аялал жуулчлал

Friday, December 18, 2009

Хамтдаа аялах уу?

Амралтын улирлын vеэр хvмvvс гэрийн тэжээмэл амьтдаа авч явах уу эсвэл vлдээх vv, vлдээвэл хаана гэх зэрэг олон хvндхэн асуудалтай тулгардаг. Хэрэв та хайртай амьтнаа аян замд ядраахыг хvсэхгvй

байвал хэн нэгэн танилындаа эсвэл хамаатныхаа айлд орхихоор шийдсэн бол тэнд амархан дасгахын тулд муур, нохойныхоо гэртээ хэрэглэдэг хөтөвч, хоолны сав, дуртай тоглоом, тvvнчлэн эзнийх нь vнэр шингээсэн хувцас эд зvйлийг хамт орхиорой.

Харин аялалдаа хамт авч явах бол дараах бяцхан зөвлөгөө таньд тусална.
Урьд нь машинаар явж байгаагvй тохиолдолд, урт замд гарахын өмнө сургуулилалт маягаар ойрхон . зайнд салхинд гараад ирэхэд зvгээр. Машин дотроо ялангуяа мууранд зориулалтын бяцхан сагс бэлдэн өгвөл тэрээр их тухтай аялах болно. Хэрвээ таны амьтан урьд хуурай хоол идэж байсан бол энэ нь аяны нөхцөлд их тохиромжтой байдаг. ч vндсэн хоолоо орой эсвэл хоноглох газраа очингуутаа идvvлээрэй. Харин ундны ус авч явахаа мартуузай. Аяллын явцад хоёр цаг тутамд зогсож амьтандаа биеэ амраах боломж өг. Замд явахдаа нохойгоо машины цонхоор толгойгоо гаргахыг хэрхэвч зөвшөөрч болохгvй шvv. Ингэснээр нvд, хамар, чих рvv нь тоос орон vрэвсэл болох аюултай.

Галт тэргээр орой эсвэл өглөө эрт аялахыг хичээгээрэй. Бусад vед хvн ихтэй, бас их халуун бvгчим байдаг. Жижиг нохой, муурыг зөөврийн сагстай нь, том нохойг заавал хошуувчтай авч явах хэрэгтэй.

Урт хугацааны аялалд явахад вакцинжуулалт, өвчний тvvх, хооллолтын талаар тэмдэглэсэн паспорт заавал авч явах хэрэгтэй. Өвчтэй амьтнаа бусдад орхиж хэрхэвч болохгvй.
Хэрэв гадаад руу зорчих гэж буй бол тухайн орныхоо мал эмнэлгийн албаны хуулийг сайтар судласнаар элдэв бэрхшээл тулгарахгvй. Шинэ газар оронд очоод сайн ажиглан жаахан л сэжигтэй зvйл гарвал малын эмчид тvргэн хандах хэрэгтэй.

Эцэст нь Та хайртай амьтнаа аялалд хамт авч явахаар шийдсэн бол сvvлийн вакцинжуулалт жилийн турш хийгдсэн, эсвэл анхных нь сарын өмнө хийлгэсэн, давтан нь 14 хоногийн өмнө хийгдсэн аливаа халдварт өвчнийг эсэргvvцэх чадвартай байх хэрэгтэй гэдгийг сануулъя.

No comments:

Post a Comment