аялал жуулчлал

Monday, November 16, 2009

Санта-Клаус нар мэргэшилээ дээшлүүлнэ

 
Санта-Клаус нар мэргэшилээ дээшлүүлнэАнглийн Санта-Клаус нарыг мэргэшилийг нь дээшлүүлэх курст суралцуулах гэнэ. Энэ сургалтаар тэднийг дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа орчин үеийн техникийн шинэчлэлтэй танилцуулна гэж The Sun мэдээлэв. Энэхүү арга хэмжээ нь дараахь явдлаас улбаатай: шинэ жилийн үйлчилгээг санал болгодог ихэнх фирмүүд нь хүүхдүүд тэднээс ямар бэлэг авах гээд байгааг ойлгодоггүй гэнэ. Мөн Санта-Клаус нарт тусгайлан зориулсан интернэтийн шуурхай мэдээллийн лавлах зохион байгуулагдаж байгаа гэнэ. Энэхүү лавлахын мэргэжилтэнтэй холбогдож хамгийн сүүлийн үеийн дижитал плеер, тоглоомын приставк болон бусад техникийн талаар зөвөлгөө авах боломжтой. PC World дэлгүүрийн төлөөлөгчийн мэдээлж байгаагаар, дэлгүүрүүдийн лангуун дээр ойролцоогоор 40 мянган техникийн шинэ хэрэгсэл байдаг, зарим нэг нь бэлгэнд очих боломжтой. Хэрэв хүүхэд Санта-Клаусаас ямар нэгэн техникийн тоглоом гуйхад тэр үүнийх нь талаар ямар ч мэдлэггүй байвал хүүхэд маш ихэд гунихардаг гэнэ. Санал асуулгаар, 5 Санта-Клаусын зөвхөн нэг нь Nintendo DSi гэдэг тоглоомын тухай мэддэг, 10%-иас цөөнх нь Sony Reader гэдэгуншдаг элекрон ном байдгийг мэдэж байжээ.

No comments:

Post a Comment