аялал жуулчлал

Friday, November 13, 2009

Н1N1 вирүс Хятадад хурдацтай тархаж байна


Хятадад гахайн ханиадаар өвчлөгсөдийн тоо 60 мянга хол давж, аравдугаар сарын 4-нөөс хойш 30 хүн уг өвчнөөр нас баржээ. Саяхан тус улсын эрүүл мэндийн яамнаас энэ талаар мэдэгдэл гаргасан байна. Өвчлөгсөдийн тоо өмнөх сарынхаас бараг гурав дахин ихэссэн аж.



Тус улсын засгийн газраас аль хэдийн дотооддоо ханиадны эсрэг 40 сая вакцин үйлдвэрлэчихээд байгаа юм. Одоогоор голчлон хотын иргэдийг вакцинжуулах ажлыг эхлүүлжээ. Энэ долоо хоногт Шанхай хотод олон нийтийг вакцинжуулж эхэлсэн байна. Бага сургуулийн сурагчдыг юуны өмнө тарилгад хамруулаад байгаа юм. Мөн хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан ханиадны тархалт улам ихсэж болох талтай. Тиймээс Хятадын засгийн газраас вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр болжээ.

No comments:

Post a Comment