Friday, May 21, 2010
50 гаруй Африк оюутан оросуудтай зодолджээ
500 сая еврогийн хулгайн хэрэг гарав
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgA3iLBl_-3kdr63Y1lzizHqDh5pjMg5fkvcqlEVWrr8gX4nDB1jFi9Mis3YIU4qap_RaeNh0tE9fnlgOkq72Q0duwvCmJot7IZVkYVG4XVKQ8ChYpsZ3iUojhUC1lczj2FchvSf-jkfktg/s200/0c7a96508ff94a9bbig.jpg)
Урлагийн бүтээлийн оргил болсон 500 сая еврогоор үнэлэгдэх алдарт зураач Пабло Пикассо, Генри Матиссе зэрэг дэлхийн сор болсон алдарт зураачдын 5 ширхэг зургийг өчигдөр /2010.05.20/ Парисын Орчин үеийн урлагийн Музейгээс хулгайд алдсан дуулиант хэрэг манджээ. Эдгээр зургийн дотор Пабло Пикассогийн “Le pigeon aux petites pois” буюу “Вандуйтай тагтаа” өөр хувилбараар “Амтат жимстэй тагтаа”, Генри Матиссе-гийн “La pastorale” буюу “Малын бэлчээр” зургууд байсныг хэрэг явдлыг шалган нягталж байсан хүмүүсийн нэг нь мэдээлжээ.
Хулгайч нар Жорж Бракийн “L’olivier pris de l’Estaque” /Эстакаас авчирсан оливийн мод/, Амадио Модилианий “La femme a I’uventail” /Дэвүүртэй бүсгүй/, Фернандо Лужерийн “Nature morte aux chandeliers” /Лаатай натюр морте/ зургийг бас хуу хаман авч одсоныг холбогдох эх сурвалж мэдээлж байна.
Музейн харуул хамгаалалтын албаны хүмүүс хулгай гарсныг өчигдөр үүрээр мэдсэн ажээ. Хулгайч нар музейн байшингийг тойруулан татсан төмөр торыг тасдан, музейн байшингийн цонхыг эвдлэн орсныг тэд тогтоосон байна. 1912 онд Пабло Пикассогийн зурсан “Le pigeon aux petites pois” зургийн хулгайд алдагдсан шалтгааныг эрэн сурвалж, тодруулах ажлыг хариуцан ажиллаж байгаа ажээ.
Парис хотын Орчин үеийн урлагийн музей халдарт Chaillot театрын хажууханд Эйффеллийн цамхагийн өмнө талд байрладаг юм байна. 1961 онд албан ёсны нээлтээ хийж, XX зууны урлагийн янз бүрийн урсгалын бүтээлийн цуглуулга дэлгэн харуулсаар иржээ. Энэ музейн үзвэрт 8000 гаруй бүтээл байдаг бөгөөд дэлхийд танил болж, алдаршсан Маттиссегийн “La Dance” /Бүжиг/, “ Боннардийн “Le Nu dans le bain” /Усанд орох агшны нүцгэн бүжиг/, “Le Jardin” /Цэцэрлэгт хүрээлэн/ болон Роберт Делонай-ийн “Equipe de Cardiff” /Кардиффийн баг/, Дерайны “La Riviere” /Голын урсгал/, Легерийн “Les Disques” /Цагираг/ хэмээх алдарт бүтээлүүд байдаг ажээ.
Ер нь Францын нийслэл хотод байдаг музейнуудийн Пикассогийн бүтээлээр гаргасан үзэсгэлэнгүүд олон жилийн туршид байнга хулгайн гэмт хэрэгтнүүдийн бай болж, үзвэрийн бүтээлүүдээ хулгайд алдах явдал нэг биш удаа гарсаар иржээ. Дэлхийд кубизмын урлагийг анх бий болгосон Пабло Пикассогийн ач хүүгийн Diana Widmaier-Picasso үзвэрийн танхим 2007 онд 50 сая еврогоор үнэлэгдсэн хоёр бүтээлийг хулгайд алдаж байсан удаатай. Энэ нь “Maya a la poupee” /1938 он/, “Portraid Jacqueline” /1961 он/ “Жакелиний хөрөг” хэмээх бүтээлүүд байжээ. Эдгээр бүтээлийг цагдаагийнхан эрчимтэй эрэн сурвалжсаны эцэст олж, эргүүлэн өгч байсан. 1976 онд Пабло Пикассогийн 118 бүтээлийг Парис хотод хулгайч нарт алдаж байжээ.
Эх сурвалж: EFE
Wednesday, May 19, 2010
Эрчүүдэд ямар бэлэг өгөх вэ?
