аялал жуулчлал

Monday, November 16, 2009

Америк эр 4 метрийн урттай аврага могойг усны хоолойд хийсэн хэрэг гарав

 
Америк эр 4 метрийн урттай аврага могойг усны хоолойд хийсэн хэрэг гарав

Флорида мужийн Брэдентон хотын 47 настай Жастин Мэттьюз гэгч 2009 оны 7-р сард өөрийн тэжээж байсан 4 метрийн урттай аврага могойг усны хоолойд хийж олон нийтийн анхаарлыг амьтантай зүй бусаар хандаж байгааг анхааруулах зорилготой үйлдсэн байна гэж Reuters мэдээлэв. Тэгээд энэ эр өөрөө аврах алба руу утасдаж энэ тухай мэдээлжээ. Аврах албаныханыг ирэхэд тэр өөрөө мэргэжлийн түвшинд могойг хоолойноос өөрөө гаргаж энэхүү үйлдлийг видеогоор бичиж авахыг хүссэн байна. дараа нь энэ бичлэгийг орон нутийн телевизээр цацжээ. Мөн тэр энэхүү аврага могой нь түүний тэжээж байсан могой, тэгээд тэр түүнийг зориуд усны хоолойд тавьсан гэдгээ мэдэгдсэн байна. Түүнийг аюултай нөхцөл байдал үүсгэсэн , хуурамч дуудлага өгсөн зэргээр хариуцлага тооцож 5750 долларын барьцаагаар түр сулласан байна. Мэттьюзийн явдлаас өмнөхөн Флорида мужийн усны хоолойд үржсэн аврага могойнуудыг барих компанит ажиллагаа явагдсан байна.
 

No comments:

Post a Comment