аялал жуулчлал

Friday, November 13, 2009

Галт зэвсэг тоолж эхэллээ


Цагдаагийн ерөнхий газраас "Зэвсэг-2009" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ.




Сарын хугацаанд үргэлжлэх тус аяны хүрээнд иргэдийн гар дээр байгаа галт зэвсэг, ангийн буу, сум тоолж, бүртгэлд оруулах аж. Одоогоор Улаанбаатар хотод галт зэвсгийн зөвшөөрөлтэй 8000 гаруй иргэн байдаг гэнэ. Эдгээр иргэн нь зэвсгээ ан агнуур, спорт, цуглуулга, аж ахуйн нэгжийн харуул хамгаалалтын зориулалтаар эзэмшдэг хэмээн бүртгүүлсэн байна. Түүнчлэн зөвшөөрөлгүйгээр буу эзэмшиж байгаа иргэдийн судалгааг гаргажээ.

Уг судалгаагаар бүртгэлгүй иргэд цөөнгүй байдаг нь тогтоогдсон байна. Улсын хэмжээнд Баянгол дүүргийн XVI хорооны нутагт байрлах "Их ав" төв л эрхтэй байдаг гэнэ. Энэ төвийн үйл ажиллагааг ЦЕГ-ын хэв журмын хэлтэс тогтмол хянаж шалгадаг. Ингэхдээ хаанаас ямар буу, галт зэвсэг оруулж ирж буйг хянахын сацуу зөвшөөрөлтэй хүмүүст галт зэвсэг худалдсан эсэхийг шалгадаг аж.

No comments:

Post a Comment