аялал жуулчлал

Sunday, October 25, 2009

Хөвсгөл нь Монгол улсын хойморт оршдог аймаг юм. 1931 онд байгуулагдсан. Хойд талаараа Оху, баруун зүүн болон өмнө талаараа Завхан, Булган, Архангай аймагтай хиллэдэг. 23 сум, нэг тосгонтой засаг захиргааны 24 нэгжтэй.

Тус аймагт мөнх цаст сүрлэг уулс, ян сарьдаг, гүн цэнхэр нуурууд, хөвч тайга, гол мөрний өргөн хөндий зэрэг нь тэр аяараа Хөвсгөл нутгийн үзэсгэлэн гоо билээ. Шохойн ба гантиг чулуун тунадаснаас үүссэн Цагаан-Үүр сумын Даян дээрх зэрэг олон агуй, хонгил, сэнжит хад нь байгалийн биет үзмэр юм.

Элбэг баян араатан, жигүүртэн ан амьтад, түүхийн дурсгалт зүйл, байгалийн үзэсгэлэн зэргээр гайхагдсан Хөвсгөл нутгийг Монголын Швейцари хэмээн нэрлэдэг.

Газрын гадаргуу

Aймгийн нутаг дэвсгэр нь Хангайн уулархаг мужид оршдог. Уул нурууны гол хэсэг нь хангай нурууны салбар хэсэг Хөвсгөл Тагна, Саяны уулс багтана. Дэлгэрхаан ууьлын ноён оргил нь далайн түвшнээс дээш 3491 метр өндөрт орших ба аймгийн нийт нутаг дэвсгэр нь далайн түвшнээс 1650-2050 метр өргөгдсөн.

Усан хангамж

Хөвсгөл нуур

Хангайн нуруунаас эх авсан Идэр, Тэс, Бүгдгээн, Хөвсгөл нуурын баруун ба зүүн талын уулсаас эх авсан Дэлгэр мөрөн, Бэлтэс, Шарга, Шишгэд, Эг, Үүр, Уйлган зэрэг 400 гаруй гол мөрөн, горхи булагтай.

Тус аймагт 300 гаруй том, жижиг нуур байдаг. Эдгээр нууруудын дотроос цэнгэг тунгалагаараа дэлхийд тэргүүлдэг, талбайн хэмжээгээрээ Ази тивд аравдугаарт, Монгол оронд хоёрдугаарт, гүнээрээ Төв Азид хоёрдугаар ордог Хөвсгөл нуур байна.

Тус аймагт анагаах чадлаараа улс даяар алдартай Булнай, Салбарын халуун рашаан, Торц, Дулаан бүлээн, Наранбумбат, Хоногцол, Бөөстөг, Гантигт зэрэг хүйтэн рашаан байдаг ба эдгээрийг түшиглэн амралт сувиллын газрууд ажилладаг.

Хөвсгөл
Далбаа Сүлд
Хөвсгөл тодруулагдсан газрын зураг
Байгуулагдсан 1931
Аймгийн төв Мөрөн
Газар нутаг 100,600 км²
Хүн ам
• Нийт (2005)
Нягтшил

123,416
1.23/км²
Утасны код +976 (0)138
Машины код ХӨ-
ISO 3166-2 MN-041
Вэбсайт gate1.pmis.gov.mn/huvsgul

Говь-Алтай аймгийн Хөрс

Говь -Алтай аймаг хөрс газар зүйн мужлалтаар Төв Азийн говийн мужийн бүсшилийн Алтай хийгээд говийн тойргуудад багтана. Ийм болохоор уулын болон талархаг ба хотгор газрын хөрс зонхилно. Аймгийн нутаг дахь Монгол Алтайн гол нуруу, түүний салбар уулсаар уулын тундрын, өндөр уулын хээрийн бүдүүн ялзмагт, уулын хуурай хээрийн бүдүүн ялзмагт, уулын нугын, уулын нугат хээрийн, уулын цайвар хүрэн, уулын цөлөрхөг хээрийн бор, уулын хээржүү цөлийн цайвар бор хэв шинжийн хөрсүүд хослон тогтжээ.
Харин уулс хоорондын хонхор, хотгор хөндий болон Алтайн өмнөх хийгээд Шарга, Бигэр Захуй Зарман, Алаг нуур зэрэг говь нутагт талархаг ба хотгор газрын хөрс зонхилох бөгөөд эл нутгуудад хүрэн, цайвар хүрэн, нимгэн давхрагатай цайвар хүрэн, цөлөрхөг хээрийн бор, хээржүү цөлийн цайвар бор, цөлөрхөг хээрийн нугат бор, цөлийн бор саарал, цөлийн нимгэн давхрагатай бор саарал, хэт гандуу цөлийн гөлтгөнөтэй нимгэн давхартай борзонт, марз, мараа, элс бүхий хэв шинжийн хөрс тархан бүрэлджээ. Ялангуяа Алтай, Цогт, Эрдэнэ сумын нутгийн бараг хагас хувь буюу өмнөд хэсэгт нь хэт гандуу цөлийн гөлтгөнөт, борзонт хөрс зонхилно. Харин Хөхморьт, Баян-уул, Жаргалан сумын хойд талын хэсэг газарт элсэн хөрс тогтжээ.