- Түүний хүсэж мөрөөддөг, гэхдээ одоо хүртэл авч амжаагүй юмыг бэлэглэ. Ном цуглуулдаг бол ховор ном, компьютерын хорхойтонд этгээд “хулгана” гэх мэт. | |
Хамгийн бохир 5 хүнс
Хүнсний аюулгүй байдлын талаар яригдах болсон энэ үед чухам ямар хүнс хамгийн бохир мөн их нян тээж байдаг талаар танд хүргэхийг зорилоо. Хулуу | |
Өөрт тань
Эмэгтэй хүнийг яагаад цэцэгтэй зүйрлэдэг вэ. Эмзэг бас үзэсгэлэнтэй болохоор нь тэр юм болов уу. Магад ч үгүй юм. Гэтэл зарим нэг маань би царай муутай дээрээс нь эршүүд болохоор цэцэгтэй зүйрлэх нэг л болж өгөхгүй байна гэж гомдоллох нь байдаг. Хувьдаа би бол цэцэг цэврүү ч байна уу юу ч байна уу эмэгтэй хүн бол эх хүн болдог учраас уян зөөлөн хирнээ анхаарал халамж их шаарддаг болохоор усалж тордож байхгүй бол хагдарах гээд байдаг цэцэг ч юм уу гэж боддог. Бүсгүйчүүл бид заавал эр нөхөр, найз залуу эсвэл хэн нэг ойр дотныхноо анхаарал халамжийг шаардаад байх биш зөвхөн өөрөө өөртөө л жаахан анхаарал халамжтай байх юм бол цэцэг хэвээрээ нэлээн дэлбээлэх юм шиг санагддаг юм. Усалж тордоноо гэдэг маань юу вэ гэхээр өөрийгөө хайрлах урлагт суралцах Эрүүл хүнс хэрэглэхийг эрхэмлэх Эмэгтэй хүнд биеийн галбираа хадгалах явдал хамгаас чухал байдаг. Эрчүүд өөрсдөө гүзээтэй болсон ч харвин гүзээгээ унжуулсан эмэгтэй хүнд хэзээ ч дуртай байдаггүй. Иймд аль болох илчлэг багатай витамин минерал ихтэй хоолоор хооллох хэрэгтэй. Нас ахих тусам эмэгтэй хүн хэвийн байдлаар кальцийн хэмжээгээ хадгалахад хүндрэлтэй болдог тул сүү сайн уух хэрэгтэй. Хөдөлгөөн бас дахиад хөдөлгөөн. Эрүүл чийрэг бие бялдартай спортоор хичээллэдэг хүн энерги ихтэй байх тул ядарч сульдахгүй уур уцааргүй байх тул хөгширдөггүй. Ядаж л ингэж ч ядарлаа тэгж ч өвдлөө гэж хажуудахдаа гомдоллоод байхгүй тул эр нөхөр, найз залуу чинь чамд дургүй болтлоо нэлээн их хугацаа зарцуулах хэрэгтэй болно. Сайхан хувцаслах Сайхан хувцаслах гэдэгт заавал үнэтэй хувцаслах гэсэн ойлголт багтдаггүй. Ялангуяа орчин үед үнэтэй арьсан үслэг эдлэл, алт мөнгийг эмэгтэйчүүд л хэрэглэдэг болсон цаг гэдгийг сана. Чамд зүгээр л өмссөн хувцас чинь зохисон байхад л хангалттай. Тэгээд ч хэтэрхий үнэтэй гял цал хувцасласан эмэгтэйгээс дараа нь учирч болох санхүүгийн бэрхшээлээс болоод эрчүүд дөлөх нь их байдаг. Биеийнхээ галбирын аль нэг давуу талаа жаахан дөвийлгөсөн хувцас өмсөхөд эмэгтэйчүүд улам үзэсгэлэнтэй харагддаг. Гэхдээ эрээ цээргүй хэтэрхий задгай хувцаснаас татгалз. Хөх чинь хэтэрхий ил гарах гээд байвал хөнгөхөн алчуур хүзүүгээрээ ороочихвол нууцлаг хирнээ эсрэг хүйсний хүний сонирхолыг илүү татах жишээтэй. Хөгжилтэй ялдам зантай байх Уур уцаартай дуу цөөтэй, хахир хатуу бүсгүйчүүл өөрийнхөө сайн сайхныг өөрийнхөө гараар урж тасдаж байгаатай адилхан. Уурлах бүрт хэдэн мянган эд эс үхэж нүүрэнд чинь үрчлээс нэмэгдэж байдаг. Байнга ааш муутай явах нь эмэгтэй хүний царай зүсийг хатуу хахирган дүртэй зэрэмдэг хүн болгон хувиргадаг. Аливаа зүйлд уриалгахан, ааш зан сайтай байнаа гэдэг эмэгтэй хүнийг чимэхээс гадна залуу насыг нь уртасгаж байдгийг тэр бүр хүн анзаардаггүй. Чөлөөт цагаараа сонирхолтой зүйл хийж сурах Гэр орны болон албан ажил, үр хүүхэд хань ижлээ халамжилахаас гадна эмэгтэй хүн өөртөө таалагддаг зүйлдээ цаг зарцуулж байх хэрэгтэй. Сайхан ном унших сонирхолтой нэвтрүүлэг кино үзэх, эсвэл сайхан газар луу аялах, салхи агаарт зугаалах гээд таны цагаа өнгөрүүлэх зүйл олон. Ямагт сайн сайхан зүйл уншиж дуулж байвал сэтгэл санаа өөдрөг байх бөгөөд та хэн нэгэнтэй үзэж харсан зүйл эсвэл сонирхдог зүйлийнхээ талаар өөрийн үзэл бодлоо хуваалцах яриа хөөрөө өрнүүлэхэд хэтэрхий тулга тойрсон зүйл хов живээр хөөцөлддөг эмэгтэйгээс хамаагүй илүү үнэлэгдэх болно. Үе үе хөнгөн дурлаж байх. Хөнгөн гэсний учрыг сайн анхаараарай. Хүн эсрэг хүйсний хүндээ дурласан үед бие организмд хэрэгтэй ашигтай фегмент ялгарч сэтгэл санаа өөдрөг байдаг. Тэгээд ч эмэгтэй хүнийг хамгийн их залуужуулдаг зүйл бол дурлал. Эмэгчин амьтан бол яах аргагүй аль болох олон эрэгчин түүнд татагдаж байвал бие махбодь нь улам эрүүл чийрэг болж гялалзаж байдаг. Зүгээр л хамт ажилладаг залуу ч юм уу хэн нэг танд