аялал жуулчлал

Wednesday, December 9, 2009

Зорилгодоо хүрэх энгийн арга

Хүн бүрт хүсэл мөрөөдөл, бас тэмүүлэл зорилго гэж байдаг. Харамсалтай нь зорилгодоо хүрэх тийм ч амар хялбар биш байдаг.

Зарим хүмүүс зорилгодоо хүрэхийн оронд элдэв саад тотгор, хүндрэл бэрхшээл гарах төдийд л ухарч няцах, шантрах нь цөөнгүй байдаг.
Гэтэл зарим нь зорлигодоо хүрэхийн тулд ямар ч аргаар хамаагүй муйхарлан зүтгэдэг. Тэд өөрсдийгөө бүр ч их зовлонд унагаж байгаагаа ойлгодоггүй.

Та юуны өмнө зорлигоо зөв тодорхойлоорой.
Яг бодитой биелүүлж чадах эсэх, танд ийм зорилго хэрэгтэй үгүйг урьдаар сайтар тунгаан бодоорой. Хийсвэр, хэрэгжих боломжгүй, эргэлзээ ихтэй зорилго тавих хэрэггүй. Амьдралд ойрхон зорилгоос эхэл.

-Зорилго чинь тодорхой байх ёстой,
-Зорилго чинь таньд ашигтай байх нь чухал.
-Зорилго чинь биелэх магадлал ихтэй байх ёстой.
-Зорилгоо бичгийн хэлбэрт оруулж, тэмдэглэл хөтлө. Хичнээн мундаг хүн ч мартчихдаг гэмтэй.
-Толгойндоо ч цаасан дээр ч буулгасан зорилгодоо хүрэхийн тулд та шамдах хэрэгтэй.

Бусдыг дуурайхаас аль болох татгалзаарай
Өөрийн зорилгодоо анхаарал хандуулахгүй, бусадтай барьцах, атаархах байдал гаргадаг хүмүүс зорилгодоо хүрч чаддаггүй.
Хувь хүн бүр өөрийн онцлогтой, өөрийн амьдралтай. Бүгдээрээ заавал адилхан байх албагүй. Чухам таны зорилго амжилтанд хүргэж, ивээлээ өгнө гэдэгт итгэх, бас шаргуу ажиллах хэрэгтэй.

Зорилгоо баяжуулахыг хичээ
Зорилгодоо хүрч байгаа нь тэр гээд "нүдээ аниад" дайраад байх хэрэггүй. Амьдрал баян болохоор зорилгод чинь завсар шинэчлэлт, өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. Уян хатан, цаг үетэйгээ нийцүүлж зорилгоо уялдуулах нь чухал.

Золиос аль болох бага гарга
Аливаа ажлыг эхлэх, хийхэд тодорхой хэмжээний зарлага гардаг. Тэгэхээр зорилгодоо тун тооцоотой, нямбай ханд. Зорилгодоо хүрэх нь чухал гээд үргүй зарлагыг урсгаж болохгүй. Зорилгодоо хүрэхийн тулд хэнийг ч хамаагүй дайлж цайлаад, бэлэг сэлт өгдөг хүмүүс байдаг. Энэ бол утгагүй дэмий зардал.
Зорилгоо буруу тодорхойлсон, мөн зорилгодоо хүрэх аргаа буруу тооцоолсон хүмүүс эцэс сүүлд нь зорилго ч үгүй, мөнгө ч үгүй дампуурах тийшээ ханддаг.
Зорилгодоо хүрэхийн тулд өөрийн эрч хүч оюун ухааныг ингэж үрэн таран хийх хэрэггүй.

No comments:

Post a Comment