аялал жуулчлал

Sunday, May 23, 2010

Сибирийн Енисей мөрөн


"...Амьдралдаа би Енисейгээс илvv аугаа мєрєн vзээгvй ээ. Ижил мєрєн хэдийгээр vзэсгэлэнтэй, даруухан, гунигтайхан сайхан бvсгvй боловч Енисей бол хvчирхэг, хvч чадал, залуу насаа яахаа мэдэхгvй байгаа баатар эр шиг мєрєн билээ гэдгийг Ижил мєрнийг бишрэн шvтдэг хvмvvсийг гомдоох гэж хэлээгvй гом шvv" хэмээн Сибирийн энэ аугаа их мєрний тухай оросын их зохиолч Антон Павлович Чехов Сахалины арал руу очих гэж яваад 1890 онд Красноярскт тvр буудаллахдаа бичсэн байдагЭрэг нь ийм олон янз байдалтай мєрєн Оросод єєр хаана ч байдаггvй. Саяны цаст цагаан нурууд, Минусын хотгорын єргєн уудам тал, Туруханийн хязгааргvй их намаг балчиг, Енисейн гvвээ гvдэнгийн ой модоор хучигдсан уул толгой, Красноярскийн тэнгэр баганадсан уулс, туйлын чанад дахь Путоранын хvрмэн чулуун хадан цохиод, Таймырын тундр, Ангар мєрєн орчмын нарсан шугуй гээд байхгvй юм vгvй. Гэтэл Енисей мєрний цутгалангууд єєр єєрийн гэсэн vзэсгэлэн тєгєлдєр боловч хоорондоо огт адилгvй юм. Намуухан дєлгєєн Доод Тунгус, галзуурсан мэт ширvvн догшин Их Пит, тайгын vзэсгэлэнт Мана, уйтгартай намгархаг Кае, хvчирхэг Ангар мєрєн, шоржигносон тvргэн урсталт Хамсара гээд дор бvрдээ л зєвхєн єєрийн гэсэн онцлогтой.

Енисей бол оросын хамгийи их устай мєрєн билээ. Зургаан зуун шоо дєрвєлжин километр усыг нэг жилийн дотор Карскийн тэнгист юvлдэг нь Ижил мєрнийхєєс гурав дахин, Оросын Европын хэсгийн бvх голууд нийлснээс ч илvv их ус юм. Енисей мєрний усанд халим хєвж явсан удаатай. Уг халим мєрнийг єгсєн vе vе усан оргилуур цацруулсаар явсан гэдэг. Тэнгисийн тэр аварга амьтан тийнхvv хєвсєєр Карсийн тэнгисээс дээш дєрвєн зуун км єгссєн боловч нэг удаа шумбахдаа єехийгээ мєрний ёроолын хурц ирмэгтэй чулуунд зvсэж орхиогvй бол тvvнээс ч хол явах байсан ажээ. Тийм их урт, хvчирхэг, догшин ширvvн урсгалтай энэ мєрнийг далайн дvv ч гэж нэрлэдэг. Сибирийн энэхvv их мєрний адаг хавиар эргийг нь усан онгоцон дээрээс дурангаар арай гэж харахаар єргэн ажээ.

Ємнєдєєс умардыг зорин бараг уртрагийн дагуу урсахдаа Енисей мєрєн Оросын нутгийг хоёр хэсэг болгон хуваадаг. Ингэхдээ мєрний усан сан гурван єєр хэсгээс бvрдэнэ. Мєрний эхээр тал бvрээсээ уулсаар хvрээлэгдсэн байдаг бол дунд болон адаг хэсгээрээ Баруун болон Дундад Сибирийн тэгш єндєрлєгийн хил хязгаар болдог юм.

Саяны нуруун дахь Кара Балык нуураас Енисей мєрєн эх авдаг. Эндээс Их Енисей буюу тува хэлээр Бий-Хем буюу "Их мєрєн" гэсэн нэртэйгээр уруудан Тувагийн хотгорыг чиглэн урсана. Кызыл хотын ойролцоо Бий-Хем гол Бага Енисей буюу Ка-Хем голтой нийлэн Енисей мєрєн болон урсдаг. Тувачууд тvvнийг Улуг-Хем буюу Аугаа их Енисей гэдэг. Мєрний эрэг дагуу амьдардаг ард олон бvгдээрээ тийнхvv хvндэтгэн нэрлэдэг ажээ. Тухайлбал эвенкvvд Иоанесси /Их Усан/ гэж нэрлэдгийг Уралаас ирсэн оросын казакууд хазгай дуудсаар Енисей болсон нь орос хэлэнд тэр чигээрээ хадгалагдан газрын зурагт тэмдэглэгдэн vлдсэн байна. Кызыл хот Евразийн эх газрын яг тєвд нь байдаг учраас тэнд "Азийн тєв" гэсэн бичээс байдаг. Тувагийн хотгорт ирээд энэ мєрєн уулсаас бууж нэг хэсэгтээ их олон салаалдаг тул тэр хэсгийг "Дєчин Енисей" гэж нэрлэжээ.


