аялал жуулчлал

Tuesday, December 8, 2009

Сайн аялал жуулчлалын сургалтыг хэрхэн таних вэ?

Аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй эсвэл суралцах гэж буй залуус юуны түрүүнд энэхүү. . . . .
 салбарын өргөн утга агуулга бүхий цар хүрээг сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд бодит амьдралд хэрэг болохуйц мэдлэгийг хүргэж чадаж буй сургалтыг сайн сургалтаар тооцож болно.
Эрдэмтэд энэхүү салбарыг онолын үүднээс дараах шинжлэх ухааны салбаруудын нийлмэл цогц гэж үздэг. Үүнд:
• Нийгэм судлал
• Антропологи буюу хүн судлал
• Газар зүй
• Соёл судла
• Маркетинг, менежмент болоод бусад бизнесийн ухаанууд.
Мөн түүнчлэн олон орны хэрэглэгчдэд ханддаг, олон соёлын уулзвар болдог энэхүү салбарын хувьд гадаад хэлний мэдлэг маш чухал. Түүгээр ч зогсохгүй тогтвортой хөгжил, байгаль экологийн асуудлууд болоод олон улсын эдийн засгийн нөхцөл байдал, чиг хандлагын талаарх ойлголтууд аялал жуулчлалын салбарт удирдах албан тушаалд амжилттай ажиллахад зайлшгүй хэрэг болдог.
Калифорнийн их сургуулийн аялал жуулчлалын тэнхимийн профессор Жафар Жафари: "Аялал жуулчлалын мэргэжилтэн нь их хөрөнгө мөнгөтэй, чинээлэг бөгөөд нөгөө талаас оюуны маш өргөн мэдлэгтэй, өөрийн эх оронд маш их хайртай, түүнийхээ сайн сайхан бүхнийг мэдэж мэдэрдэг хэрнээ мөн нөгөө талаас дэлхийн хэмжээнд сэтгэж, хөдөлж, олон орны хүмүүстэй мөр зэрэгцэн нөхөрлөж явдаг" гэж дүгнэсэн байда
Тэгэхээр хэрвээ Таны сонгосон хичээлийн хөтөлбөрт хүрээлэн буй орчны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллүүд, практикт суурилсан маркетинг, менежментийн хичээлүүд, эдийн засгийн анхан шатны ойлголт, интернэт, вэб сайтын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдлэгийг өгөх хичээлүүд болон үр ашигтай гадаад хэлний хичээлүүд багтсан бол чи өөрийгөө сайн сургалт сонгожээ гэж дүгнэж болно. Энэ бүхэн Танд аялал жуулчлалын салбарт амжилт гарган ажиллахад чинь заавал хэрэг болно.

No comments:

Post a Comment