таалагддаг аятайхан залууд хөнгөхөөн дурлаад үг яриа өдөж явахад сэтгэл санаа чинь цаанаа л нэг аятайхан урамтай байхыг та мэдрэх болно. Хөнгөхөөн гэснийг хэтрүүлээд хүн болгонтой аальгүйтээд эсвэл өвөр түрийд нь ороод байвал харин буруугаар эргэж нэр хүндгүй нэгэн болно гэдгийг анхаар. Sex Нэг хэвийн уйтгартай секс таныг залхаана. Иймд секс хамтрагчдаа эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй шинэ содон зүйлийг орон дотроо санаачлаад үз. Сайхан дотуур хувцас өмсөж (жирийн үед зориглон өмсөхгүй дотуур хувцас ч байсан гэмгүй ), эсвэл бяцхан тоглоом зохиож тоглоод үз. Нэг эхнэр нөхөр хоёрын тухай уншиж байсан юм. Заримдаа анх танилцсан газраа болзоод анх унтаж үзсэн орон дээрээ /тэр нь зочид буудлын ор байсан шиг санагдаж байна/ унтахаар яг анхны шөнө шигээ сайхан мэдрэмж гал халуун дурлалыг амталдаг гэж. Энэ мэтчилэн секс амьдралаа сонирхолтой болгох бяцхан тоглоомууд асар олон. Эмэгтэй хүн сексээс таашаал авч чаддаг дур тачаал ихтэй байвал залуу сайхан цэцэг шиг дэлбээлсэн хэвээрээ л байдаг. Хүмүүс хоорондын харьцаа бидэнд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Зарим хүнтэй харьцасны дараа таагүй мэдрэмж төрөх, ажил үйлс бүтэхээ болих, шалтгаангүй ядарч сульдах, бүр өвдөх ч тохиолдол байдгийг та анзаарсан бизээ. Энэ нь хүний энергийн бүрхүүл, хамгаалалт алдагдсантай холбоотой юм. Шинж тэмдэг: Бусдыг энергийг сорж амьдардаг хүмүүс харьцагчийнхаа бухимдлыг төрүүлж байнга хэрүүл маргаантай орчинд дурладаг. Ийм хүмүүс ялангуяа амьдрал нь бүтэмжтэй, баяр баясгалантай хүнтэй харьцаж, өөрийн энергийг сэлбэх дуртай байдаг. Гэвч тэднийг таньж мэдэхэд тийм хялбар биш. Энерги сорогч гэхээр заавал муу хүн байх албагүй. Энэ бүлэг хүмүүст таны сайн найз, ойрын төрөл, хамт ажиллагч, хамтран амьдрагч ч байх боломжтой. Тэд өөрсдөө ч орчиндоо ямар аюултайг тэр бүр мэдэхгүй. Хэрэв хэн нэгэнтэй харьцасны дараа таны бие сульдах, ажил нурах, саад бэрхшээл хэт их тохиолдох, анхаарал сарних, тэр байтугай өвдөх шинж тэмдэг илэрвэл ямар хүмүүстэй харьцсанаа сайн сана. Ингэснээр та энерги сорогчийг тодорхойлж болох юм. Өөрийгөө хэрхэн хамгаалах. Энерги сорогч нь хүрээлэл дотор байх магадлалтай тул учир шалтгаангүй харьцаагаа муутгах хэрэггүй. Ингэвэл та өөрөө л хямарна. Харин харьцахдаа болгоомжтой бай. -Нүд рүү нь бүү хар. Хүний нүд их хүчтэй туяа үүсгэдэг. -Нөлөөлөлд нь автахгүй байх. Ийм хүнтэй харьцасны дараа гэртээ очоод шууд эсрэг тэсрэг устай шүршүүрт ор. Хоолондоо хар эсвэл улаан перец, амтлагчууд хийж ид. Кофенд перец бага хэмжээгээр хийж уувал маш тустай. Рок поп зэрэг эрчимтэй аялгуу, хөгжим сонс. Залбирч байгаа мэт алгаа хавсар, нүдээ тус бүрийг нь цэв хүйтэн усаар шавшиж угаа. Энэ мэт үйлдэл нь таныг био энергийн орчин, гадны нөлөөнөөс хамгаална. | |
Алимны ач тус
Та ямар жимсэнд дуртай вэ? Хүн болгон л өөр өөрөөр хариулах байх л даа. Гэхдээ хүмүүс алим хэмээх жимсэнд илүү дуртай байх тал ажиглагддаг. Алим шүүслэг, сайхан амттайгаас гадна та бидний эрүүл мэндэд маш их ач тустайг бид тэр бүр сайн мэддэгүүй байхаа. “Алим байхад эмчээр яах вэ” гэсэн эртний зүйр цэцэн үг хүртэл байдаг ажээ. Алимыг хамгийн анх 5000 жилийн тэртээгээс тарьж, ургуулж ирсэн хэмээх баримт байдаг. Саяхны нэгэн судалгаагаар бага хэмжээний витамин С болон 100 гр алим идэхэд 1500 миллиграм витамин уусантай тэнцдэг гэнэ. Харин алим их идэж байна гээд үрийг нь идвэл тийм ч сайн үр нөлөөтэй биш байх аж. Ийнхүү та бүхэнд алимны хамгийн наад захын ашигтай талуудыг хэлж өгье. | |
Цэцэгсийн хэл
Цэцгийн тоо
1, 3 ба 5 ширхгээр боосон баглаа бэлэглэж болох ч 2 ба 4-р боосон цэцгийн баглаа хэзээ ч бүү өг. Сондгой тоогоор боосон цэцгийн баглаа нь амьдралын эрч хүч, эерэг энергийг билэгддэг байна.
1 цэцэг - Чи зөвхөн минийх
3 цэцэг - Чамтай цуг ертөнцийн хязгаар хүрэхийг хүсч байна.
5 цэцэг - Би чамд хайртай
7 цэцэг - Сүй тавихдаа барьдаг уламжлалтай
9 цэцэг - Би чамайг найзаа гэж боддог.
10 цэцэг - Чиний төлөө ямар нэгэн юм хийхийг хүсч байна.
11 цэцэг - Чи миний анд нөхөр
12 цэцэг - Бидэнд одоогоор хүнд байгаа хэдий боловч удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэ.