Говь-Алтай аймгийн уур амьсгал

Тус аймагт өндөр уулын, хуурай хээрийн, цөлөрхөг говь хээрийн уур амьсгал зонхилно. Бас чийглэгдүү хүйтэн тагийн болон дулаан говь цөлийн уур амьсгал хагас цөл нутаг хийгээд өндөр уулын оройн хэсэгт бүрэлджээ.
Өндөр уулсын хуурайдуу хүйтэвтэр уур амьсгал нь аймаг дахь Монгол Алтайн гол нуруу тухайлбал мянган Угалзтын нуруу, Бүс хайрхан, Алаг хайрхан, Хар азаргын нуруу, бурхан буудай уул зэргийн ян сарьдаг, тагаас дооших ар, өвөр хажуу, бэлийн 2000-2800 м-ийн өндөрт бүрэлджээ. Түүнчлэн аймгийн нутаг дахь Монгол Алтайн нурууны хойд салбар Сутай хайрхан, Дарвийн нуруу, Хасагт хайрхан, Хантайширын нуруу болон өмнөд салбар Бурхан буудай уулын тэрхүү хэсэгт өндөр уулын уур амьсгал төлөвшжээ. Эдгээр өндөр уулсын хуурайдуу уур амьсгалын мужийн 7 дугаар сарын ижил утгын шугам +20 хэм, 1 дүгээр сарын ижил утгын шугам -20 хэм бөгөөд дээрх нутагт жилөдээ нийлбэр дүнгээр 80-135 мм орчим хур тунадас унана.
Харин дурдан буй уулс, нуруудын 2800 м ба түүнээс дээш өндөр чийглэгдүү хүйтэн тагийн уур амьсгалын муж бүрэлджээ. Энд 7 дугаар сарын ижил утгын шугам +16 хэм, 1 дүгээр сарын ижил утгын шгум -24 хэм орчим бөгөөд жилд нийтдээ 135 мм-энэс дээш хур тунадас унадаг учир аймагтаа хамгийн чийглэг нутгууд нь юм.
Хуурай сэрүүн уулын хээрийн уур амьсгалын муж аймгийн нутгийн 1600-2000 м өндөрт орших тодруулбал, Алтайн өмнөд говийн ууландаа ойрхон бэл, хонхор, хотгор, цав толгод мөн Дарви, Хасагт хайрхан, Хантайшир, Сэрхийн уулсын хормой, бэлийн буурц хотгоруудаар /Гүзээн тээлийн буурц, Цагаан олом, гуулингийн тал, тахийн тал гэх мэт/ болон Идрэнгийн нуруу, Атас богд орчмоор бүрэлдэн тогтжээ. Уур амьсгалын энэ мужид 7 дугаар сарын ижил утгын шугам +24 хэм, 1 дүгээр сарын ижил утгын шугам -20 хэм орчим ба жилийн нийлбэр дүнгээр 48-80 гаруй мм тунадас унана.
Дулаавтар цөлөрхөг хээрийн уур амьсгалын муж Шарга, Хүйсийн говь, Монгол элсний орчим нутаг болон Бигэр, Халиун, Шалын хоолой, Алаг нуурын говь, Захуй, зармангийн говь, аймгийн хамгийн өмнөд нутаг хатан суудлын тал зэрэг нутгаар зонхилох бөгөөд энд 7 дугаар сарын ижил утгын Шугам+24 хэм илүү, 1 дүгээр сарын ижил утгын шугам -16 хэмээс доош байх ба жилийн нийлбэр дүнгээр 48мм орчим тунадас унана.
Аймгийн өмнөд болон баруун өмнөд хилийн багахан хэсэг нутаг тодруулбал, Алтайн өвөр говь бүхэлдээ, тэрчлэн Шаргын говийн төв хонхор, Захуйн говийн төв хонхорт дулаан говь цөлийн уур амьсгал бүрэлдсэн ба энд жилийн нийлбэр дүнгээр 48 мм-ээс бага хур тунадас унадаг, 7 дугаар сарын ижил утгын шугамаар авч үзвэл, аймагтаа хамгийн халуун /+30хэмээс дээш/ болдог газрууд юм.
Дээр дурдсанаас дүгнэн хэлбэл Говь-Алтай аймагт хуурай, сэрүүвтэр болон гандуу дулаан зун хийгээд хахир, хахирдуу өвөл болдог байна.
Гадаргын болон газрын доорхи ус
Говь-Алтай аймгийн нутаг нь гадаргын усны хувиарлалтаар Монгол Алтайн ар хажуу болон өвөр хажуугийн мужид багтах бөгөөд Төв азийн гадагш урсгалгүй ай савд цутгах том голын нэг Завхан гол аймгийн зүүн хойд хэсгээр Тайшир, Жаргалан сумын нутгаар баруун хойд зүг урсан өнгөрнө. Мөн энэ ай савд багтах Сутай хайрханаас эх авсан Зүйлийн гол, Хасагт хайрханаас эх авч Шаргын говьд шургадаг Гурван шарын гол, Бурхан буудай уулнаас их авч Уст Чацран, мөн энэ уулнаас эх авч Захуйн говьд очдог Сагсай гол, Төгрөг гол, Хар азаргын нуруунаас эх авсан Шаргын гол, Алаг хайрханаас эх авсан Бижийн гол, Гичгэний нуруунаас эх авч баруун хойш урсан Бигэр нуурт цутгах Мянгайн гол зэрэг Тонхил, Шарга, Халиун, Цогт, Бигэр, Бугат сумдын нутагт бий. Эдгээр гол нь гол төлөв улирлын хомсдолтой гүний болон цас мөсний усаар тэжээгддэг ба дээрх говиудын төв хэсэг болон нууруудад ил хийгээд гүний урсанцаар цутгана. Мөнх цаст Сутай хайрхан ууланд 1 мм ам дөрвөлжинд 0.11 ам дөрвөлжин км тэхцэх талбай бүхий гөлчир мөсдөл буй бөгөөд энэ нь 3855 м өндөрт орших ба жилд 296 мм-ийн хэмжээтэйгээр мөс нь хайлж байдаг онцлогтой.
Аймгийн гадаргын усны чухал төрөл болох нуураар харьцангуй баялаг бөгөөд гол төлөв техтоник хөдөлгөөний гаралтай Ихэс /шүүтэй/, Шаргын Цагаан нуур /хоолны давстай/, Сангийн далай /салхин хуримтлалын гаралтай, аймагтаа хамгийн том талбайтай /, Буур /хоолны давстай/, Тонхил/35-аас дээш хувийн эрдэсжилтэй/, Хулам, Хутаг, Алаг нуур /35-аас дээш хувийн эрдэсжилтэй/, Бигэр / хоолны давс,шүүтэй/ зэрэг нуурууд нь Дарви, Шарга, Хөхморьт, Тонхил, Чандмань, Бугат, Бигэр сумдын нутагт тус тус оршино.
Аймаг нь рашаан усны хувьд метан, азотот давсархаг ба шорвог рашааны мужид багтана. Халиун сумын Уст Чацран, Жаргалан сумын Хүнхэр зуслан зэрэг өвөрмөц бодис бүхий азотот болон янз бүрийн найрлагатай рашаан ус элбэг байдгийн зэрэгцээ Дэлгэр сумын Бор- Овооны нуур, Бигэр нуур зэргийн эмчилгээний шавар, ус, элсний шарлагыг хамтатган дурдаж болно.
Аймгийн газрын доорхи ус дунджаар1200-3200 м өндөрт урсан өнгөрөх бөгөөд нутгийн зонхилох хэсэгт 5 мм -ээс доош хэмжээний урсац байх ба нутгийн өндөр уулсын таг болон цээжин биеийн багахан хэсэг газарт 5-10мм илүү хэмжээний урсацтай аж.

