аялал жуулчлал

Friday, December 18, 2009

Мөхөөлдөсний чанарын гол vзvvлэлт юу вэ?

Өнөөдөр мөхөөлдсийг дэлхийн бараг бvх оронд vйлдвэрлэдэг. Мөхөөлдөсний жор тун ч нарийн. Учир нь тvvнд бараг 200 гаруй нэр төрлийн хvнсний зvйл ордог байна. Мөхөөлдөсний хувьд чанарын гол vзvvлэлт нь тэрхvv зvйлvvдийг хэрхэн зvй зохистой ашигласнаас хамаарна. Харин хоёр дахь гол vзvvлэлт бол мөхөөлдсөө хэр зэрэг сайн хутгаснаас болно.

Хэрвээ муу хутгасан бол мөхөөлдсөнд дан мөсөн судал татсан байх бөгөөд тvргэн хайлж, мөн цасан ширхэг мэт болон хөлдсөн байдаг. Харамсалтай нь манай улсад vйлдвэрлэж буй мөхөөлдсvvд бvгдээрээ энэхvv чанаргvйн vзvvлэлтvvдийг “хангасан” байдаг шvv дээ.

]Сvvлийн vед турахыг хvсэгчдэд зориулсан тусгай жорын мөхөөлдөс гарч европын орнуудад ихээхэн эрэлттэй байгаа. Ийм мөхөөлдсөнд агуулагдах сvv нь тослоггvй бөгөөд чихэргvй атлаа төрөл бvрийн эрдэс болон аминдэмээр баяжуулсан байдаг.

No comments:

Post a Comment