13 цэцэг - Би чамайг үзэн ядаж, жигшин зэвүүцэж байна.
14 цэцэг - Чи надад байгаа бүх юм
15 цэцэг - Чи миний хайр хүндэтгэлийг хүлээж авна уу?
Цэцгийн өнгө
Шар, цэнхэр, улаан зэрэг цэцгийн өнгө бүр өөр өөрийн гэсэн утгыг илэрхийлдэг.
Цагаан цэцэг - гэм зэмгүй, хар хоргүй сэтгэлийг
Шар цэцэг – хайр сэтгэлтэй болсныг
Ягаан цэцэг - хайр дурлалыг
Хурц тод улаан цэцэг - хайр дурлалдаа шатаж байгааг
Цэнхэр цэцэг - үнэнч сэтгэлийг
Ягаан болон нил ягаан цэцэг - энх тайван, итгэлцлийг
Хар цэцэг - үхлийг бэлэгддэг байна.
Цагаан цэцэгс
Гэрийн хошоонгор - намайг бодож яваарай
Шиваантэг - Би зовж байна. (аз жаргалгүй байна)
Сараана цэцэг - цэвэр цэмцгэр, энхрий байдал
Башир цэцэг - гэм зэмгүй, буруугүйг
Хонин нүдэн цэцэг - надад итгэж болно, итгэл даана
Голт бор - залуугийн гэнэн томоогүй занг
Алтанзул цэцэг - би чамайг дахин хайрлаж чадахгүй
Шар цэцэгс
Шиваантэг - Би чамд сэтгэл зүрхээ өгч байна.
Нил цэцэг - Чи миний аз жаргал
Сарнай - Хөрч байгаа хайр сэтгэл, хардалт сэрдэлт
Алтанзул - Би чамд хайртай.
Ягаан
Башир цэцэг - Би чамд сайн сайхныг хүсч байна.
Улаан
Шиваантэг цэцэг - Би чамд хайртай
Башир цэцэг - Цэвэр ариун хайр сэтгэл
Сарнай цэцэг - Чамайг бүхнээс илүү хүсч байна
Алтанзул цэцэг - Зүүдэндээ чамайг хардаг
Цэнхэр (хөх)
Цахилдаг - Би чамайг хүндэлдэг
Нил цэцэг - Чамд үргэлж итгэдэг
Нил ягаан голт бор - Би чиний энхрийллийг маш их хүсэж байна
Хар алтан зул цэцэг - Чамтай хамт үхэхийг хүсэж байна
Эмэгтэйчүүдийн юу бэлэглэх вэ
Мэдээж хамгийн чухал, нандин бэлэг бол цэцгийн баглаа. Цэцгийн баглаа бол бэлгийн хувьд хуучинсаг зүйл огт биш, харин ч хамгийн эрхэм, хэзээ ч хуучиршгүй, сонгодог сайхан уламжлал юм. Цэцэг заавал байх ёстой зүйлийн нэг ч цорын ганц бэлэг биш билээ. Цэцгэн дээрээ ямар бэлэг нэмэх вэ? Yнэт эдлэл | |
Эмэгтэй хүн өөрийн давуу болон сул чанараа яаран таниулаад хэрэггүй Эх сурвалж : Ном хэвлэлээс
Чамд зөвлөхөд, хүнтэй танилцаад удаагүй байхдаа өөрийн давуу эсвэл сул зан чанараа яаран таниулах гэсний хэрэггүй. Энэ нь эрчүүдийг үргээх шалтгаан байж ч болно. Дэлгэсэн хөзөр сонирхолгүй гэдэг шүү дээ. Үйл явдлыг бүү түргэсгэ. Бага зэрэг нууцлаг, тааварлашгүй бай.
Ахуйн зөвөлгөө
• Хөргөгчний зориулалтын хэсэгт хүнсний ногоо, жимсийг хадгална. Гэрэл, агаар нэвтрэх үед ногоо, жимсний тэжээллэг чанар нилээд хэмжээгээр алдагддаг.
• Яг хоол хийхийн өмнөхөн ногоог арилгаж, угааж, хэрчих хэрэгтэй, эс тэгвэл витамин алдагдана.
• Удаан хугацаагаар ногоо, жимс хадгалах болбол хөлдөөсөн нь дээр.
• Жимс, ногоог аль болох боловсруулалт хийлгүй хэрэглэвэл ашигтай.
• Усны ууранд түргэн буцалгагч сав, богино долгионы зууханд ногоог болгох хэрэгтэй.
• Хүнсний ногоог чанахдаа бүтнээр, эсвэл томоор хэрчиж, аль болох бага усанд хийвэл тэжээлийн бодис бага алдагдана.
• Болгосон ногоог шууд ид, хадгалах болбол битүү саванд хөргөгчинд түр зуур хадгална.
Мах, загас
• Мах, загасыг хөргөгчнөөс гаргамагц шууд хоол хийх хэрэгтэй. Ил удаан байлгавал элдэв бактери дороо үржинэ.
• Хайруулын таваг, шарах шүүгээ, усны ууранд болговол витамин бараг алдагдахгүй. Богино долгионы зууханд мах болгоход тэжээлийн бодисууд бараг алдагдахгүй боловч амт нь тэр бүр таалагдахгүй.
• Мах, шувууны мах чанасан шөлийг бүү асга, А витамин ихтэй учир сүмс хийгээрэй.
Өндөг
• Зах, гадаа гудамжнаас өндөг худалдаж авч болохгүй. Өндгийг усанд хийж шалгадаг, хөвж байгаа өндгийг шууд хая. Өндгийг угааж хэрэглэ, хальс нь сүвэрхэг тул микроб дотогш нэвтэрч болзошгүй.
• Тахианы шинэ өндгийг хэрэглэж болохгүй, 24 цагийн дараа л идэж болно.
• Өндгийг хөргөгчний хаалганд биш харин дотор нь хадгалах хэрэгтэй.