Тувагийн хотгороос гарахдаа Енисей мєрєн хагас километрийн єргєн газраар дахин Саяны нурууг давдаг. Тувачууд энэ хотгорыг Хан-хо-Хан буюу Жижигхэн цоорхойтой том уут гэдэг. Хад чулуу ихтэй Баруун Саяны нуруу Енисей мєрєнд ганцхан нарийхан хавцал vлдээсэн байдаг. Ємнє нь энэ хавцал мєрєн тулж ирээд 70 метр болж нарийсдаг баахан хад чулуутай газар байсан юм. Хавцлын адагт байдаг Их боргио хамгийн хvчтэй нь байжээ. Харин одоо Енисей мєрний уулнаас буудаг хэсэгт Саяны усан цахилгаан станцын 200 м єндєр далан баригдсан учир Дээд Енисей мєрний ус нэг том усан сан болон хувирчээ.

Далангаас уруудаад энэ мєрєн хоёр талаараа Абаканийн талаар хvрээлэгдсэн Минусинскийн хотгороор дайран єнгєрдєг. Енисей мєр¬ний гольдрил дахиад л салаалж дундаа арал vvсгэх ба баруун зvvн хоёр салаа нь дахин нийлээд улам гvнзгий, улам єргєн болон урсдаг.

Абакан хотоос уруудаад бас нэг єргєн их усан сан тааралдах нь Красноярскийн усан цахилгаан станцын далан бєгєєд тvvнээс цааш уруудвал бараг эрэгт нь тулсан тайгын ногоон тэнгисээс єнгийсєн авар¬га том хадан цохиод баруун эрэг дээр нь харагддаг. Эд бол Сибирийн сонин хачин газруудын нэг алдарт Красноярскийн баганан хаднууд билээ. Гэвч энэ газарт тусгайлан зориудын аялал хийж vзмээр євєрмєц сонин газар юм.

Усан онгоцоор аялан яваа жуулчид энэ хэсэгт ирээд уулсыг ардаа орхино. Учир нь Красноярскийн баганан хаднууд Дорнод Саянын хам¬гийн баруун талын хэсэг болдог. Кан голын бэлчрийг єнгєрєєд Енисей мєрєн умард зvгийг чиглэн олон тооны гол горхийг нэгтгэн vнэхээрийн аварга том мєрєн болон урсдаг. Гэхдээ мєрнийг усаар тэтгэдэг гол хэсэг нь баруун талаас цутгадаг голууд ажээ. Енисей мєрєнд зvvн талаас нь ирж цутгадаг зуугаад голоос ердєє зургаахан нь Ока голоос том ба хамгийн урт нь ижил мєрнєєс яльгvй богино Доод Тунгусийн гол билээ.

Енисей мєрєнд цутгадаг голуудаас хамгийн том нь Байгаль нуураас эх авсан Ангар мєрєн бєгєєд Енисей мєрний угаас их арвин усыг бараг хоёр дахин нэмэгдvvлдэг байна. Гэвч Ангар мєрєнтэй нийлэхээсээ ємнє Енисей мєрєн Казачинскийн хад чулуу ихтэй боргио чулуун дундуур гарч амждаг.

Ангар мєрний бэлчрээс эхлээд Подкаменнийн Тунгус хvртэл баруун эргийнх нь дагуу Енисейн гvдгэрийн ой мод ихтэй хадан цохиод vргэлжилж зарим хэсэггээ мєрнийг шахан нарийсгаж шинэ шинэ боргио цохио vvсгэдэг. Енисей мєрний тэнгист хvрэх замын дагуух хамгийн сvvлчийн саад болсон Осиновын боргиог хамгийн аюултай, хэцvv нь гэж усан замын ахмадууд ярилцдаг. Хорьдугаар зууны эхээр чиргvvлтэй усан онгоцоор тэр боргиог давж байсан гэрчvvдийн яриаг одоо танилцуулъя:

"Ингээд Енисейн гvвэнгийн хавцал гараад ирлээ. Асар хvчтэй оргилон боссоноо тэр даруй усан дуслууд болон сарних аварга том эргvvлэг нvднээ тусав. Эргийн хадан цохион дээрээс буусан хvрхрээ ч харагдав. Доохно нь хараахан хайлж амжаагvй мєсний хэлтэрхийнvvд ч гялалзана. Холоос харахад хvрхрээ зундаа хєлдсєн юм шиг санагдав. Хавцалд жихvvн хvйтэн, бvvдгэр байлаа. Саад боргио бvхнээсээ аль хэдий нь салаад байсан Енисей мєрний ус баруун эргээ хvчтэй мєргєєд буцаж зvvн тийш урсах замд нь нэгэн хадархаг арал байна. Хєєсрєн бургилах их усны хамтаар чиргvvлт онгоц маань хадан арлыг чиглэв.

Аймшигг мєч... Бид тэрхvv аварга том хадыг очиж мєргєєд юу юугvй л бут vсрэх юм шиг санагдав. Гэвч залуурыг жаахан хєдєлгємєгц чиргvvлт онгоц арлын хажуухнаар єнгєрєв..."

Тэр хэсгийн хамгийн аюултай хадан цохионуудыг дэлбэлж орхисон болохоор одоо тvvгээр усан онгоц явахад аюулгvй болжээ.

Енисейск хэмээх нэлээн эртний хот зvvн эрэг дээр ард хоцорно. Энэ хотыг бараг дєрвєн зууны ємнє байгуулсан гэдэг. Харин баруун талаас нь Енисейн алтан шаргал гvвэнгийн доороос урсах Их Пит гол ирж нийлнэ. Алтны уурхайг чиглэсэн зам тvvгээр дайрдаг байсан гэлцдэг. Галзуурсан ус хэмээн нэрлэдэг байсан арваад метр эргээсээ хальдаг энэ мєрнєєр аялахад их хэцvv байжээ.

Тэндээс жаахан доохно Енисей мєрний зvvн талаас хачин дєлгєєхєн Кас гол ирж цутгадаг. Энэ голын эхэнд хоёр зуун жилийн тэртээ голын баруун эргийг Кеть голтой холбож байсан Обь-Енисейн сувгийг байгуулж байжээ. Єнгєрсєн XX зуунд Сибирийн их тємєр замыг байгуулснаас хойш vнэ цэнээ алдсан энэ суваг Орос оронд ихээхэн ач тусаа єгч байжээ.

Енисей мєрєн Осиновскийн боргиог гэтлээд бvрэн тайвширч улам олон голыг єєртєє нэгтгэсээр далайг зорьдог. Подкаменный, Доод Тунгус голууд ирж нийлсний дараа єргєн нь дунджаар 5 км, зарим хэсэгтээ 15 км болдог. Енисей мєрний гvн энэ хэсэгтээ 15 м хvрдэг тул тэнгисийн хєлєг онгоцууд тvvгээр єгсєн тэнгисээс бараг 700 км зайтай Игарка хvртэл явдаг.

Игарка бол шинэхэн хєрєєдсєн нарсны vртэс, давирхай vнэртсэн ойн боомт хот билээ. Игарка хотын байшингууд бvгдээрээ модоор баригдсан ба явган хvний замаа хvртэл модоор хийсэн байдаг.


"Гvvрнvvд нь шалны банз шиг чахарсан Гайхамшигт модон хотоор би алхаж явна "

хэмээх шvлэг бичсэн яруу найрагч Городницкийн онгодыг хєглєсєн газар бол чухамхvv энэ Игарка хот билээ.

Енисей мєрний аугаа их, хязгааргvй єргєн байдал нь vнэхээр гайхамшигтай бєгєєд ухаан санаанд багтахын аргагvй юм. Усан онгоцоор аялан яваа жуулчин хєлєг онгоцны тавцан дээрээс арай гэж харагдаж байгаа эргийг нь хараад ийм аугаа их єргєн гол мєрєн ємнє нь vзээгvй гэдгээ хvлээн зєвшєєрєх бизээ. Гэвч эсрэг талын боомтонд хvрмэгцээ тэндээс ч гэсэн эрэг хvртэл мєн л тийм их зайтай болохыг vзээд бас л гайхах болно. Харин мєрний адгаар, Дудинка єнгєрєєд улам єргєн болж эргийн бараа харагдахаа болино. Енисей мєрєн энэ хэсгээрээ 20 км аас илvv єргэн тул арга ч vгvй биз.

