аялал жуулчлал

Tuesday, December 8, 2009

Аялал жуулчлал ба ирээдүй

Дэлхийн бусад улс орнуудын адил манай орон ч мөн аялал жуулчлалыг хөгжүүлж түүний өргөн дэлгэр үр шимийг хүртэх ...............
бодлогыг баримталж байна. Ингэхдээ аялал жуулчлалын салбарын байгаль орчинд ээлтэй, байгалийн болон соёлын өв дурсгал дээр түшиглэдэг онцлог чанарт их анхаарах боллоо.
Тиймээс өөрийн орны үзэсгэлэнт дүр төрх бүхий унаган сайхан байгаль, эртний нүүдэлчин ард түмнээс уламжлалтай гайхамшигт ёс заншил, түүхийн дурсгалт зүйлсээ хамгаалан үлдэж түүнийгээ дэлхий нийтэд сурталчлан таниулах тааламжит боломж бол манай орны хувьд яахын аргагүй аялал жуулчлалын үйл ажиллагаа юм. Иймээс өдөр ирэх тусам өсөн тэлж буй аялал жуулчлал н.ь манай орны ирээдүйн тэргүүлэх салбаруудын нэг бөгөөд үүний тулд зөв төлөвлөлт, мэргэжлийн боловсон хүчин чухал юм.
Жилээс жилд өсөн нэмэгдэж буй жуулчды эрэлт хэрэгцээг даган аялал жуулчлалын үйлдвэрлэлийн салбарууд ч мөн үйлчилгээний чанар, төрлийг улам сайжруулж олшруулах хандлагатай байна. Тухайлбал, манай оронд өсөн нэмэгдэж буй аялал жуулчлалынхаа хэрэгцээг дагаад улирлыг уртасгах, бүтээгдэхүүнийг сайжруулах тал дээр идэвхтэй ажиллаж байна. Мөн аялал жуулчлалын үйлдвэрлэлийн туслах салбарууд болон хоол ундааны, байршуулах үйлчилгээний салбарууд ихээр хүрээгээ тэлж байна. Үүнийг бид жил тутамд шинээр нээгдэх зочид буудлууд, зоогийн газруудаас харж болох байна. Энэ нь нөгөө талаас ийм их хэмжээний ажлын байр бий болж байна гэсэн үг. Тэгэхээр аялал жуулчлалын салбар нь яахын аргагүй манай орны хувьд эдийн засгийн чухал түшиц салбар билээ.
Орчин үеийн аялал жуулчлалын онолын болоод практикийн бүхий л арга барилууд нь байгаль орчны тэнцвэртэй байдал, тогтвортой хөгжил, уугуул соёлын мөн чанараа гээхгүй байх зэрэг сүүлийн үеийн дэлхий нийтийн хурцадсан асуудлуудыг байнга авч үздэг. Иймээс аялал жуулчлалыг орчин үеийн дэлхий нийтийн чиг хандлагын дагуу, зөв замаар хөгжүүлбэл байгаль орчин, нийгэм соёлд сөрөг нөлөөлөлгүйгээр эдийн засгийн баялгийг бий болгох боломж бүрдэх юм.

No comments:

Post a Comment