Сүү, цагаан идээ
• Гэрэлд А витамин устдаг учир сүү, цагаан идээг битүү саванд хөргөгчинд хадгална, задалмагц аль болох хурдан хэрэглэ.
• Түүхий сүү ууж огт болохгүй.
гар утасны жинхэнэ эсвэл хуурамч эсэхийг хэрхэн мэдэх вэ?
| |||||
![]() | ![]() |
Унтлагын өрөөнд цэцэг байрлуулах нь буруу
| |||||
![]() | ![]() | ![]() |
Эрүүл чийрэг байхад тань туслах зайлшгүй хэрэгтэй аминдэмүүд
Таны бие махбодь эрүүл саруул, бодисын солилцоо хэвийн явагдах боломж нөхцлөөр хангадаг чухал хүчин зүйл бол аминдэм юм. Биеийн тань хэвийн өсөлт хөгжлийг хангахад эдгээр байгалийн нэгдлүүд чухал үүрэг гүйцэтгэдэг. Янз бүрийн витаминаар баялаг хоол идсэнээр бие организмд шаардлагатай аминдэмийг олж авч чадах боловч хэрэв шаардлагатай аминдэмээр дутагдвал та төрөл бүрийн өвчин, тэр тусмаа амь насанд аюултай өвчнөөр ч өвдөх эрсдэлтэй. Амин дэмийг хүн хоол хүнсээрээ дамжуулан, эсвэл тусгай нэмэлт бүтээгдэхүүнээс авч болно.
Аминдэм А буюу ретинол
Аминдэм А нь зүрхний шигдээс болон бусад төрлийн зүрхний өвчин, цусан дахь холестриний хэмжээ багасах, бөөр давсагны өвчин, ханиад томуу зэргээс сэргийлж, хөгшрөх үйл явцыг удаашруулж, нүдний харааг сайжруулах нөлөөтэй хүчирхэг анти-оксидант юм.
Түүнчлэн бие махбодийг аливаа халдвараас хамгаалаад зогсохгүй арьс салстыг хамгаалж, шүд, хумсыг бэхжүүлж, өсөлтөнд сайнаар нөлөөлдөг. А аминдэм дутагдсанаар нүдний хараа муудаж, янз бүрийн халдварт өвчинд өртөмтгий болохоос гадна шүдний өвчлөл ихэсч, арьс хуурайшдаг байна.
Тиймээс А аминдэмийг ногоон навчит жимс, хүнсний ногоо тэр тусмаа тоор, брокколи, улаан лооль, лууван, бууцай зэргээс авч болно. Түүнчлэн сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний шар, өөхлөг загас, малын элэг, бөөр зэрэгт А аминдэм их хэмжээгээр агуулагддаг.
Аминдэм В1 буюу тиамин
Цусны эргэлтэд сайнаар нөлөөлж, цусны бүлэгнэлийг сайжруулахаас гадна эрч хүчийг нэмэгдүүлж, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулах бөгөөд сэтгэл гутралаас хамгаалдаг.
Бие организмд В1 дутагдсанаар нойргүйдэх, огцом турж эцэх, сэтгэл гутрах, бүр түүнчлэн саа өвчин тусахад ч хүргэнэ. Халдварт болон бусад өвчний үед хүний бие дэх В1 аминдэмийн хэрэгцээ эрс нэмэгддэг байна. В1 нь бүх төрлийн үр тариа, самар, шош, элэг, зүрх болон загасны маханд их хэмжээгээр агуулагддаг.
Аминдэм В2 буюу рибофлавин
Хоолны шингээлтийг сайжруулж, арьс, үс болон хумсыг хүчилтөрөгчөөр хангаж, тархины янз бүрийн өвчнөөс хамгаална. Түүнчлэн жирэмсэн үед ургийн өсөлт, хөгжилтөд сайнаар нөлөөлж, ураг бүрэлдэн тогтох үед хамгийн хэрэгцээтэй байна.
Харин рибофлавин дутагдсаны улмаас өсөлт муудаж, хоолны шингэц, хоол боловсруулалттай холбоотой эмгэг үүсч, арьс, үс тослогждог. Витамин В2-ыг сүү, төрөл бүрийн жимс, ногоон навчит хүнсний ногоо, самар, өндөг, мах, улаан буудай зэргээс авч болно.
Аминдэм В6 буюу пиридоксин
Хүний бие дэх өөх тосыг задалж, биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулахаас гадна төв мэдрэлийн систем, тархины хэвийн үйл ажиллагааг зохицуулж, зүрх, судасны өвчин, булчин татах зэрэг өвчний эрсдлийг багасгаж, нүдний хараанд сайнаар нөлөөлнө.
Харин аминдэм В6 дутагдсанаар ой тогтоолт муудах, арьсны тэнцвэрт байдал алдагдах, булчингийн үйл ажиллагаа сулрах зэрэг сөрөг нөлөөтэй. Шаардлагатай В6 аминдэмийг хоол, хүнсээр дамжуулан авахыг хүсвэл мах, загас, цөцгийн тос, хөрөнгө, бүх төрлийн үр тариа, мөөг, төмс, гадил, бурам зэргийг хүнсэндээ түлхүү хэрэглэх хэрэгтэй.
Аминдэм В12 буюу кобаламин
Аминдэм В12 нь цусан дахь улаан эсийн бүлэгнэх явцад эергээр нөлөөлж, ой тогтоолт, төвлөрөлтийг сайжруулахаас гадна утаанаас үүдэлтэй хавдрын эсрэг сайн үр нөлөөтэй. Түүнчлэн биеийг хоргүйжүүлж, шархлах, гэмтсэн үед В12 ахиу хэрэглэснээр түргэн эдгэрдэг байна.
