аялал жуулчлал

Monday, November 16, 2009

Энэ мэдээлэл Хятадын Коммунист Намын "People's Daily" сонины вэб сайт дээр анхлан нийтлэгдсэн байна.

Жангси мужийн Гупинг хотын гадуур өнгөрөх шинэ замын барилгачид ойг цэвэрлэж яваад энэ могойг олжээ.

Тэд том довыг хусаж цэвэрлэхээр оролдож байгаад унтаж байсан могойг сэрээсэн бололтой.

"Гурав дахь ухалтын үеэр оператор амьтны нуугдсан газраас цус байхыг олж хараад лавшруулах ухвал могой үхэж байгаа харагдсан" гэж мэдэгдлээ.

Энэ үед алтлаг өнгөтэй өөр нэгэн аварга могой амаа ангайж байгаа харагдсан байна. Жолооч айсандаа хөшиж орхисон бөгөөд бусад ажилчид амь аврагдахын тулд зугтацгаасан байна.

"Ажилчдыг буцаж ирэхэд шархадсан могой аль хэдийн үхсэн байсан ба нөгөө могой алга болсон байсан байна. Булдозерийн жолооч босож ч чадахааргүй өвдсөн байлаа."

Мэдээлэлд жолооч эмнэлэгрүү хүргэгдэх замдаа зүрхний шигдээснээс болж, дараахан нь нас барсан байна.

Үхсэн могой 55 фит буюу 16.7 метр урттай, 300 кг жин татаж байсан бөгөөд 140 орчим настай байсан тухай сонинд мэдэгдсэн байна.

Гэсэн хэдий боловч нутгийн удирдлага Гуйпин энэ зурагт мэдээлэл дахь аварга могой энэ нутагт байх боломжгүй, бараг худлаа байх гэж хэлсэн байна.

No comments:

Post a Comment