аялал жуулчлал

Tuesday, December 8, 2009

MONGOLIA ITF -2009" ОУ-н Аялал Жуулчлалын Үзэсгэлэн 3 өдөр амжилттай болж өнгөрлөө


Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг нь аялал жуулчлалын салбар хэмээн зарлагдаж энэхүү нэрийн доор зайлшгүй хийгдэх томоохон арга хэмжээнүүдийн нэг нь олон улсын шинж чанартай Аялал жуулчлалын үзэсгэлэнг зохион байгуулах явдал билээ. Аялал жуулчлалын үзэсгэлэнг зохион байгуулах нь тухайн салбар хэр хурдацтай, дэвшилттэй хөгжиж байгааг харуулдаг томоохон арга хэмжээ юм.

2009 оны 12 дугаар сарын 4-6-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Аялал жуулчлалын үндэсний төв (АЖҮТ) хамтран "Mongolia ITF-2009" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 3 өдрийн турш амжилттай зохион байгуулж энэ удаагийн үзэсгэлэнгийн арга хэмжээнд ОХУ-н Буриадын бүгд найрамдах улс, БНХАУ-н Өвөр Монголын аялал жуулчлалын газрын төлөөлөгчид оролцож мөн гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай аялал жуулчлалын байгууллагууд үзэсгэлэнд өргөн хүрээтэй оролцсон нь энэ удаагийн үзэсгэлэнгийн Олон улсийн гэх шинж чанарыг улам нэмэгдүүлж мөн үзэсгэлэнг сонирхож үзэхээр болон бизнесийн түншээ эрэлхийлсэн гадаадын зочидоос дурдвал: Их Британ, Америк, Солонгос, Япон, ОХУ, БНХАУ, Герман, зэрэг улс орны төлөөллүүдээс гадна Арабын зочид Монгол гэр сонирхон Монгол баатрууд, хатадтай дурсгалын зураг татуулж байлаа.
3 хоногийн турш үргэлжилсэн үзэсгэлэнд нийт 11000 гаруй хүн үзэж сонирхсон статистик судалгаа гарлаа. Үүнээс нийт үзэсгэлэнг ирж сонирхогсдын дийлэнх нь тус салбарт үйл ажиллагаа эрхлэгсэд байсан бөгөөд 45% нь бизнесийн салбарынхан, 10% нь гадаадын зочид, 12% нь төрийн албан хаагчид, 10% нь их дээд сургуулийн профессор багш нар, 11.5% оюутанууд, 11. 5% бусад
21 аймгийн БОАЖГ-н аялал жуулчлалын газрын мэргэжилтэнгүүд аймгаа төлөөлөн оролцож дээрх аймгуудаа манлайлан үзэсгэлэнд "Өвөрмөц" оролцогч гэрэгийн эзнээр Өвөрхангай аймгийн БОАЖГ-н аялал жуулчлалын газар тодорлоо.
ҮЗЭСГЭЛЭНГИЙН ЗОРИЛГО



Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэж буй, аж ахуйн нэгж, байгууллагуудыг сурталчлах

Салбарын сүүлийн үеийн хандлага, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох

Байгууллагууд хоорондын уялдааг холбоог сайжруулах, туршлага солилцох, хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх

УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН



Мөн үзэсгэлэнгийн үеэр хийгдсэн ажилуудын нэг болох VIP өрөөнд Монгол оронд аялал жуулчлалын салбарт ихээхэн туршлага хуримтлуулсан мэргэжилийн хүмүүс, сонирхолтой сэдвээр уулзалт хийсэн явдал юм. Энэхүү арга хэмжээ нь урд урдын үзэсгэлэнд зохион байгуулагдаж байгаагүй бөгөөд үзэсгэлнд охолцогчдоос санал асуулгийн хуудаснаас өндөр үнэлгээ авсан нь үүний үр дүнг харуулж байна. Сонирхолтой сэдвээр уулзалт хийсэн хүмүүсийг дурдвал:



1. "13-р зуун цогцолбор " төслийн танилцуулга, Г.Пүрэвсүрэн (Аялал Жуулчлалын Үндэсний төвийн гүйцэтгэх захирал)



2. "Чөлөөт сэдэв" (ГАРАГ СТУДИ"-н захирал) Г.Бадамсамбуу



3. "Бизнесийн зөвлөх үйлчилгээ хөтөлбөр" танилцуулга С.Тунгалаг (Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк )



4. "Асуулт Хариулт" Д. Мөнхтөмөр, Д. Батболд (Монголын Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэг )



5. "Адал явдалт аялал жуулчлалыг Монголд хөгжүүлэх " Chris Cartwright (International Guide and Consultant) Go Wilderness Mongolia



6. "Чөлөөт сэдэв" Г.Ганхүү (Гранд Хаан компаний захирал)



