аялал жуулчлал

Friday, November 13, 2009

АНУ-д H1N1 вирүсийн улмаас амиа алдсан хүний тоо 3900-д хүрчээ


Өчигдөр буюу пүрэв гаригт АНУ-ын Халдварын тархалтыг хянах төвөөс H1N1 вирүсийн халдвар тархаж эхэлсэн эхний 6 сарын дотор амиа алдагсадын тоо 3900-д хүрсэн талаар мэдээллээ. Нас барагсадын тоонд 540 хүүхэд багтаж байгаа ажээ.



Одоогоор тус улсад нийт 22 сая хүн гахайн ханиадны вирүсээр өвчилсөн бөгөөд өнгөрөгч аравдугаар сарын байдлаар тэдний 98 мянга нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.

Ханиадны энэхүү тархалт нь 1918 онд Испанид тархсанаас ч илүү өндөр хувьтай байна хэмээн Халдварын тархалтыг хянах төвөөс мэдээлж байна.

Гурван зуу гаруй сая хүн амтай АНУ нийт 75 сая хүн тун вакциныг энэ оны эцэс гэхэд авахаар захиалсан бөгөөд энэ сарын сүүл гэхэд 41,6 сая хүн тун вакциныг авахаар болоод байгаа юм.

No comments:

Post a Comment