аялал жуулчлал

Tuesday, December 8, 2009

Аялал жуулчлал ба хөгжил, дэвшил

Олон улсын аялал жуулчлалын салбарын энэхүү тэсрэлт бүхий хөгжил нь ..............
өөрөө асар хурдацтай хүрээгээ тэлж буй глобалчлал, байнга өсөн нэмэгдэж буй хүмүүсийн танин мэдэх эрэлт хэрэгцээ, дэлхийн хэмжээгээр ажиглагдах болсон амьдралын чанарын өсөлт болон орчин үеийн техник технологийн үсрэнгүй ололтууд, тэр дундаа мэдээлэл, харилцааны технологийн дэвшлийн үр дүн юм. Тиймээс тус салбарын аль ч түвшинд амжилттай ажиллахын тулд хувь хүний харилцааны болоод техник, технологи дээр ажиллах ур чадвар асар өндөр, олон улсын харилцаа, нийгэм эдийн засаг болоод хүний сэтгэл зүй, гадаад хэл, соёлын талаарх мэдлэг ойлголт дээд түвшинд байх шаардлага бий болж байна.
Судлаачид болоод олон улсын байгууллагуудын гаргасан баримтаар өнөөдөр дэлхий даяар зарагдаж буй сая сая аяллаас 10 аялал тутмын 3 нь интернэтээр хийгддэг бөгөөд нийтдээ 65 тэрбум ам.долларын орлогыг бий болгож байна. Олон улсын аялал жуулчлалын нэгэн томоохон хэсэг болох зочид буудлууд интернэт худалдаа болоод мэдээллийн технологид тулгуурласан и-маркетингийн гайхалтай арга хэлбэрүүдийг маш ихээр амжилттай ашиглаж энэ чиглэлдээ тэргүүлэгч болж байна. Тухайлбал, дэлхийд тэргүүлэгч "Хилтон" зочид буудлын зөвхөн нэг салбар л гэхэд 500 сая ам.долларын ашгийг ганцхан интернэт худалдаанаас авч байдаг. Тэгэхээр аялал жуулчлалын салбарын боловсон хүчнүүд орчин үеийн мэдээлэл, харилцааны технологийн гаргуун ашиглагч нар байдаг.
Аялал жуулчлалын салбар шинэ эрин үеийг хүн төрөлхтөнд авчирсан олон арван шинэ технологи, удирдлага, зохион байгуулалтын арга барилууд тэр бүү хэл техник, тоног төхөөрөмжийг өөртөө уусган авч ашиглаж байна. Үүний жишээ бол аяллын олон төрлүүд шинээр бий болж байгаагийн нэг нь сансрын аялал юм. Тэгэхээр аялал жуулчлалын салбар асар өндөр хурдаар шинийг эрэлхийлэн хөгжиж байгаагийн үр дүнд та бидний өмнө ээлжийн амралтаа аваад огторгуйгаар аялан, саран дээр бууж мордоод ирэх боломж бүрдэж байна.

No comments:

Post a Comment