Говь-Алтай аймаг

Говь-Алтай аймаг Монгол улсын баруун зүгт зүүн талаараа Баянхонгор, хойд талаараа Завхан, баруун талаараа Ховд. өмнөд талаараа БНХАУ-тай хил залган оршино. Аймгийн БНХАУ-тай хиллэдэг хилийн урт 360 км болж тэдгээр нь хилийн 128-171 дүгээр тэмдгээр тэмдэглэгджээ. Говь-Алтай аймгийн нийт нутаг дэвсгэр 142.2 мянган хавтгай дөрвөлжин км. Дэлхийн цагийн 6 дугаар бүсэд байрладаг.
Газар зүйн байршил
Тус аймаг нь уул, тал, хөндий, уужим, тавиун хотгор, хонхор хосолсон газрын гадаргуутай.
Аймгийн нутаг дэвсгэр нь газрын дүрс мужлалын хувьд алтайн уулархаг их муж, Говийн их мужид хамаарах бөгөөд байгалийн бүс, бүслүүрийн хувьд гол төлөв говь, цөлийн бүсэд оршино. Мөн бага хэмжээгээр хээр тал болон өндөр уулсын босоо буюу тагийн бүслүүр тархсан байдаг.
Говь-Алтайн нутаг дахь уулсууд дөрөвдөгч галавын Альпын атраатлын бүр сүүлээр тогтсон хийгээд тектоник хөдөлгөөний хүч их байсанучраас өндөр болон сүндэрлэжээ. Тийм ч учраас аймгийн нутгийн Хасагт хайрхан зэрэг өндөр уулст одоогоор 600 сая жилийн өмнөх үеийн мөстлөгийн ор мөр бүхий бул чулуунууд илэрсэн нь дэлхийн геологийн шинжлэх ухаанд шинэ нээлт болжээ. Эдгээр уулсын ар өвөр өргөн уудам говь тал, хотгор, хонхорууд оршдог. Тус аймгийн гадаргын хотгор гүдгэрт талархаг хэлбэр голлох бөгөөд өөрөөр хэлбэл, сүүлийн үеийн уул тогтох хөдөлгөөнд нөлөөлөгдөөгүй дунд төрмөлийн эриний талархаг гадарга хэвээр хадгалагдан үлдсэн аж. Шинэ усны болон Халиун, Бигэр сумын болон Алтай сумын нутаг дахь Хайч уул, Улаан ганга, Ээж хайрхан уул, Бугат сумын нутаг дахь бунгийн гол зэрэг газруудаас папеогенийн гавалын үеийн аварга хирсний аймгийн шим үлдэгдлүүд олдсон байна. Ялангуяа шаргын говиос ногенийн гавалын үеийн миоценийн бүлгийн амьтан болох шувуу, эх газрын дун, хясаа, эртний заан болон плиоценийн бүлгийн амьтан болох эртний адууны аймгийн зэрэг шим үлдэгдлүүд нэг газраас цогцолбор байдлаар олдсон нь палеонтологийн шинжлэх ухаанд онцгой сонирхол татах аж. Мөн Халиун, Бигэр сумын нутгаас неогенийн гавалын миоценийн үеийн эртний зааны болон адууны аймгийн шим үлдэгдлүүд олдсоныг дурдууштай.
Монголын нэрт газарзүйн академич С.Цэгмэд Говь-Алтай аймгийн гадаргын хэв шинжийг “нутгийн өмнөд ба хойт талаар бэсрэг уулын хэв шинжтэй бөгөөд нутгийн хойд хэсгээр Алтайн ар говийн цав толгод, нутгийн дунд хэсгээр Монгол ба Говь-Алтайн уулт тогтолцоо, нутгийн өмнөд хэсгээр Алтайн өвөр говийн цав толгод” гэсэн мужууд байна хэмээн тодорхойлсон байна.
Томоохон говь, хотгор хонхоруудын гадаргын үнэмлэхүй өндөр 743-1100 орчим метр, өөрөөр хэлбэл далайн түвшингээс дээш дунджаар 1000 гаруй метр өргөгдсөн Хүйс, Шарга, Захуй, Зарман, Отгоны, Шаралдайн, Номин, Загт сайрын, Хар сайрын, Зүүн гарын, Талын, Нарансэвстэйн, Төхөм, Цагаан дэрс, Шалын, Улаан шалын хоолой, Хонин ус, Бигэр, Халиун зэрэг Монголын нэрд гарсан 33 говийн 10 гаруй нь оршдог. Эдгээрээс хамгийн нам өндөрлөгтэй нь Цэнхэр номингийн говь /583 м/ юм.
Алтай нутагт Монгол алтайн гол нурууны үргэлжлэл болох Мянган угалзтын нуруу, Бүс хайрхан, Алаг хайрханы уулс, Их хүрэн, Баян-Өндөр уул, Хар азаргын нуруу, Бурхан буудай уул, Гичгэний нуруу зэрэг үзэсгэлэнт сайхан уулс, Тонхил, Бугат, Төгрөг, Халиун, Цээл, Цогт, Бигэр, Эрдэнэ, Дэлгэр сумдын нутгаар дамнан сүрдэрлэнэ. Энэ гол нуруунаас зүүн урагш Монгол Алтайн нурууны урд талын томоохон салбар Аж богдын нуруу Бугат, Алтай сумын нутгийн дундуур цэнхэртэн харагдана. Монгол Алтайн нурууны хойд талын хоёр дахь салбар Төрийн тахилгат Сутай хайрхан Тонхил сумын нутагт чухамхүү хоёр аймгийн дөрвөн сумын нутгаас сүндэрлэнхэн гялалзана. Эндээс зүүн тийш Шаргын говийн зүүн хойд талаар Монгол Алтайн гол нурууны дөрөвдэх салбар болох Хасагт хайрхан, Хан тайшир, Сэрхийн нурууд, Баян-Уул, Шарга, Тайшир, Бигэр, Дэлгэр сумын нутгаар баруун хойноос зүүн урагш чиглэн сүндэрлэнэ. Монгол Алтайн нурууны өврийн нэгэн салбар болох Таянгийн нуруу үзэсгэлэнт Ээж хайрхан уулаар дамжих ба түүнээс зүүн урагш Цогт, Эрдэнэ сумын нутгаар дайрсан Идрэнгийн нуруу багагүй урт үргэлжилнэ. Идрэнгийн нуруунаас бүр урагшаа Атас богд, Ингэс, Ботгос уул Алтайн євєр говийн цаадах зэрэглээн дунд сүүмэлзэнэ.
Аймгийн хамгийн єндєр мєнх цаст Сутай хайрхан уул далайн тєвшнєєс дээш /д,т,д/ 4090 метр єндєр бєгєєд їїнээс гадна Аж богд /3802 м/, Бурхан буудай /3765м /, Алаг хайрхан /3738 м/, Хасагт хайрхан /3578м /, Бүс хайрхан /3393 м/ , Буга хайрхан зэрэг байгалийн үзэсгэлэнт єндєр уулс оршино.