Харин В12 аминдэмийн дутагдлын үед толгой эргэж, ой тогтоолт муудаж, хараа муудахаас гадна сэтгэл гутралын шинж тэмдэг илэрдэг. В12 нь мах, өндөгний шар, тахианы мах, сүү болон загасны маханд их хэмжээгээр агуулагддаг.
Аминдэм С буюу аскорбины хүчил
Аминдэм С нь цусан дахь сахарын хэмжээг багасгаж, зүрх, судасны өвчнөөс хамгаалж, цусны эргэлтийг сайжруулж, шүд болон ясны бэхжилтэд сайнаар нөлөөлж, бие махбодийн дархлаа сайжруулах, стрессийн эсрэг даавар ялгаруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Аливаа өвчнөөр өвчлөх, халуурах, сэтгэл санааны хямралд орох үед хэрэгцээ нь ихэсдэг бөгөөд хэрэв дутагдалд орвол хоолны дуршил буурч, шүд хорхойтож, булчингийн үйл ажиллагаа сулардаг ажээ. С аминдэми нь цитрусын төрлийн /нимбэг, жүрж гэх мэт/ болон бүх төрлийн шинэ жимс, улаан, ногоон болон шар навчит хүнсний ногоонд их хэмжээгээр агуулагдах ба хэт их чанаж болговол чанараа алддаг талтай.
Аминдэм Д буюу кальциферол
Дотор эрхтний тэнцвэрт үйл ажиллагааг хангахаас гадна гэдсэнд кальци шимэгдэх, цусны урсгалаас кальци ясны эсэнд орж, ясыг бэхжүүлэхэд түлхүү нөлөө үзүүлдэг. Харин Д аминдэмийн дутагдлын улмаас шүд хорхойтох, яс сийрэгжих, булчингийн сулрал үүсэх магадлалтай. Салмон буюу яргай загас, үхрийн элэг, өндөгний шар, сүү, масло зэрэг хүнс нь Д аминдэмийн агууламж өндөртэй бөгөөд нарны гэрлийн нөлөөгөөр идэвхждэг.
1 л удаа гэж бүү бод
| |||||
![]() | ![]() |
Автомашин дотор тамхины утаа 24 дахин хортой
Машинд татсан тамхины утаа нь гэрт татсанаас 24 дахин илүү хортой. Машины цонх онгойлгосноор дам тамхидалтаас сэргийлж чадахгүй. Дам тамхидалтын хор хөнөөлийн бодит гэрч болох Канадын иргэн Хитер Кроугийн түүхийг хуваалцая. Тэрбээр 40 гаруй жил ресторанд зөөгчөөр ажилласан. Хэзээ ч тамхи татаж байгаагүй. Гэтэл шинжилгээгээр түүнийг уушигны хорт хавдартай, өвчин нь хожуу үедээ орсон болохыг тогтоожээ. Түүний хорт хавдраар өвчилсөн шалтгаан нь тамхины утаатай орчин байсан. Хорт хавдар эрт үедээ өвчин шаналал, зовиургүй байдаг нь түүнийг үйлчлүүлэгчдийн тамхины утаанд хордсоор өвчнөө хүндрүүлэхэд хүргэжээ. Хатагтай Хитер Кроу амьдралынхаа үлдсэн богино хугацааг тамхины хор хөнөөлийг иргэд, өсвөр үеийнхэнд ойлгуулах, эрүүл орчин бүрдүүлэхийн төлөө тэмцэхэд зориулж, Канад болон бусад олон орныг тамхины эсрэг шийдвэртэй тэмцэхэд нөлөөлсөн юм. Хитер Кроуг тамхины эсрэг тэмцэх кампанит ажлаа эхлэх үед Канадад ажилчдын таван хувь нь тамхины утаанаас хамгаалагдсан нөхцөлд ажиллаж байсан бол дөрвөн жилийн дараа 80 хувь болон өсч, ажлын байрыг тамхигүй эрүүл орчин болгох хууль гарчээ. Жирийн нэгэн хүн нийгмийг ер бусаар өөрчилж болдгийг Хитер Кроу харуулсан юм. | |
Ухаалаг эмэгтэйн зайлсхийдэг 5 зан чанар
Найз залуу чинь чамайг анхаарахаа больсон, хаягдаж байна гэж та гоморхдог уу? Өмнө нь зүгээр байсан бараг сүй тавих шахсан залуу чинь яагаад ийм огцом хувирав гэсэн асуулт гарах нь тодорхой. Янз бүрийн дүгнэлт хийж болно. Гэхдээ асуудал өөрт чинь байгаа юм биш биз. Өөрийн зан авир, үйлдлээ эргэн нэг харж анализ хийхэд гэмгүй шүү. Дашрамд хэлэхэд ухаалаг бүсгүйчүүд доорх зан байдлыг хэзээ ч гаргадаггүй байна.
Нэг. Найз залуу, эр нөхрөө өөр бүсгүйтэй хардаж, уурлаж бухимдан хэрүүл маргаан үүсгэх. Хардалт бодитой байсан ч ухаалаг эмэгтэй юуны өмнө шалтгааныг нь олохыг чухалчилдаг.
Хоёр. Аав ээж, ах дүү, төрөл төрөгсдийг нь доромжилж гутаах. Ямар ч ширүүн хэрүүл гарсан ухаалаг эмэгтэй удам судар, гарал үүслийг нь хөнддөггүй.
Гурав. Бусадтай харьцуулж доош нь хийх. Ухаалаг эмэгтэй хэзээ ч энэ сэдвийг хөнддөггүй. Хөрш Дорж машинтай болсон байг л даа. Гэвч нөхөрт чинь үүнээс илүү чадвар авъяас байгааг бүү үгүйсгэ.
Дөрөв. Найз нөхдийнх нь дунд маргаан үүсгэх, тэдний хажууд зэмлэх, чанга дуугаар буруутгах. Туршлагатай эмэгтэйчүүд бусдын хажууд өөрийн залуу /нөхөр/ - гаа хэзээ ч /түүний буруу байсан ч/ зэмлэдэггүй.