Красноярскаас авахуулаад Енисей мєрний адаг хvртэл Баруун болон Дорнод Сибирийн зааг хязгаар болдог гэж дээр єгvvлсэн шvv дээ. Баруун эргийг нь усан цэргийнхэн "Чулуут" эрэг гэдэг бєгєєд их єндєр уулстай. Харин зvvн эргийг нь "тэгшхэн" гэх ба тариан талбай, нуга vргэлжилнэ. Хавар болохоор эргээсээ хальж гарсан усаар дvvрдэг.

Зvvн эрэг дагуу нь жодоо, гацуур модон намгархаг ой ургасан бол баруун эрэг дээр нь намаггvй, тэсгим хvйтэн, болон хєрсний цэвдэг хєлдєлтєєс айдаггvй хамгийн хойт зvгийн ургамал болох даурын шинэс мод ургасан байдаг.

Енисей мєрний эрэг дагуух шувууд хvртэл янз бvр байдаг нь сонин. Дупель болон саарал хэрээ зvvн, баруун эрэг дээр нь байдаг бол хєх Цєцгий, улаан тоншуул зєвхєн баруун эрэгт нь байдаг.

Доод Тунгусийн бэлчрээс уруудвал Курейка, Хантайка хэмээх хєгжилтэй нэрс бvхий хоёр гол баруун талаас нь ирж нийлдэг. Эдгээр голууд Путоранын тавцангийн нарийхан гvнзгий нууруудаас эх авдаг юм. Эндээс тайгын ой сийрэг болж тундрын ой болон хувирсаар Дудинкагийн ойролцоо очоод хєхємдєг ягаан ороонго євс бvхий Таймырын тундр болдог. Эндээс, Дудинкагаас Норильскийн чиглэлд Таймырын зэс-никелийн орд хvртэл хамгийн умардын тємєр зам тавигдсан байгаа.

Дудинкагаас цаашилвал бvх зvйлийг тэнгис далайн хэмжvvрээр хэмжиж эхэлдэг. Нэг эргээс нєгєє эрэг хvртэл ямаршуухан зайтай вэ? гэж асуувал ахмад "Хориод бээр /миль-1852 м/" гэж хайнгахан хариулах вий.

Энэ нутагт нэг биш удаа ирж байсан хvн хvртэл Енисейн булангийн устай нэгдэн нийлэн хєлєг онгоцыг чинь хvрээлэн байгаа асар их хэмжээний усыг хараад хєлгийн тавцангаас гадна байгаа усыг амсаж байж л мєрєн голд байна уу? тэнгист явна уу? гэдгээ мэддэг.

Тугалгын єнгєт усан дундаас мєсєн далайн гахайн мєнгєлєг цагаан нуруунууд цухалзаж харагдана. Загасчдын жижиг завь хоншоороо давалгаанд нємрvvлэн дайвалзана. Умардын буганууд эрэг дээр бэлчээрлэн арслан заануудын хєлдсєн цогцос нэг бус удаа олдож байсан эргийнх нь хадан цохиог тэнгисийн давалгаа мэргэн цохиж харагдана.

Хэрвээ тэнгэр бvрхэг байвал энэ булан дvнсгэр болно. Нарлаг цэлмэг єдрийн хурц тод єнгє бvхий дvр тєрх хичнээн гайхалтай гэж санана. Хайлж амжаагvй цасны гялалзах, улаан шаргал эргийн хад чулуунууд, цэнхэртэн харагдах тэнгэр, цасан цагаан vvлс, тэнгисийн тvрлэгийн цэнхэрдvv саарал єнгєтэй ус энэ бvхэн нийлээд vнэхээр vзэсгэлэнтэй ажээ.

Гэвч далай хvртэл бас болоогvй ээ. Сvvлчийн зогсоол Усть-Портод тvр саатаад цаашаа далайн усны тvвшин дээшлэх vед усанд автсан, Енисей мєрний эртний гольдрил байсан Енисейн булангаар хоёр хоногийн газрыг туулж Усть-Портоос 500 км зайтай Диксоны хэмээх жижиг арал хvрч байж далайчидтай учирна. Vvгээр умардын далайн зам єнгєрдєг тул гурван давхар хєлєг онгоц хvртэл дэргэд нь єчvvхэн санагдах мєс зvсэгч аварга том атомын хєлєг онгоцууд тvvгээр явдаг.

