аялал жуулчлал

Friday, December 18, 2009

Гэгээн Валентины баярын түүхээс


Удахгүй дурлалт хосуудын баяр - Гэгээн Валентины өдөр болох гэж байна. Энэ нь Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас үүдэн тогтсон баяр юм. Манай эрины III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ.

Залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байв. Ийнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж Валентиныг шоронд хатааж дараа нь цаазаар авах зарлиг буулгажээ. Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрээр хайртай бүсгүйдээ “Валентинаас” гэсэн хаягтай өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, үүрд, тэнгэрийн орноос ч түүнийгээ хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна. Хатуу ширүүн цаазыг ч даван дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлж байсан Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг 2-р сарын 14 юм. Энэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгож Валентиныг шүтээнээ болгон авчээ. Хожим нь сүм хийдүүд Валентиныг гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентины өдөр хэмээн нэрлэгдэх болжээ.

Дурлалт хосуудын энэ баярыг 18-р зуунаас хойш өнөөг хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн бөгөөд үүнээс ч өмнө эртний Ромын үед дурлалаар “өвчилсөн” охин тэнгэр Juno Fеbruata-д зориулан “Янаглал амраглалын наадам” гэж хийдэг байжээ. Ганц бие залуус хань ижлээ олоход нь туслах зорилготой энэ баярын өдөр бүх нийтээрээ амарч зугаацдаг бөгөөд баярын дараа гэр бүл бологсдын тоо нэмэгддэг байжээ.
Өмнөд Европд Гэгээн Валентины өдрийг 13-р зуунаас хойш, Америкт 1777 оноос тэмдэглэж иржээ. Оросууд Петр, Феврония хоёрын хайрын тухай домогтой холбоотой дурлалт хосын баярыг 7-р сарын 8-нд тэмдэглэдэг байсан. Харин 2-р сарын 14-нд Трифоны өдөр гэж тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр бүсгүйчүүд Трифонд хандан хуримын сар буюу 2-р сард амжиж нөхөрт гарахаар сүйт хархүү азтай гэрлэлтийг мөрөөдөн залбирдаг байна.
Англид нөхөрт гараагүй эмэгтэйн ирээдүйн нөхөр нь 2-р сарын 14-нд хамгийн түрүүнд тааралдсан эрэгтэйтэй төстэй царайтай /тухайн хүн бүсгүйд таалагдсан, таалагдаагүй хамаагүй / байдаг гэдэгт итгэдэг гэнэ.
Харин Япончууд Гэгээн Валентины өдрийг “Эрчүүдийн мартын 8” болгон хувиргажээ. Учир нь энэ өдөр Японд зөвхөн эрчүүдэд л бэлэг өгдөг гэнэ. Мэдээж улс орон бүрийн ёс заншил өөр байдаг ч хайр дурлал бол хил хязгааргүй билээ. Хайр хэзээд хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж баяр баясгалан авчирдаг.

1 comment:

  1. Үзэсгэлэнт поп дуучин Alizee нь 1984 оны 8-р сарын 21-ний өдөр Францын Ajaccio, Corsica-д мэндэлсэн байна. Тэрээр бага байхаасаа л дуулж бүжиглэх дуртай охин байжээ. Alizee хүүхдийн урлагийн наадамд үргэлж л тэргүүн дээгүүр байр эзэлдэг байсан төдийгүй урлагийн гараагаа 1999 оноос сургуулийнхаа найрал дууны хамтлагт элссэнээр эхэлсэн гэдэг.

    Alizee 16 настай байхдаа буюу 2000 онд авга эгчийнхээ тусламжтайгаар продюсер Mylène Farmer-тай танилцаж түүний од болох урлагийн амьдралд уусан орсон байна. Ингээд тэрээр анхны дуу буюу "Moi Lolita"-г аранжирок Laurent Boutonnat-р бичүүлж байжээ. Энэ дууг гаргаснаас хойш түүний нэр хүнд амжилт эхэлжээ. Тун удалгүй "L'Alize" цомгоо гаргасан байна. Alizée дөнгөж гарч ирэнгүүтээ л M6 ба NRJ хөгжимийн шагналыг хүртэж анхнаасаа л их ирээдүйтэй уран бүтээлч байжээ. Alizee 2001 онд хамгийн их цомог борлуулсан Францын эмэгтэй дуучнаар шалгарч байжээ. Дашрамд сонирхуулахад үзэсгэлэнт дуучин бүсгүйн өндөр нь 161 см гэнэ.

    ReplyDelete