аялал жуулчлал

Tuesday, December 8, 2009

Швед орны талаар та хэр сайн мэдэх вэ?
-Танин мэдэхүй-

Ерөнхий мэдээлэл: Алдарт Швед орны талаар та хэр сайн мэдэх вэ. Ямар ч хариулт өгч байсан мэдлэгт тань дусал нэмэхээр шийдлээ.
Шведийн вант улс нь Скандинавын хойгт Норвег, Финланд, Дани улсуудтай хиллэн, өмнө болон зүүн талаараа Балтийн тэнгисээр хүрээлэгдэн 450,295 ам дөрвөлжин км нутаг дэвсгэрийг эзлэн оршдог юм байна. Нийслэл нь Стокгольм, албан ёсны хэл нь Швед, Герман.

Газар нутгийн хэмжээгээрээ Баруун Европт гуравдугаарт ордог энэ улс өмнө талаараа далайн, дунд хэсэгтээ эх газрын чийглэг, хойд талаараа хойт туйлын уур амьсгалтай. Зундаа бол хэт халуун биш, өвөлдөө температур тэгээс яльгүй доошилдог ч нутгийн өмнө хэсгээр цастай өвөл болох нь ховор. Харин нутгийн умард хэсэг хойд туйлд ойрхон тул цас ихтэй, хүйтэн, өвөл нь урт байдаг гэнэ.
Хүн амын хувьд 9,2 сая. Нягтаршил бага бөгөөд 1 кв.км-т 2.1 хүн ногддог. Оршин суугчдын 80 гаруй хувь нь нутгийнхаа өмнөд хагаст төвлөрсөн.
Шашин шүтлэг: Хүн амын 80 гаруй хувь нь христосын шашны лютеран реформч урсгалыг дагадаг Шведийн сүмд харъяалагддаг.
Төрийн тогтолцоо: Парламентын тогтолцоотой, үндсэн хуульт хаант улс. Одоогийн хаан Карл XVI Густаф нь 1973 онд хаанд ширээнд заларсан ч улс төрд оролцдоггүй байжээ. Харин Төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэх буюу бэлгэ тэмдэгийн чанартай байв. Хааныг зөвхөн хүү нь залгамжлах эрхтэй байсныг өөрчилж ууган хүүхэд нь залгамжлахаар хуулийн зохицуулалт хийгдсэн. Энэ дагуу охин Виктори нь хаан ширээг залгамжилна. Ардчиллын индексээр дэлхийд нэгдүгээрт, хүний хөгжлийн индексээр долдугаарт ордог ажээ.
Парламент /Riksdag/: 49 суудал бүхий нэг танхимтай. Сонгууль манайхтай адил 4 жил тутам явагддаг. 2006 оны сонгуулиар Барууны чиглэлийн модерат (аядуу), либерал, төв болон Христын ардчилсан намууд эвсэж олонхи болсон. Хамгийн олон суудалтай хүчин нь социал демократ нам байдаг юм байна. Гишүүдийнх нь 40 гаруй хувь нь эмэгтэйчүүд буюу улт төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо сайн байдаг. Батлан хамгаалахын, сангийн, гадаад хэргийн, боловсролын, соёлын, үйлдвэр, худалдааны зэрэг 15 хороотой ажиллаж байна.
Засгийн газар: 2006 оны сонгуульд ялсан Аядуу нам эвслийн намуудын хамт Засгийн газраа байгуулсан. Ерөнхий сайдын алба, 12 яам, Захиргааны алба гэсэн бүтэцтэй.
Ерөнхий сайд: Аядуу намын дарга Фредерик Райнфельд. Засгийн газрын гишүүн 22 сайдын 10 нь эмэгтэй.
Засаг захиргаа: Швед бол нэгдмэл улс. Хуучныхаар Гүнлэг буюу 21 муж нутагт хуваагддаг. Муж бүхэн дотроо коммун буюу нутгийн захиргаанд хуваагдана. Нийт 290 коммунтай.

No comments:

Post a Comment