7. "Олон улсын аялал жуулчлалын өнөөгийн чиг хандлага" Профессор Д. Гансүх (Улаанбаатар банкны захирал)



8. "Монголын Газарзүй, аялал жуулчлалын нэгдсэн портал сайт танилцуулга" Б.Буяндэлгэр, Ч.Мөнгөншагай (www.travelnews.mn )



9. "Аймгуудын танилцуулга"







УРЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ



"Mongolia ITF -2009" Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн урлагын арга хэмжээ нь урд жилүүдийн үзэсгэлэнг бодвол илүү далайцтай урлагийн арга хэмжээг зохион байгуулсан нь үзэсгэлэнд оролцогчдын таатай нөхцлийг бүрдүүлж байлаа.



"Mongolia ITF -2009" үзэсгэлэнд ая дуугаа өргөсөн хамтлаг дуучид:



1. Black and White



2. "Алтан ураг" хамтлаг



3. ХЦДБЭЧуулга



4. ЦДБЭЧуулга



5. ҮДБЭЧуулга



6. "Алтай оргил" хамтлаг



7. "Монгол костюмс"



8. "Freezone" хамтлаг Чингис хаан зочид буудлын хамт олны танилцуулга







ИВЭЭН ТЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГА



"Mongolia ITF -2009" олон улсын үзэсгэлэнгийн спонсор байгуулагуудаар манйа улсын томоохон зочид буудлууд болох "Кемпински Хаан Палас" зочид буудал ерөнхий спонсор байгууллагаар, "Чингис Хаан" зочид буудал спонсор байгууллагаар, саяхан үүд хаалгаа нээсэн "Декор" зочид буудал спонсор байгуулагаар тус тус оролцож Аялал жуулчлалын салбарт хэр их санаачлагатай үйл ажиллагаагаа явуулж байгаа нь энэхүү үзэсгэлэнгээс тод харагдлаа.



ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА



Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам

Монголын Аялал Жуулчлалын Холбоо

NTV телевиз

Чуба Дизайн ХХК





Mongolia ITF 2009 AWARD



Үзэсгэлэн Гэрэгэ



A. Шилдэг оролцогч 2009 /AIR MARKET олон улсын билетийн касс/



B. Санаачлагатай оролцогч 2009 /Хустайн Цогцолборт Газар/

C. Өвөрмөц оролцогч 2009 /Өвөрхангай аймгийн БОАЖГ-н аялал жуулчлалын газар/





Mongolia ITF-2009 Тоогоор:



Мишээл Экспо төвийн нийт 112 стенд бүхий үзэсгэлэнгийн талбайд 130 гаруй гадаад, дотоодын аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, хувь хүмүүс энэхүү үзэсгэлэнд хамтран ажиллахаар бэлэн болоод байна. Үүнд (аялал жуулчлалын):



Жуулчны бааз

15



Зочид буудал

12



Тур компаниуд

17



Төсөл хөтөлбөр

8



Тээвэр, тийзийн үйлчилгээний

7



Урлаг соёлын

7



Ном, хэвлэл мэдээллийн

6



Амралт рашаан, сувилалын

5



Гар урлал, бэлэг дурсгал, ноос ноолууран бүтээгдэхүүний

22



Зоогийн газар

5



Хувиараа бизнес эрхлэгч

10









Мөн түүнчлэн ОХУ, БНХАУ-ын аялал жуулчлалын байгууллагын төлөөлөгчид болон Монгол улсын 21 аймаг хотуудын БОАЖГ-ууд орон нутгийнхаа бизнес эрхлэгчдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар дэмжин оролцож байна.



Гадаадын 100%-ийн хөрөнгө оруулалттай компани, байгууллагууд:



- Ганганхар (Хятад)



- Их Аян Өргөө (Хятад)



- Blue Bandana (Англи)



- M&M (Англи)



- International Cashmere (Англи)



- ALTAMIRA Wines (Испани)



- Intergam Oasis (Герман)



- Спутник Байкал (ОХУ)



- Sunjin Grand зочид буудал (БНСУ)



Төслүүд:



- "Цайны Зам" төсөл (ОХУ-Монгол-Хятад)



- Хөдөөгийн хөрөнгө оруулалтыг дэмжих төв (Европийн холбоо)

Нийт үзэсгэлэнд орлцсон аялал жуулчлалын салбарын байгууллагууд болон урлагын байгууллагууд, хамтлаг дуучид, спонсор байгууллагууддаа талархал илэрхийлье.



"Аялал Жуулчлалын Үндэсний Төв" нь олон талын ажлийг төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд дараа дараагын аялал жуулчлалын салбарыг дэмжсэн үйл ажиллагаанд та бүхнийг өргөн оролцоно гэдэгт итгэлтэй байна.

No comments:

Post a Comment