аялал жуулчлал

Wednesday, December 9, 2009

"Mongolia ITF-2009" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн

2009 оны 12 дугаар сарын 4-6-нд Байгаль орчин,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Аялал жуулчлалын үндэсний төв (АЖҮТ) хамтран "Mongolia ITF-2009" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг Мишээл Експо төвд зохион байгуулах гэж байна. 2005-2007 онуудад БОАЖЯ-наас "Mongolia ITF" үзэсгэлэнг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байсан бөгөөд тухайн жилүүдэд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд тогтмол оролцож, туршлага солилцон санал бодлоо хуваалцаж үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчидөд өөрийн байгууллагын үйл ажиллагаа хийгээд онцлог давуу талуудаа дэлгэн танилцуулж, хамтран ажиллах боломжуудыг бүрдүүлж байсан билээ.
Энэ удаагийн үзэсгэлэнгийн арга хэмжээнд ОХУ, БНХАУ-аас төлөөлөгчид оролцохоор санал хүсэлтээ тавиад байгаа бөгөөд аж ахуйн нэгж байгуулагууд өөрийн байгууллагын үйл ажиллагаа, онцлог давуу талуудаа болон үзэсгэлэнд уригдсан зочид төлөөлөгчдөд сурталчилах, гадаадын аж ахуйн нэгж байгууллагуудаас туршлага солилцох, хамтран ажиллах өргөн боломжуудыг нээж өгөх юм. Тиймээс аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг энэхүү үзэсгэлэнд оролцож, хамтран ажиллахыг уриалж байна.

No comments:

Post a Comment