Тав. Найз залуу /нөхөр/ - гаа өмчлөх гэж зүтгэх найз нөхөд, дуртай хоббигоос нь холдуулах гэж муйхарлах. Ухаалаг эмэгтэй нөхөр, найз залуугийнхаа дуртай хоббиг зөв тийш нь залахад дэмжлэг үзүүлэх, найз нөхдөө сонгоход нь тусалдаг. Тэр хэзээ ч өөртөө бүх анхаарлыг нь хандуулах өмчлөх гэж зүтгэдэггүй.
Дандаа услаад байж болохгvй шvv
Хайртай цэцгээ сайхан ургуулахын тулд өдөр болгон услаад байх нь буруу. Долоо хоногт хоёр удаа жижигхэн цорготой шүршүүрээр навчинд ус хүргэлгүй усална. Ус нь тасалгааны температураас дулаан байх ёстой бөгөөд хүйтэн ус ургалтыг зогсоож, үндсийг ялзруулж мэднэ. Мөн крантны усаа нэг хонуулаад цэцгээ усалж байгаарай. Зуны хэт халуун наранд хатаж, түлэгдэхээс сэргийлээрэй. Тасалгааны ургамлын хөрс амархан мууддаг учраас 14 хоногт нэг удаа бордож бай. Усалсны дараа 40-50 минут болоод бордоогоо хийгээрэй. Зориулалтын бордооноос гадна мах угаасан ус, нунтагласан өндөгний хальс дэвтээсэн ус ургамалд сайн тэжээл болдог юм шүү. Таны тарьж ургуулсан эргэн тойрон дахь ногоон ургамал мэдрэлийн систем, харааны нервийг сайжруулдаг. Тоос шороо, дуу чимээг багасгаж халуун дулаан энерги ялгаруулж байдаг цэцэгс эзэн нь хэдийчинээ хайрлана төдий чинээ сэтгэлийн тэнхээ өгөх сайн энерги ялгаруулдаг. Ингээд л та уул талын цэцэгс ч дэлгэрч хараахан амжаагүй байхад зун цагийг гэртээ урин залж, цэцэгсийн тансаг үнэр, гайхамшигт өнгөнд нь нүдээ баясган сэтгэлээ сэргээх орчин бүрдлээ шүү дээ. | |
Цэцгэс арчлах алтан дvрмvvдээс...
![](http://www.olloo.mn/pic/images/0710/1005/flower.jpg)
Абутинол нь өмнөд Америкаас гаралтай бөгөөд 100 гаруй зүйлийн төрөл байдаг. Модлог иштай сөөгөнцөр ургамал юм. Навч нь сарвуулаг хуваагдсан цайвар ногоон өнгийн шар толботой. Цэцэг нь хонхон хэлбэрийн улбар шар, ягаан, цагаан, шаргал өнгөтэй бөгөөд намар хүртэл цэцэглэдэг аж. Жилийн дөрвөн улирлын алинд нь ч үр, мөчрөөр нь соёолуулж болдог бөгөөд дулааны улиралд усалгааг нэмэгдүүлж, навчыг нь шүршихгүй бол ургамлын бөөс, цагаан далавчит зэрэг хортон шавжуудад нэрвэгдэх аюултай.
Катарантус - Ягаан чоёо
Энэ цэцэг нь Энэтхэгээс гаралтай бөгөөд таван зүйл байдаг. Халуун оронд өргөн тархсан мөнх ногоон иштай ургамал юм. Навчны зах нь бүтэн зөв хэлбэртай дундуураа цагаан судалтай цэцэг нь хоёр гурваараа байрласан улаан ягаан өнгөтэй. Катарантус нь гэрэл, дулааныг өөртөө ихээр шаарддаг учраас ардэс бодисоор сайн бордох хэрэгтэй. Дугариг, цагаан далавчит хорхой нь чоёо цэцгийг ихээр гэмтээдэг аж
Аль өрөөнд, ямар цэцэг байрлуулбал тохиромжтой вэ
Тасалгааны цэцгүүдээ азэгтэй та хаана, хэрхэн яаж байрлуулахаа мэдэхгүй байна уу. Тэгвэл танд доорх зөвлөгөөг өгье.
Гал тогоонд: Сүүлийн үед хүмүүс нар туссан, гэрэл сайтай өрөөг сонгодог болсон. Хүмүүс голдуу гал тогоондоо ихэнх цагаа өнгөрөөдөг шүү дээ. Гал тогоонд хоол хийх, хооллох зэргээс халуун үүсч, чийгшил ихтэй байдаг тул дулааны хэлбэлзлийг сайн даа-даг тэсвэртэй ургамлууд байх хэрэгтэй юм. Тухайлбал өвслөг Базилик, ногоон навчит Эпипремнум, цэцэглэлт нь удаан үргэлжилдэг Хризан-тема гэх зэрэг ургамлуудыг азэгтэй та гапынхаа өрөөнд байрлуулбал тохиромжтой.
Унтлагын өрөөнд: Унтлагын өрөөндөө хүн харьцангуй бага цагийг өнгөрөөдег учраас цэцгэндээ тэр бүр анхаарлаа хандуулдаггүй. Иймд та цэцгээ шүр-шиж услах савыг ямагт бэлэн байлгах хэрэгтэй. Энэ өрөө нь гэрэл, агааржуулалт сайтай байдаг боловч зөвхөн өглөөний гэрэл нь өрөөг дулаацуулж чаддаггүй. Цонхны тавцан сэрүүхэн учраас ургамал байрлуулахад хамгийн тохиромжтой газар. Хэрэв танай гэрийн унтлагын ерөө тань том бол хагас сүүдэрлэгт ургах дуртай том ургамлыг байрлуулбал тохиромжтой.