Наадам

Монголчуудын бахархалт томоохон баярын нэг Үндэсний их баяр наадам нь намрын дунд сард буюу 07 сарын 11-13-ны өдрүүдэд өргөн дэлгэр болж өнгөрдөг билээ. Наадмаар Сур харваа, Бөхийн барилдаан, морь уралдуулан нааддаг заншилтай. Эрийн гурван наадам Морь Уралдах Монголын шандаст хурдан хүлгүүд нь өргөн уудам нутгаараа уралдахдаа нас насандаа 13-15км орчим газарт уралдаж уяа сойлго шандасаа сорьдог байна. 1000-аар тоологдох хурдан морьдийг унасан 5-13 насны бяцхан жаалууд хүч чадал авхаалж самбаагаа уралдуулдаг байна. Бөхийн барилдаан Монголын гайхалтай уламжлалт үндэсний спортын төрөл болох бөхийн баридаанд 512 эсвэл 1024 хүчит бөхчүүд барилддаг 9н давааны хүч чадлаа сорьдог байна. Сур харваа Монгол наадмын нэгэн чимэг сур харваа юм. Халх сур харваанд эрэгтэй харваач 75м , эмэгтэй харваачид 65 метр-т цэц мэргэнээ сорьж онч мэргэн сумаа наадмын дэвжээнээ тавьдаг байна.

Монгол Гэр

Монгол гэр 3000 орчим жилийн тэртээгээс одоогийн хэв шинж нь бүрэлдэн , хүний амьдралын гол хэрэгцээ болсоор өнөө цагт иржээ.Монгол гэрийн хээ угалз чимэгт эрт үеэс уламжлагдан иржээ. Монгол гэрийн хананаас бусдыг хээ чимгээр чимэглэдэг.
Монгол гэрийн модон хэсгүүд модон хээ чимэгтэй , хээ чимэггүй болон будгаар будсан, ямар ч чимэг будаггүй 3 янз байдаг. Эрт дээр үеэс Монголчууд өнгөний нөлөөг сайн судалж улаан, улбар өнгө бол нарны дулаан орчинг гэрийн дотор бүрдүүлнэ гэж үзжээ. Тоононы улаан өнгөтэй холилдсон нарны гэрлийг гэрийн дотор хэт хурц байлгахгүйн үүднээс унины цээжийг ногоон өнгөөр тайвшруулан гэрийн дотор бусад өнгөний зохицлийг бүрдүүлдэг онцлогтой,Монгол хээ маш олон янз байна , Монгол гэрийн модыг хээ уралзаар чимэглэх үед цаад дэвсгэр нь ихэнх нь улаан ба улаан хүрэн (тооно, багана , унь, хаалга) , харин зөвхөн унины цээж зэрэг хэсэг ногоон байдаг. Эдгээр дээр хээ угалз зурна. Үүний дараа хээ угалз солонгорон гэрийн тавилга , Монгол хувцас зэрэг гэрийн доторх зүйлс дулаан өнгөнд нэгдэн зохицно. Монгол хээ дүрслэлийн шинж чанар бол угалзлах, тасралтгүй үргэлжлэл хоёр байдаг. Угалз эврээс санаа авсан дүрсийг угалзруулан урлах нь Монгол хээ угалзны дүрслэлд хамгийн түгээмэл тохиолддог. Эдгээрт эвэр угалз, дан угалз, давхар угалз, хамар угалз, буга эвэр, аргал эвэр, сүлжээ угалз гэх мэт маш олон ангилалд хуваана. Байгалийн юмс, ус, үүл, уул, амьтан зэргийг угалзруулан дүрсэлж , үүлэн хээ, усан хээ гэх мэт олон хээг бий болгосон байдаг. Харин өнцөгт хэлбэрээр дүрслэгддэг хээ олон байна. Монгол хээ дүрслэлийн том хэсэг бол өнцөгт хээ юм. Монголын алдартай өлзий хээ, алхан хээ, хатан сүйх зэрэг хээнүүд үүнд орно. Эдгээрээс гадна дүрслэл , билэгдэл, шашин зэрэгтэй холбоотой олон зуу мянган Монгол хээ байна.
Гэрийн модонд:
1.Хана
2.Хаалга
3.Тооно
4.Багана
5.Унь
6.Шал Гэрийн бүрээс:
7.Цаваг
8.Дээвэр
9.Туурга
10.Гэрийн гадуур цагаан бүрээс
11.Өрх

Монгол Үндэсний хувцас

Үндэсний хувцас олон зууны турш ястан үндэстний угсаатны зүйн үнэмлэх нь болж, ард түмний соёлын өвийг хадгалж иржээ. Тухайн үндэстэн ястан дотроо нас, хүйс, нийгмийн байдлын ялгааг хувцас илэрхийлдэг байсан нь манайд мөн тусгалаа олсон байдаг. Монгол үндэсний хувцас нь тэдний голлон эрхэлж ирсэн аж ахуй, байгал цаг уурын нөхцөл, зан заншлын онцлогыг илэрхийлдэг.

