аялал жуулчлал

Saturday, October 24, 2009

Симпсоны гэр бүл 20 нас хүрлээ





Хүүхдүүд төдийгүй томчууд ч хүртэл үзэх дуртай «Симпсоны гэр бүл» 20 нас хүрч байна. Дэлхийн хамгийн алдартай хүүхэлдэйн кино нь Америкийн хамгийн олон ангит хүүхэлдэйн цуврал кино билээ. Инээдмийн төрлийн телевизийн хүүхэлдэйн цуврал киног Мэтт Гроенинг бүтээж, телевизийн «Фокс» компанийн сувгаар гардаг аж. Хомер, Марже, Барт, Лиза, Маггие гэдэг нэг гэр бүлийн гишүүд энэ хүүхэлдэйн киноны гол баатрууд юм. Энэ хүүхэлдэйн кинонд Спрингфиельд хот дахь тэдний амьдралыг хөгжилтэйгээр өгүүлдэг байна. Хүүхэлдэйн киног бүтээсэн Гроенинг гол дүрийн баатруудыг гэр бүлийнхээ гишүүдийн нэрээр нэрлэжээ. Харин сахилгагүй Барт хүүгийн нэр нь Гроенингийн өөрийн нэр аж. 1989 оны 12 дугаар сарын 17-ноос хойш тус хүүхэлдэйн киноны 445 ангийг телевизээр гаргаж, 2009 оны есдүгээр сарын 27-нд 21 дэх улиралдаа дэлгэцнээ гарсан байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд «Симпсоны гэр бүл» хүүхэлдэйн кино Эммигийн 25 шагнал хүртэж, 1999 оны 12 дугаар сард «Тайм» сэтгүүлээс тус хүүхэлдэйн киног ХХ зууны хамгийн шилдэг телевизийн цуврал хүүхэлдэйн кино хэмээн зарлаж байжээ. Үүнээс гадна 2000 оны нэгдүгээр сарын 14-нд Симспоны гэр бүл Холливудын гудамжинд өөрсдийн нэр бүхий одоо байрлуулсан байна.

No comments:

Post a Comment