аялал жуулчлал

Monday, November 16, 2009

БЭЛЭГ ДУРСГАЛЫН ЦУГЛУУЛГА


НҮБ-ын нутаг дэвсгэр элдэв хөшөө баримлаар дүүрэн. Япон сүм, Генри Мурын хийсвэр баримал, бодит реализм гээд байхгүй урлагийн төрөл зүйл үгүй. НҮБ байгуулагдсанаар түүнд нэгдсэн улс орон бүр өөр өөрсдийн зүгээс бэлэг дурсгалаа илгээж байв. Зарим нь бүр дуулиан дэгдээж байжээ
.
Зааны бэлэг эрхтэнийг дүрсэлсэн реалист баримал хүлээн авах нь комиссынхныг сандруулсан ч бэлэгнээс татгалзах эрх даанч байхгүй. Тэгээд тэр баримлыг өтгөн бут сөөгний дунд аль болох нуун байршуулжээ. Хэрэв НҮБ өөрийн бэлэг дурсгалын зүйлсээрээ музей нээвэл бусдаас хол давах биз. НҮБ-д улс орнууд янз бүрийн шалтгаанаар бэлэг барьдаг. Үндэсний баяр, ямар нэгэн тэмдэглэлт ойн баяр гээд л шалтаг мундахгүй. Шалтгаангүйгээр зүгээр л бэлэг илгээх нь ч элбэг.

Тэдний зарим нь интерьерийн чимэг болж, нөгөө хэсэг нь агуулахад хадгалагдана. Үнэ цэнэтэй эд ч НҮБ-ын бэлгийн санд их бий. Египет улс Озирис бурхны эртний баримал, Бахрейн улс гурван сувдтай алтан мод (зөвхөн материалын үнэлгээ нь гэхэд л 11 сая ам.доллар), Рокфеллерийн гэр бүлийнхэн Пикассогийн “Герника” зурагтай ханын хивс, ОХУ-ын ерөнхийлөгч асан Борис Ельциний тус тус бэлэглэсэн Эрнест Неизвестнийн “Амьдралын мод” хэмээх баримал болон Туркмен үндэстний асар том хивс гээд л тэнд буй үнэ цэнэтэй бэлэг дурсгалын зүйлсийг тоочоод байвал дуусахгүй.

No comments:

Post a Comment