Монгол үндэсний гол хувцас дээл хэмээх өмсгөл билээ. Төв Азийн үндэстэн ястны хувцас нь монгол маягийн баруун энгэртэй, түрэг маягийн зүүн энгэртэй гэж хоёр хуваагдана. Үсчин- гоо сайхны салон Smile салон Sky салон Charmzone салон Говь саун Шөнийн цэнгээний газрууд Амралтын өдрүүдэд ихэнх шөнийн цэнгээний газар , клубт залуучууд гадаадын жуулчид ихээр үйлчлүүлдэг байна. Нийслэл Улаанбаатар дахь шөнийн цэнгээний газрууд шөнө дунд буюу 00 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулдаг. Mass night club Metropolis night club Strings night club Silence River Sounds disco Face club Detroit American бар

Түүх дурсгалт соёл урлаг 2

Монгол цэргийн музей 1996 онд байгуулагдсан. Батлах хамгаалах яаманд харьяалагддаг. Тус музей 8000 цуглуулга, номын сантай. 800 м.кв. талбайд 3000 орчим vзмэрийг дэглэсэн. Шинэ чулуун зэвсгийн vеэс XX зуун хvртэлх Монгол улсын нутаг дэвсгэрт оршиж байсан улс гvрнvvдийн цэргийн байгуулалт, байлдах арга ухаан, зэр зэвсгийн хєгжилт, Монгол цэргийн тvvхийн талаар байнгын vзvvллэгтэй. Салбар нь жанжин Г.К.Жуковын гэр музей.
Монголын театрын музей 1991 онд байгуулагдсан. Тус музей Улсын Тєв театраас эхлээд дуурь, балет, хvvхэлдэй, цирк, кино зэрэг тайз, дэлгэцийн бvх тєрлийн урлагийн тvvхэн хєгжлийн талаар дэлгэн vзvvлж, судалж, цуглуулж, сурталчилдаг. 2000-2003 онд нэрт найруулагч Л.Ванган, Ноён хутагт Данзанравжаа, Монгол бvжиг, Яруу найрагч � .Чойном, жvжгийн зохиолч, найруулагч С.Буяннэмэх, Хятад клуб ба Бээжин ший, Монгол алиалагч зэрэг сэдвээр тvр vзэсгэлэн гаргасан.
Тус музей нь анх Монгол ардын Хувьсгалт намын тєв хорооны тогтоолоор “ Улаанбаатар хотын тvvхийн Yзэсгэлэн” нэртэйгээр байгуулагдаж 1956 оны 7-р сарын 9-нд анхны нээлтээ хийжээ. Монгол ардын Хувьсгалт намын тєв хорооны улс тєрийн товчооны 1960 оны 4-р сарын 11-ний єдрийн 106-р тогтоолоор “ Улаанбаатар хотын vзэсгэлэнг” “ Улаанбаатар хотын Тvvх Шинчлэн Байгуулалтын Музей” болгон єргєтгєн байгуулж, Ардын Хувьсгалын 40 жилийн ойн ємнє 1961 оны 7- р сарын 9-нд нээлтийн ажиллагаа хийжээ.
Тус музей нь байгуулагдсан цагаасаа хойш Улаанбаатар хотын єнгєрсєн, одоо ирээдvйн тvvхийн хєгжлийн тєлєв байдлыг олон зуун мянган vзэгчдэд сурталчлан таниулахын зэрэгцээ музейн сан хємрєгєє баяжуулах, хадгалан хамгаалах, эрдэм шинжилгээний тодорхойлолт хийх зэрэгт багагvй ажил зохиосон байна. Одоо музейн сан хємрєгт Монголын тvvх, археологи, угсаатны зvйн холбогдолтой 4000 орчим ховор нандин дурсгал, vзмэрийн зvйлс хадгалагдаж байна.
Буддын шашин XVI зууны үеэс эхлэн монголд шарын шашны хэлбэрзэр Тувдээс дэлгэрсэн. Энэ үеэс монголд шарын шашны сүм хийд барих нүсэр ажил өрнөсөн юм. XIX зууны сүүлч XX зууны эхэн үеийн Монголын уран барилгын шилдэг бүтээлийн нэг нь "Чойжин ламын сүм" юм. Энэ нь төрийн Чойжингийн сүмийн хувьд өөрийнхөө үед нэртэй сүмбайлаа.
Сумийг 1904-1908 оны хооронд VIII богд Жавзандамбын төрсөн дүү, шарн шашны нөлөө бүхий томоохон лам Лувсанхайдавт зориулан уран барилгач Омбо удирдан Монголын ардын уран барилгачид барьж байгуулсан.
Богд хаант Монгол улсын ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн 1913 оны үед Дунд голын урд бариулсан 2 байшингийн нэг нь. 1916 онд Намнансүрэн нас барсаны дараа энэхүү сууцыг Сангийн яамны мэдэлд шилжүүлж, одоогийн байрлалд нь зөөж авчилчээ. Тэнд сангийн яамны сургагч Козин ажилладаг байсан учир “Гоожингийн өндөр” гэж нэрлэгдэх болсон энэ байшинд 1920 онд гамин цэрэг Богд хааныг 50 гаруй хоног хорьж байжээ.
Yндэсний оньсон ба бусад тоглоом бусад орны тоглоомуудтай. Тоглоом, гар урлал бэлэг дурсгалын зvйлсийн vйлдвэрлэл явуулдаг. 50 гаруй орны vзэсгэлэнд оролцсон.
Хүүхдийн Урлан бүтээх төв
Урлан бүтээх төвийн тухай. Монгол улсын Ардын багш, шилдэг зохион бүтээгч, хүндэт профессор Б.Цэрэндоржийн тэргүүлдэг Монголын Хүүхдийн урлан бүтээх төв юм.

