аялал жуулчлал

Sunday, November 15, 2009

Шер эмээ хэзээ ч хөгшрөхгүй бололтой


63 настай дуучин Шер цаг хугацаа түүнийг захирч чадахгүй гэдгийг дахин нотоллоо.Лос-Анжелосын нисэх буудалд саяхан авсан гэрэл зурган дээр тэрбээр үнэхээр залуухан харагдаж байна. Өөр хэн нэгэн түүний насан дээр жинсэн өмд, ковбой малгай өмсвөл тэнэг л харагдах байх. Эдгээр гоёл нь жүжигчний гайхалтай биеийн галбирыг бүр ч тодотгож өгчээ. Мэдээж энэ бүхэн түүний хоололттой холбоотой гэдэг нь бүгдэд нууц биш болсон. Шер хэд хэдэн удаа нүүрний арьсаа татуулж, шүдээ цайруулж, хөхөө томруулсан. Нэг үгээр түүнийг гоо сайхны мэс заслын хатан хаан гэхэд болно. Тэрбээр залуу дуучидтай хийх өрсөлдөөн энэ бүхнийг хийхэд хүргэсэн хэмээн өөрийгөө зөвтгөдөг аж.Шер 1965 онд нөхөр Сонни Бонотой хамтран "I Gох Үоu Ваbе" дууг дуулснаар нэрд гарсан. Тэр үеэс хойш дуучны гадаад төрх огтхон ч өөрчлөгдөөгүй гэж үздэг. 1990 онд "Веlieve" дуугаараа дахиад л "номер нэг" болсон. Шерийн хөгшрөлттэй хийсэн тэмцэл түүнд кинонд дүр авахад нь ихээхэн тус болжээ. Тэрбээр "Сарны засаглал", "Иствикийн шулмасууд" кинонд тоглосон нь бүр ч алдартай болгосон аж.Ирэх онд түүний Кристина Агилерагийн хамт тоглосон нэгэн кино дэлгэцнээ гарна. "Бүгд л намайг хөгшрөхөөс айдаг гэж ярьдаг. Яг үнэндээ бол сайхан харагдахгүйгээр шоу-бизнест хол явахгүй. Хэнд ч хэрэггүй болно гэдэг л миний хувьд хамгийн аймшигтай" хэмээн тэрбээр ярьжээ.

No comments:

Post a Comment