аялал жуулчлал

Friday, December 18, 2009


ßëäàì ÿàíàã óðóóëûí àìò

Уруул гэдэг бүсгүй хүний янаг, ялдам байдлын илрэл, нүүр царайны хамгийн тод хэсэг билээ. Торгомсог зөөлөн уруулыг сайхан инээмсэглэл, нууцлаг төрх улам чимдэг. Уруулын арьс хамгийн нимгэн, эмзэг байдаг. Үнэндээ бол бараг арьс гэж байхгүй.

Урууланд ямар асуудал гардаг вэ?
Уруулын дотоод зохион байгуулалт их өвөрмөц. Дотор нь мэдрэлийн асар олон цэг байдаг тул маш мэдрэмжтэй. Харин тэнд хөлсний булчирхай, меланин огт байхгүй. Уруулын арьсан давхарга маш нимгэн бөгөөд зарим бүрхүүл нь байдаггүй. Иймээс уруул байнга хатах бөгөөд арьсны өвөрмөц пигменттэй. Хүний уруул улирал шилжихэд “ядардаг” төдийгүй ярих, уух, идэх, инээх гээд өдөр тутмын ажилд мөн хамгийн их оролцдог. Уруул ямагт залуу, эрүүл, толигор, сайхнаараа байгаасай гэвэл өдөр тутам арчлах хэрэгтэй. Үүнд гэрийн нөхцөлд хэрэглэж болох олон арга байдаг ч тэд нь орчин үеийн гоо сайхны бүтээгдхүүн болон гоо сайхны эм, эмчилгээний хаана нь ч хүрэхгүй нь ойлгомжтой.

Будалт. Уруулаа будах нь хамгийн сайн хамгаалалт юм. Урууландаа юу ч түрхэлгүй хэзээ ч битгий гэрээсээ гарч бай. Орчин үеийн бүх л уруулын будаг, өнгөлөгч, эмчилгээний өнгөлөгч, гавар бүгд уруулыг будахаас гадна гадаад орчны муу нөлөөнөөс хамгаалж, хуурайшилт, жижиг үрчлээнээс урьдчилан сэргийлж байдаг. Урууланд зориулсан бүх гоо сайхны бүтээгдхүүнүүд амин дэм, тос, чийгшүүлэгч, нарны хэт ягаан туяанаас хамгаалагч шүүлтүүрийг агуулсан байдаг. Хэрвээ та өнгийн уруулын будаг хэрэглэдэггүй бол ядахдаа өнгөгүй уруулын будаг, өнгөлөгч заавал түрхэж байгаарай.

Хуурай уруул. Уруул хатаж хуурайших нь их байдаг. Ийм үед зөөлөн будаг илүү зохино. Зөөлөн будганд тосны хэмжээ их байдаг. Сул өнгөтэй, бүдэг уруулыг тос мэт бүтэцтэй бүүдгэр будгаар будах нь зүгээр. Ийм будганд өнгө оруулагч их байдаг. Орчны нөлөө, салхи, нар, агаарын дулааны өөрчлөлт зэргийг илүү мэдрэмтгий урууланд болж өгвөл тана нэмсэн уруулын будаг хэрэглэхийг бодоорой. Энэ нь уруулын арьсыг хамгаалдаг ланолин, гялтгануур ихтэй байдгаараа давуутай.

Уруулын будаг арилгах нь. Гэртээ ирээд уруулын будгаа сүүн шингэнд дүрсэн хөвөнгөөр зөөлөн арчиж авах хэрэгтэй. Долоо хоногт 2-3 удаа урууландаа иллэг хий. Зөөлөн үстэй шүдний сойзыг хөргөсөн цэвэр усанд дүрж урууландаа иллэг хийж болно. Энэ нь үхэжсэн арьсыг унагаж уруулыг толигор байлгана. Өглөөд уруулаа мөсөөр үрэх нь бүр илүү ашигтай.

Урууландаа тос түрх. Уруулаа болж өгвөл А, Е аминдэм, жожобаны тос, оливийн тос болон бусад ургамлын гаралтай тосорхог зүйлүүдээр арчиж байх хэрэгтэй. Энгийн цөцгийн тос уруулыг хамгийн сайн зөөлрүүлдэг.

Уруулын бигнүүр. Цөцгий, аарцны холимог юм уу, зөгийн бал ургамлын тосны холимгийг бага зэрэг лууван, хүрэн манжингийн шүүсээр баяжуулаад уруул дээрээ бигнүүр тавина. 10 минут болгоод зөөлрүүлсэн усаар угааж арилгаад уруулаа витамин А-гаар баяжуулсан тослог ихтэй нүүрний тосоор арчина.

Орой, үдшээр уруул арчлах нь. Оройд уруулдаа тохирох тос, гавар түрхэж байх хэрэгтэй. Уруулын арьс нь нүүрний бусад хэсгээс нүдний арьстай ойролцоо бүтэцтэй. Тиймээс танд уруул арчилгааны бүтээгдхүүн бэлэн байхгүй байвал нүдний тос түрхэж бас болно.

Уруулын амин дэм. Уруулын зөөлөн арьс дотоод эрхтнүүдийн өвчлөлийг хамгийн их мэдэрдэг. Ийм үедээ хатаж, хагарч, уруулын булан ангайж эхэлдэг. Энэ нь аврал эрж буй хэрэг юм. Хаврын салхи, хавсарганд уруул хамгийн мэдрэмтгий байдаг бөгөөд их гэмтдэг.

No comments:

Post a Comment