аялал жуулчлал

Monday, November 16, 2009

Уйгарын vймээнд оролцсон Монголчуудын хувь заяа бvрхэг боллоо



"БНХАУ-ын Шинжаан мужийн Єрємч хотод болсон vймээн самуунд оролцсон есєн уйгар иргэнийг цаазаллаа" хэмээн Хятадын "China Daily" сонин  уржигдрын дугаартаа мэдээлжээ. Уйгар-Хятадын хооронд болсон vндэстний мєргєлдєєнд дєрвєн монгол залуу оролцож саатуулагдсан тухай эх сурвалж єгvvлж байсан. Гэтэл Хятадын дээд шvvхийн шийдвэр хэрэгжиж эхэлсэн энэ vед vймээнд оролцож саатуулагдсан монгол залуусын хэрэг ямар шатанд байгааг Гадаад хэргийн яамны Консулын хэлтсийн мэргэжилтнээс тодруулахад иргэнээ vл мэдэх, улиг болсон дараах тайлбараа єгєв. "Бид сайн мэдэхгvй байна. Тухайн vед манай иргэд Уйгарын vймээнд оролцсон гэсэн тайлбар ирсэн бол бид цагдаагийн байгууллагад шилжvvлсэн байх учиртай" гэлээ. Ийнхvv Уйгарын vймээнд оролцсон мон¬гол залуус цагаадсан уу, хорих ялаар шийтгvvлсэн vv гэдгийг мэ¬дэх ёстой байгууллага нь мэдэхгvй сууж байна. Баривчлагдсан уйгарууд Хятадын цагдаа нарт "Цєс ихтэй монголчууд тэргvvнд нь явсан" гэж мэдvvлсэн гэдэг. Vнэхээр уйгаруудын хэлсэн vнэн бол саа¬туулагдсан монголчуудын байдал хvндэрч болзошгvй байна. Єрємч хотод болсон уг vймээнд 200 хvний амь vрэгдэж, 2000 гаруй хvн саатуулагдсан юм.

No comments:

Post a Comment