Ванны өрөөнд: Ванны өрөө чийгшил ихтэй, дулааны хэлбэлзэл их учраас дулаан, чийгшил шаарддаг нарны хурц гэрлээс зайдуу ургадаг ургамалд тохиромжтой байршил юм. Энэ өрөө нь зай багатай учир олон тавцантай тавиур дээр тавих, хананд өлгөх зэр-гээр цэцэгнүүдээ байрлуулаарай.
Номын сан ба ажлын өрөөнд
Эдгээр өрөөнүүдийг янз бүрийн зүйл хийхэд ашигладаг учраас зориулалтын ургамлууд нь тэсвэртэй, удаан хугацаанд арчилгаа шаардахгүй, ном унших, ажил хийхэд тааламжтай уур амьсгалыг төрүүлэхүйц байх ёстой юм. Мөн төрөл бүрийн цахилгаан хэрэгсэл, түүнээс ялгарах туяа, шингэн бодисуудын ууршилт нь агаарыг бохирдуулдаг тул түүнийг цэвэрлэдэг навчит ба цэцэглэдэг ургамлуудыг байрлуулбал тохиромжтой юм. Тухайлбал Циперус, Калла Плющ, Хлорофитиум, Монстер, Бильбергия, Драцена, Алокозия гэх зэрэг ургамлуудаар эзэгтэй та өрөөгөө гоёороорой.
Машиныхаа дугуйг азотын хийгээр хийлэх нь ямар ашигтай вэ?
Бидний амьсгалж буй агаарын 78 хувь нь азотын хий, 21 хувь нь хүчилтөрөгч, үлдсэн хувь нь ус, нүүрстөрөгч зэрэг бодисууд байдаг. Дугуйгаа цэвэр 100 хувийн азотын хийгээр хийлэх нь зарим нэг давуу талтай.
Азот нь хүчилтөрөгчийг бодвол резинээр нэвтэрч гарах нь бага тул дугуй хийгээ удаан хадгалана гэсэн үг. Мөн азотын хийгээр хийлсэн дугуй дулааны хэм болон даралтын өөрчлөлтийг сайн тэсвэрлэдэг болохоор машины уралдаанд өргөнөөр хэрэглэдэг. Та салхи татуулан давхиж, огцом эргэлт хийх дуртай бол дугуйгаа азотын хийгээр хийлүүлэхээ мартав даа.
Нийтийн унаа, холын замд явах машины дугуйг азотын хийгээр хийлэх нь аюулгүйн талаасаа ч мөн ашигтай. Учир нь азотын хийгээр хийлэх нь дугуйнд чийг буюу ус оруулахгүй байх сайн талтай. Азотын хийгээр хийлэхдээ хүчилтөрөгчийг бүрэн гаргахын тулд олон удаа хийлдэг тул ус чийгийг ч мөн гүйцэд гаргаж чаддаг байна. Тэгвэл дугуйнд ус чийг орох нь ямар хор уршигтайг та бүхэн сайн мэдэх бизээ. Наанадаж метал обуданд зэврэл үүсгэнэ. Хурдан давхих, огцом эргэлт хийх үед дугуйн доторх ус чийг нь хуурай агаараас хурдан халдаг тул дугуй амархан хагарах аюултай.
Машинаараа бага зэрэг хурдтай давхиж байгаад замаас гарч зогсоод дугуйныхаа хийн бөглөөг онгойлгон эрхий хуруугаараа дарж үзээрэй. Хуруу тань чийгтэй болсон байвал дугуйнд ус байна гэсэн үг. Дугуйг хийлэх үед ус чийг хамт орох нь тун амархан. Мөн дугуйгаа хийлэхийн өмнө халуун наранд дор хаяж цаг байлгах хэрэгтэй гэж зөвлөдөг.
Азотын хийгээр дугуйгаа хийлэх нь мэдээж харьцангуй үнэтэй. Гэхдээ машины тань дугуй хийгээ удаан барина, дугуй засварын зардалыг багагүй хэмнэнэ, мөн машины шатахуун зарцуулалтыг ч бага зэрэг багасгах давуу талтай. Хамгийн гол нь аюулгүй байдлын баталгааг тань тодорхой хувиар нэмэгдүүлэх юм шүү дээ.
Ганцхан үгээр бусдыг яаж инээлгэх вэ?
- Таны хийх ёстой зүйл ердөө энгийн ямар нэгэн зүйлийг юу ч бодолгүйгээр, санаандгүй байдлаар уулга алдан хэлж орхи! Жишээ нь: “Ээ үхэр, жижигхэн үхэр” гэдэг ч юм уу
-Та үүнийг хэлэхдээ бусдын адил энгийнээр биш ямар нэгэн сэтгэлийн хөдөлгөөнтэй ч хэлж болно.
- Хэрэв та үүнийг хэлтэл хэн ч инээхгүй байвал дахин өөр сэтгэлийн хөдөлгөөнтэйгээр хэлж эсвэл тэс өөр үг ч хэлсэн ч болно. Хамгийн багадаа 3 оролдлогын дараа хэн нэгэн заавал инээх болно.
Зөвлөгөө: Хэн нэгэн инээлгээхийг хүссэн хүндээ үүнийг хэрэглэ.
Найзуудынхаа дунд хэрэглэх нь илүү үр дүнтэй, магадгүй найзуудад тань тохиолдсон зүйлсүүдээс хэлвэл энэ нь илүү инээдтэй байх болов уу?
Анхааруулга: Та үүнийг хэн нэгэн ихээхэн бухимдсан хүн дээр хэрэглэх, дөнгөж танилцсан шинэ танил дээрээ турших хэрэггүй. Энэ нь таныг харин ч их эвгүй байдалд оруулж болзошгүй! Торгон агшинг мэдэрч бусдад инээд хөөр бэлэглэж явахыг таньд хүсье! Инээцгээе, хүмүүсээ Инээцгээе!