аялал жуулчлал

Friday, December 18, 2009

Төмс ногоог хадгалах зоорийг

Ард тvмнийг жилийн дөрвөн улиралд шинэ ногоогоор тасралтгvй хангаж байх асуудлыг шийдэхэд ногоо хадгалалтыг зөв зохион байгуулах ёстой.
Хадгалалтын гол зорилго нь: Нөөцөлсөн ногооны шим тэжээлийн чанарыг алдагдуулалгvй, хорогдол багатайгаар хадгалахад оршино.


Иймээс өвлийн хэрэгцээнд зориулан төмсийг хадгалахад юуны өмнө боловсролт гvйцсэн, эрvvл бөгөөд хөлдөөгvй сайн чанарын төмс ногоог сонгон авах ёстой.

Харин өвчин хортонд идэгдэж гэмтсэн ногоог хадгалж болохгvй. Хадгалж байгаа ногооны температур нь харилцан адилгvй байна. Ямар ч ногоог ялгалгvй 1С-ээс доош хvйтэн ба +3С-аас дээш дулаанд хадгална. Төрөл бvрийн ногоонд нөлөөлөх температур, чийг агаарын нөлөө харилцан адилгvй байдаг.

1. Төмс ногоог хадгалахын тулд төмсний зоорийг бэлтгэх хэрэгтэй. Төмсний зоорийг бэлтгэхийн тулд доорхи материалыг бэлтгэнэ.
Үvнд: Шороо, элс, vнс, бууц, vртэс, банз, хар цаас, сvрэл эдгээрийг бэлтгэнэ.
Зоорио барьж дууссаны дараа төмсний хайрцаг тавиураа байрлуулна. Хайрцаг зоорийг зураг схемийн дагуу хийнэ.

2. Байцааг хадгалахын тулд тусгай тавиур бэлтгэж тавиурт буюу дvvжилж хадгална.
а/ Байцааг тавиурт хадгалахдаа 3-4 эгнээгээр ишийг дээш харуулан өрж тавина. Байцааны өрөлт нь 60-80 см-ээс өндөр байж болохгvй.
б/ Байцааг бас дvvжилж хадгалж болно. Байцааг дvvжлэхдээ 5-6 ширхэгээр нь төмөр утсаар ишнээс нь дvvжилж хадгалана.
в/ Байцааг бас даршилж хадгалж болно. Байцаагаа даршлахын тулд дорхи материалыг бэлтгэнэ.

Үvнд: Модон торх, таглаа, таган дээр тавих том чулуу, модон муна, модон хусуур, бор цаас эдгээрийг эхлээд бэлтгэнэ. Модон торх нь ус гоожихгvй хагсааг сайтар гаргасан байна.
Байцааг их хэмжээгээр даршилъя гэвэл 80-100 литрийн торх, эсвэл багаар даршилвал 10-20 литрийн хэмжээтэй паалантай савууд байж болно.

No comments:

Post a Comment