аялал жуулчлал

Monday, November 16, 2009

Мөсөн дээр гурван цагаан баавгайтай нэг хоног өнгөрөөв

 
Мөсөн дээр гурван цагаан баавгайтай нэг хоног өнгөрөөв

Канадын Нунавут мужийн 17 настай хүү гурван цагаан баавгайтай хэсэг мөсөн дээр нэг хоног өнгөрүүлсэн байна гэж The Daily Telegraph мэдээлэв. Хүү авга ахын хамт анд явжээ. Хүүгийн зогсож байсан мөс хагаран эргээс тасран холджээ. Түүний энэ мөсөн дээр гурван цагаан баавгай – эмэгчин баавгай хоёр бамбаруушийн хамт байсан байна. Өөрийгөө хамгаалахын тулд хүү нэг баавгайг алхад хүрсэн гэнэ. Харин үлдсэн хоёр нь айн түүнлүү дайрахаа больсон байна. Хүүгийн эрэл хайгуулын ажил сунжирч түүнийг нэг хоногийн дараа онгоцноос харж олжээ. Хүүг шууд эмнэлэгт хүргэсэн ба тэр хөлдөлтийн байдалд орсон гэнэ. 
 

No comments:

Post a Comment