аялал жуулчлал

Friday, November 13, 2009

Майк Тайсон баривчлагдав


Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга асан, "Төмөр" хочит Майк Тайсон Лос-Анжелосын олон улсын нисэх буудалд баривчлагджээ.



Цагдаа нар түүнийг "United Airlines" компанийн билетийн кассын дэргэд нэгэн зурагчинтай зодоон хийсний дараа баривчилсан аж. Папараццийн мэдүүлснээр Тайсон түүний нүүр рүү цохиж, авсан зургийг нь устгахын тулд аппаратыг нь булаан авсан гэнэ. "Төмөр" Майкт цохиулсан зурагчин унахдаа толгойгоороо газар хүчтэй мөргөсөн учир түүнийг эмнэлэгт хүргэн хэвтүүлжээ.

Харин Майк огт өөр тайлбар өгчээ. Тэрбээр будлиан дэгдээхийн тулд зурагчин өөрийг нь эхэлж цохисон хэмээн мэдүүлсэн байна. Мөн түүний бие төлөөлөгч зурагчин эхнээсээ л догшин ширүүн аашилсан. Харин 10 сартай хүүхэд, эхнэрийн хамт аялж явсан Тайсон зөвхөн өөрийгөө хамгаалах зорилгоор хариу үйлдэл хийсэн гэжээ. Тайсоныг ойролцоох цагдаагийн хэлтэст аваачсан боловч хэсэг хугацааны дараа барьцаа төлөн суллагджээ.

No comments:

Post a Comment