Аравдугаар сарын дундаас мєрний доод хэсгээр хєлдєж эхэлдэг учир мєс зvсэгч хєлєг онгоцуудад хийх ажил мундахгvй гарна. Аварга том мєсєн хуяг аажмаар голыг бvрхэн єгссєєр арван нэгдvгээр сарын дунд vе болж гол бvрэн хєлдєх хvртэл энэ vйл явц vргэлжилдэг. Зєвхєн Красноярскийн орчим, усан цахилгаан станцын далангаас доош зуугаад км газар хєлддєггvй. Енисей мєрєн хагас жилийн турш, умард зvгтээ бол тvvнээс илvv хугацаагаар маш бєх мєсєн хуягаа ємссєєр байдаг. Харин тавдугаар сарын эхнээс мєрєн мєсєн хучлагаасаа салж эхэлнэ. Енисей мєрєн дээгvvр яваа мєс зvсэгч хєлєг онгоцыг харахад vнэхээр сvрдмээр. Бvх уртынхаа дагуу мєсєн хучлагаасаа бvрэн салах гэж бvтэн сар болно. Заримдаа огцом тахирласан хэсэгт нь мєс гацаад бєєн гацаа vvсдэг. Тэд яг л далангууд адил мєрний усыг хааж эргээс нь халиулдаг. Гэвч vvнээс болоод сvртэй гамшиг учирсан удаагvй.

1909 онд Енисей, Ангар мєрнvvдийн нийлдэг хэсэг дэх Замчны буудал хальж гарсан асар их усанд автахад Ангар мєрний адгаар євєлжиж байсан олон тооны хєлєг онгоц ус мєсєнд дайрагдан эвдэрсэн гэдэг. 1941 онд Красноярскоос доошоо арван таван км зайтай газар мєсєн саад vvсжээ. Ганцхан шєнийн дотор мєрний усны тvвшин 6,5 метрээр дээшилж хот усанд автан байшин барилга усаар дvvрсэн байна. Бvтэн таван хоногийн турш хотынхон байгалийн гамшигтай тэмцэлдсэн байна.

1945 онд Кызыл хотын ойролцоо vvссэн мєсєн саадыг хvмvvс санаж бай¬гаа. Хавар болоход эрэг орчмын мєсний зузаан 3 м хvрчээ. Зузаан мєсєєр хучигдсан нарийхан гольдрол мєс зvсэгч онгоц явах vед зvсэгдсэн мєсєнд бєглєрч 60 цагийн турш усыг хааснаас болоод хальсан ус хотыг тойрон урссаар Кызылээс доохнуур гольдрилдоо эргэн оржээ. Хот бvхэлдээ хуурай газраас таслагдан хавийн газрууд нь vерт автсан байна.

Хvчтэй бороо орсон зун Енисей мєрєн vерлэдэг. 1800 болон 1937 онуудад Енисей, Ангар мєрнvvдийн усны тvвшин нэмэгдсэн хугацаа тохирдог. Энэ хоёр мєрєн нийлэн урссаар Замчны буудлаас доохон ихээхэн хvчтэй давалгаа vvсгэжээ. Енисейск хот усанд автаж гудамжуудаар нь моторт завь, жижиг хєлєг онгоцууд явж байсан гэдэг. Минусинск, Красноярск, Игарка зэрэг бусад хотууд ч хэлмэгджээ. Зєвхєн XIX зууны туршид Енисей мєрєн 15 удаа хvчтэй vерлэжээ.

Асар их хэмжээний харьцангуй тунгалаг, бvлээн ус тээсээр Енисей мєрєн Карскийн тэнгисийн хавь газруудыг дулаацуулж сэргээдэг. Хааш хаашаа 4 км хэмжээтэй шоо дєрвєлжин мєсийг хайлуулахад Енисей мєрний дулаан хангалттай хурэлцэнэ гэж сэтгvvлчид тооцоолжээ.

Енисей мєрєн зєвхєн байгалийн vзэсгэлэнт гол тєдийгvй усан цахилгаан станцын турбиныт ажиллуулж, хотыг ундны усаар хангаж, далайн мєсийг хайлуулах ажлыг хийдэг. Тvvнийг "Сибирийн гол цэнхэр зам" гэж нэрлэдэг нь дэмий ч хэрэг бишээ. Яагаад ч юм бэ бvгдээрээ л хєгжмийн зохиолчдын нэртэй цасан цагаан хєлєг онгоцууд Красноярскийн хад чулуун багануудаас Карскийн тэнгис хvртэл бvтэн долоон хоног аялдаг.

2500 км урт энэ Замаар аялахаар шийдсэн хvмvvс насан туршдаа хангалттай сэтгэгдэлтэй vлдэх болно. Манай дэлхийн хамгийн том эх газрыг таллан хувааж ємнєдєєс умард зvг рvv тэмvvлсэн оросын хам¬гийн том, хамгийн vзэсгэлэнтэй энэ мєрєн хvмvvсийн сэтгэлийг vнэхээр соронздон татдаг нь аргагvй ээ.

No comments:

Post a Comment