аялал жуулчлал

Friday, November 13, 2009

АНУ-д "Вашингтоны мэргэн буучийг" цаазлажээ


2002 оны 10 дугаар сард АНУ-ын нийслэл болон түүний захын дүүргүүдэд 10 хүний амь насыг бүрэлгэсэн гэм буруутай "Вашингтон мэргэн бууч" Жон Аллен Мухаммадыг хортой тариа тарьж цаазаар авсан байна. Виржини муж улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч ингэж мэдээлэв.



Түүний хэлснээс үзвэл, 48 настай Мухаммад цаазлуулахынхаа өмнө юу ч хэлээгүй ажээ.

11 дүгээр сарын эхээр Мухаммадын өмгөөлөгч нарын өгсөн өршөөл үзүүлэхийг хүссэн хүсэлтийг Виржини муж улсын захирагч мягмар гаригийн өглөө няцаагаад, ялыг ёсоор гүйцэтгэхийг зөвшөөрсөн байна.

Тэр өөрийн хамсаатан 17 настай Ли Бойд Малвогийн хамт АНУ-ын нийслэл болон захын дүүргүүдийн оршин суугчдыг нэлээд хэдэн долоо хоногийн турш айдас хүйдсийн байдалд байлгаж, янз бүрийн суурин газрын шатахуун түгээгүүрийн газрын ойролцоо үе үе буудаж байсан юм. Тийнхүү нийтдээ 10 хүн алагджээ. Харин шархадсан дөрвөн хүн амьд гарсан байна.

Хүмүүсийн амь насыг бүрэлгэхэд өдөөн тухирагч нь Жон Аллен Мухаммад байсан бөгөөд харин Ли Бойд Малво түүний шахалтаар ажиллаж байжээ. Малвогийн хэлснээс үзвэл, гэмт этгээдүүд хүмүүсийн амь насыг бүрэлгэхээ зогсоосны хариуд АНУ-ын засгийн газраас нэлээд хэдэн сая доллар нэхэх бодолтой байсан байна.

Малво  бүх насаараа хоригдох ял эдэлж байгаа ажээ.

No comments:

Post a Comment