Түүх дурсгалт соёл урлаг

1924 онд Монгол улсын нийслэлээр тунхаглан зарласан Улаанбаатар хот шинэ цагийн соёл эрдмийн түүхээ, бичиж эхэлсэн юм. Нийслэл Улаанбаатар хот нь орчин цагийн шинэ залуу хот боловч хотод байрлах зуу зуун жилийн түүхт сүм хийдүүд, музей, гэр музейгээр баялаг хот юм.
Музей
Байгалийн дурсгалт зүйлсийг үзмэр хэлбэрээр хадгалж олонд таниулж байдаг музей бол Байгалийн түүийн музей юм. Байгалийн түүхийн музей нь 1924 онд 200 орчим үзмэртэй байгуулагдаж улс орныхоо байгалийн олдвор дээжийг тавьж үзмэрүүдийн үндсэн хэсгийг бүрдүүлснээр суурь нь тавигджээ.
Удаан хугацааны турш үндэсний түүхийн музейн салбар байснаа 1992 онд Байгалийн түүхийн музей , Үндэсний түүхийн музей гэж хоёр салсан. Музейн хамт олон үзмэр сан хөмрөгөө баяжуулсаар үзмэрийн танхимуудаа сэргээн шинэчлэж, тохижилт соёлжилтыг нь байнга сайжруулснаар гадаад дотоодын олон мянган үзэгчдийн сонирхлыг татах үйл ажиллагаа тогтворжсоноор одоогийн байдлаар 2700м2 талбай бүхий үзмэрийн 10 танхимтай. Үзмэрийн маршрут 1.5-2 цаг үргэлжилдэг. 1500 орчим үзмэртэй. Жилд 50.000 гаруй үзэгчдэд үйлчилдэг монгол улсын томоохон музөйнүүдийн нэг юм.
Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музей анх 1966 онд нээгдэн,орчин үеийн дүрслэх урлагийн бүтээл болон эрт үеэс нааш уламжлагдан ирсэн эртний дүрслэх урлагийн ховор бүтээлүүдийг ард түмэнд үзүүлэн сурталчилж эхэлсэн.
300 гаруй үзмэртэй байсан бөгөөд жил бүр үзмэрээ баяжуулан өргөтгөсөөр 1989 онд орчин үеийн нэг хэсэг нь Уран Зургийн Галерей нэртэйгээр биеэ даасан музей болон тусгаарлажээ. Энэ музейд Өндөр Гэгээн Занабазарын өөрийн мутраар урлан бүтээсэн Цагаан дар эх, Язгуурын таван бурханы дөрөв, Бодь суварга зэрэг алдарт уран баримлууд хадгалагддаг учир 1995 оноос Г.Занабазарын нэрэмжит болсон.

Цөлжилт иргэдийн амьжиргаанд нөлөөлнө

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний илтгэлийг улс орнуудын Засгийн газар хоорондын мэргэжилтнүүд гаргадаг байна. Үүнтэй холбогдуулж манай улс "Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний илтгэл 2009"-ыг гаргасныг Байгаль орчин, аялал жуулчлалын яам танилцуулав.

Илтгэлд манай улсад уур амьсгалын өөрчлөлтийн талаар хийсэн судалгаа, хэрэгжсэн төслийн талаар дурьджээ. Мөн уур амьсгалын өөрчлөлт манай улсад хэрхэн илэрч байгаа, цаашид хэрхэх талаар бичсэн байна. Тухайлбал, манай орны экосистем, байгалийн тогтолцоонд нөлөөлөхөөс гадна уулын мөнх цас, цэвдэг хайлах, бэлчээр, усны нөөц хомсдох гол шалтгаан нь болох аж.

Түүнчлэн цөлжилт эрчимтэй нэмэгдэж, мал аж ахуй, газар тариалангийн салбар ихээхэн хүнд байдалд орох гэнэ. Энэ нь манай улсын эдийн засаг, хүн амын амьжиргаанд нөлөөлөх юм. Иймд цаашид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хог хаягдлыг багасгах чиглэлд анхаарах шаардлагатай аж.

Монголд H1N1 вирүсийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол гарлаа

Төмөр замын газарт зааварлагч машинист ажилтай 41 настай эрэгтэй энэ сарын 19-нд уушигны хурц хатгаа хэмээх оноштойгоор Төмөр замын нэгдсэн эмнэлэгт хэвтсэн байна.

Гэвч тэрбээр тун удалгүй буюу хоёр хоногийн дараагаар өвчин нь хүндэрсний улмаас нас барсан харамсалтай явдал гарчээ. Түүнд задлан шинжилгээ хийхэд А хүрээний H1N1 вирүсийн халдвар авсан байсан нь тогтоогдсон байна. Ингэснээр Монголд H1N1 вирүсийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол гарч байгаа юм.

JENNIFER LOPEZ 2

Женнифер болон түүний 2 эгч Лесли(одоо гэрийн эзэгтэй бас дуурийн дуучин), бас Линда(DJ,VJбас зугаа цэнгэлийн сурвалжлагч) –тайгаа хамт өвөлдөө хүйтэн, зундаа халуун тийм жижигхэн өрөөнд өссөн. Гэхдээ Женнифер дараа нь эргэн санахдаа “ дандаа будаа болон шош буурцагтай байдаг байсан “ гэжээ. Хүүхдүүдээ гудамжнаас хамгаалж, Guadalupe тэднийг өрөөндөө бяцхан жүжиг тавихыг нь дэмжин дуулж бүжиглүүлдэг байжээ. Salsa болон merеngue , мөн West side story –г үзэх хүүхдүүддээ үзүүлдэг байжээ. Женнифер тэр киног 100 цаг үзэн дуурайн оролддог байлаа. Түүний лаг бүжиг , царайлаг найз банди тай болохыг хүсч бас , Natalie wood’s Maria шиг од болохыг хүсчээ.

