аялал жуулчлал

Friday, December 18, 2009

Зуны халуун болон гэрийн амьтад

Удаан хvлээсний эцэст бидний хамгийн дуртай зун цаг ирж хайртай амьтдынхаа хамт гэр бvлээрээ зусланд гарч удаан хугацааны аялалд явах таатай боломж нээгдлээ. Гэтэл сvvлийн жилvvдэд дэлхийн цаг агаарт хvчтэй өөрчлөлт гарснаас, онцгой илvv хурцаар шарж байгаа нарнаас болж хvн төдийгvй амьтад ч наранд цохиулах болсон.


Гэтэл зөвхөн наранд зогсохоор л наранд цохиулдаггvй. Сvvдэрт, бvгчим газарт, машинд ч наранд цохиулж болдог. Машины цонхоор толгойгоо цухуйлгаснаас болж нохой наршдаг. Ийм учраас та урьдчилсан арга хэмжээ авах хэрэгтэй. Өдөр зугаалахаар явахдаа сvvдэртэй замаар явах маршрут сонго. Гудамжинд 30 хэмээс илvv халуун байвал vдийн халуунд удаан хугацаагаар гарах хэрэггvй. Харин оройн сэрvv орсон хойно эсвэл өглөө эртлэн салхинд гарах хэрэгтэй. Өрөөндөө байнга агаар оруулах эсвэл сэнс ажиллуул. Гэртээ амьтан vлдээн гарахдаа салхивчаа онгорхой орхиж бай. Харин нэвт салхи vлээлгэвэл нохой тань салхинд цохиулах магадлалтай. Мөн нохой чинь цонхоор vсрэхээс сэргийлэн цонхондоо тор хадаарай. Нохойныхоо хоолны саванд байнга хvйтэн ус байлга.

Зуслан эсвэл хотын зах руу гарахдаа өглөө, оройны сэрvvнд явахаар аяллаа зохицуулаарай. Цоожтой машинд өөрсдийн хайртай амьтнаа хэрхэвч орхиж болохгvй. Учир нь хаалттай машинд заримдаа 70 хэм хvртэл халдаг. Аяллын явцад тvvний сууж яваа хэсэгт нар тусаад байвал хөшиг тат. Мөн нэвт салхи vлээхгvй байхаар машины цонхыг онгойлгож яваарай.
Хэрэв наранд цохиулсан бол их залхуу болж бие нь нозоорон, амьсгаа нь удааширдаг. Энэ vед сvvдэр газар яаралтай аваачиж толгой, гэдэс, нурууг нь хvйтэн усаар норгож, нохойны хэмжээнээс хамааран нэг аяга хvйтэн усанд 1 - 6 дусал валокордин дусаан уулгаад сайтар амраах хэрэгтэй. Их халуурсан vед хvйтэн жин сайтар тавина. Ингээд аль болох тvргэн малын эмчид очих хэрэгтэй.

No comments:

Post a Comment