JENNIFER LOPEZ 1

Òºðñºí îí ñàð ºäºð: 1970он 7сар24

Хаана: Ньюиорк. АНУ

Шагнал: 1 Алтан бөмөрцөг

Өндөр: 5’6”

Тэр Ньюиоркийн Бронкст-д 1970оны 7сарын24нд төрсөн ба, Blackrock Avenue д өссөн. Түүний эцэг, Дэвид, компьютерийн техникч, эцэстээ тэжээгчийн даатгалын газар ажиллаж байсан. Ээж Guadalupe(nee Rodriguez)Вэстчестэрт цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан. Эхнэр нөхөр 2-ыг хоюуланг нь Ponce-с дуудаад, Puerto Rico-ийн 2 дахь том хот, гэхдээ тэд Америкт уулзхаар болсон.

Saturday, October 24, 2009

Зүүн Азийн наадамд Н.Түвшинбаяр оролцоно



Зүүн Азийн наадамд Н.Түвшинбаяр оролцоно
Хонгконгод болох Зүүн Азийн спортын наадамд Бээжингийн олимпийн наадмаас хойш бэртлийн улмаас тэмцээнд оролцохгүй байсан хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр хүч үзэхээр болжээ. Монгол түмнээ баярлуулж олимпийн анхны алтан медалийг эх орондоо авчирсан манай шилдэг жүдоч ийнхүү олон улсын чанартай тэмцээнд орж, аваргын чансаагаа харуулах боллоо.

Тэрбээр арванхоёрдугаар сард болох Зүүн Азийн наадамд оролцохоор бэлтгэлдээ гарсан байна. Уг наадамд манай улсаас хөнгөн атлетик, бадминтон, сагс, боулинг, билльярд, дугуй, жүдо, хийн буудлага, ширээний теннис, таэквондо, хүндийг өргөлт, у-шу гэсэн 13 төрөлд өрсөлдөх 150 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг мордоно. Зүүн Азийн наадамд зориулж улсаас мөнгө төсөвлөсөн ч санхүүгийн нөхцөл байдлын улмаас энэ нь цуцлагдсан тул спорт холбоод өөрсдийн зардлаар тамирчдаа явуулах аж.

Ёкозуна Асашёрюү 24 дэх түрүүгээ авлаа

20000100Токиогийн Рёогоку Кокугикан сумогийн ордонд 2009 оны 9-р сарын мэргэжлийн сумо бөхийн башё өнөөдөр өндөрлөлөө. Дээд зиндааны шилмэл бөхчүүд 15 өдрийн турш өрсөлдсөнөөс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёорюү Д. Дагвадорж 14 даваа, 1 унаатайгаар Макүүчи зиндаанд 24 дэх удаагаа түрүүллээ. Дашрамд дурдахад Асашёорюү аварга 1980 оны 9 сарын 27-нд төрсөн бөгөөд өнөөдөр тэрээр 29 нас хүрч байгаа юм байна.
15 дахь өдрийн барилдаанд 1 ч унаагүй байсан ёкозуна Асашёорюү нэг унаатай ёкозуна Хакухо нар барилдахад 69 дэх их аварга ёрикири мэхээр ялсан юм. Ингээд нэмэлт барилдаан болсон. Нэмэлт барилдаанд Асашёорюү аварга золгоон дээрээс давуу байдал авч, үүнийгээ ашигласнаар өрсөлдөөнтэй барилдааны эцэст сукуйнаге мэхээр давлаа. Ёкозуна Асашёорюү ийн дээд зиндаанд 24 дэх удаагаа түрүүлснээр Китануомигийн амжилттай зэрэгцэж байна.
Манай бөхчүүдээс ёкозуна Хакухо 14 даваа 1 унаатайгаар тэмцээнээ өндөрлөсөн бол Какурю 11, Харумафүжи 9, Токитенкү 8, Асасекирюү 6, Моконами 5, Кёкүтенхо 5, Шотенрю 2 даваа тус тус авцгаалаа. Мөн жюро зиндаанд барилдсан Тамаваши 11 даваа авч, анх удаа дэд зиндаанд түрүүлэв.
37 настай озеки Кайо сүүлийн өдөр Котомицукиг ялснаар 8 даваа 7 унаатай болж, 50 хувийн амжилтаа үзүүлсэн байна. Кайо 5 дахиа дараалан 8-7 амжилт үзүүлсэн бөгөөд ийм амжилтыг озеки цолтнуудаас өмнө нь 1971 онд Маенояама л үзүүлж байжээ. Озеки Котоошю сүүлийн өдөр цол ижил Харумафүжиг давснаар 9 даваа 6 унаатайгаар тэмцээнээ өндөрлөлөө. 5 озекигийн 3 нь 9 давсан байна.
Саньяку цолтой Кисеносато, Аминишики нар сүүлийн өдөр энэ тэмцээнд онцгой сайн барилдаж байгаа Баруто, Какурю нарт унаснаар 50 хувиа хийж чадсангүй. Кисеносато комүсүби руу буух бол Аминишики саньяку цолоо алдах биз.
Тэмцээний канто-шо буюу дайчин барилдааны шагналыг бүх озекиг давсан комүсүби Баруто, гино-шо буюу техниктэй бөхийн шагналыг барууны маэгаширагийн 3 Какурю нар хүртжээ.
9 сарын тэмцээний макүшита зиндаанд Гүржийн бөх Кагамару, санданмэд Аоки, жониданд Окиношита, жонокүчид Болгарын бөх Аойяама нар тус тус түрүүлжээ.

2016 оны зуны олимпийн нийслэл Рио де Жанейро



Brazil 2016 BidsРио де Жанейро хотынхон баяр хөөрт умбаж байна.
Данийн Копенгаген хотноо ОУОХ-ы 121 дэх хурал, 13 дахь конгрессоор 2016 оны олимпийг зохион байгуулах хотыг ерөнхийлөгч Жак Рогге зарлалаа. Тунан үлдсэн дөрвөн хотоос хамгийн түрүүнд Чикаго хот хасагдав. Чикаго хотыг олимпийн эрх авахуулахыг төлөө Барак Обама тэргүүтэй том лобби бүлэглэл ирсэн. Гэвч эхний шатнаас бүдрэв. Үнэхээр сенсаци боллоо. Олон хүн Чикагог ялна гэдэгт итгэлтэй байсан. Чикагогийн энэхүү ялагдлын гол шалтгааныг санхүүгийн төлөвлөгөөг тааруу гаргасан гэж хүмүүс үзэж буй бол зарим хүмүүс Барак Обаматай холбож байна. Хэдийгээр АНУ-ын ерөнхийлөгч гэргийн хамт Данийн Копенгагенд өөрсдийн унаган нутаг Чикагог сурталчлах гэж ирсэн ч хэдхэн цаг саатсан байна. Хэдхэн цаг саатаж, дүн гарахаас өмнө хурлын танхимыг орхин нутгийн зүг нисчээ. Энэ нь уг хурлын хүндлээгүй, эх орноо, хотоо сурталчлахад хэлбэр төдий оролцсон хэмээн буруутгагдах үндэс болж байна. Үүнээс болж Чикагогийн рейтинг унасан хэмээх хүмүүс байгаа юм.
Хоёр дахь шатанд лобби муу ажиллаж байсан Токио хотынхон хасагдаж Мадрид, Рио де Жанейро хотууд үлдлээ.
Санал хураалтын өмнө Бразилийн ерөнхийлөгч Лула нийт гишүүдэд хандаж “Тропикийн бүсэд олимпийн бамбар бадамлах цаг нь боллоо” хэмээн мэдэгдэж, хотынхон нь бэлэн байгаа тухайг бүх гишүүдэд танилцуулсан юм.
Хуан Антонио Самаранчийн хүү бага Самаранч шигшээ хүртэл хотоо явуулж чадсан ч ялагдлаа. 3 олимп дараалж нэрээ дэвшүүлэн эрхээ авч чадсангүй ээ, Мадрид. Испаний хаан, хатан, хөлбөмбөгийн супер од Рауль гээд л нөлөө бүхий хүмүүс ирсэн.
Дугтуйг Рогге задалсны дараа Рио хот баяр хөөрт умбаж, Пеле нулимсаа барьж чадсангүй. Тэр хэдийгээр тамирчны хувиар олимпод оролцож үзээгүй боловч олимпийг зохион байгуулах эрхийг хот нь авахад чухал нөлөөг үзүүлж чадлаа.
Ийнхүү ЗУНЫ ОЛИМПИЙН 31-р НААДАМ РИО де ЖАНЕЙРО хотод зохиогдохоор боллоо. Өмнөд Америк тивд анх удаагаа олимп болно. 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ мөн Бразилд болох билээ. Хоёр жилд хоёр удаа хүн төрөлхтний баяр Бразилд болох нь ээ. Яг иймэрхүү тохиолдол 1990-ээд онд АНУ-д болж байсан юм. 1994 онд хөлбөмбөгийн ДАШТ болж, 1996 онд Атлантын алтан олимпийг мөн өлгийдэн авч байсан ажгуу.

Парисын шоколадын үзэсгэлэн худалдаа


Парист жил болгон зохион байгуулагддаг шоколадын үзэсгэлэн-худалдаа 10-р сарын 13-18-ны хооронд болов. Дэлхийн 140 компани энд өөрийн бүтээгдэхүүнийг танилцуулав. Улс орнуудаас дурьдвал Орос, Бельги, Канад, Япон, Итали. Үзэсгэлэн-худалдаанд ирсэн хүмүүс тухайн бүтээгдэхүүнийг амталж үзэн шоколад хийх жорыг мэдэн мөн шоколадаар хийсэн даашинзны загварыг үзэн энэхүү амттаны үйлдвэрлэлийн тухай лекц сонсох боломжтой байжээ.

Ежегодная шоколадная ярмарка в Париже

Ежегодная шоколадная ярмарка в Париже

DIESEL шинэ ахлах дизайнертай боллоо


Sophia KokosalakiАвъяаслаг дизайнер Sophia Kokosalaki Diesel брэндийн ерөнхий дизайнераар ажиллаж эхэллээ. Diesel группыг эзэмшигч Renzo Rosso шинэ дизайнертай болсондоо туйлын сэтгэл хангалуун байгаа гэнэ.
Sophia Kokosalaki-гийн хурц мэдрэмж Diesel брэндийн өнгө төрхийг улам гоё болгож чадна гэдэгт тэрээр эргэлзэхгүй байгаа аж. Sophia Kokosalaki шинэ ажилд орохоосоо өмнөхөн өөрийн брэнд болох Vionnet couture house-аа нээгээд байжээ. Гэхдээ Kokosalaki өөр ажилд орсон ч гэсэн өөрийн брэндийнхээ ахлах дизайнер, ерөнхий захирлын ажлаа үргэлжлүүлсээр байх гэнэ.
Тэрээр хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Diesel группын нэр хүнд өөрийнхөө брэндийг өргөжүүлэхэд маань ч ихээхэн тус болно гэдэгт би итгэж байна. Би өөрийн брэндээ алдартай болгомоор байна. Тиймдээ ч би энд орсон. Diesel бол миний мэдэх хамгийн modern брэнд” гэж ярьжээ.

Мальдивын Засгийн газар усан дор хуралдав


Дэлхийн дулаарлын асуудалд улс орнуудын анхаарлыг хандуулах гэж Мальдивын Засгийн газар хуралдаанаа усан дор кзохион явуулав. Энэхүү хуралдааны зохион байгуулах гэж сайд нар 2 сар бэлдсэн гэнэ. Эхлээд усан дотор тус улсын ерөнхийлөгч Мохамед Нашид (Mohammed Nasheed) орж араас нь сайд нар нь оржээ. Тэд ширээнээсээ зууран дэлхий нийтээрээ агаарт СО хийг гаргахгүй байх арга хэмжээг авахыг уриалсан резолюцийг гаргасан байна. Уг резолюцийг усанд урсдаггүй маркераар самбар дээр бичжээ.


Правительство Мальдив заседает под водой