аялал жуулчлал

Saturday, October 24, 2009

Сүнсний шилдэг гэрэл зургууд






Зэрвэсхэн харахад нүдэнд төдийлөн тусахгүй ч сайтар ажиглавал гарцаагүй сүнс. Байх байхдаа дуран ширтээд, зургаа татуулсан байх юм. Тэдний хэн болох нь, яагаад зурагт буусан нь тодорхойгүй. Гэхдээ л сонирхогчдын дуранд өртсөн сүнсний шилдэг гэрэл зургаар шалгарсан байна.
Шотланд дахь балгасны цонхоор шагайх хижээл насны эмэгтэйн дүр зурагт буужээ. Хэдэн зууны өмнө хэрэглээнээс гарсан хувцас нь энэ ертөнцийн хүн биш гэдгийг нь илчилнэ.
Хачирхалтай зураг гартаа атгаж, ялагч болох итгэл өвөрлөсөн залуу шалгаруулалтын үеэр иржээ. Түүнийг Кристофер Айчисон гэх. Өнгөрөгч оны тавдугаар сард Шотландын Хойд Бервик дэх Танталлон шилтгээнийг сонирхож явтал тодорхой хэлбэр дүрсгүй төрх түүний дуранд өртсөн байх юм.
Шинжээчдийн дүгнэлтээр зурагт ямар ч “но” байхгүй нь батлагдсан байна. Ноён Айчисон энэ тухайд “Би уг зургийг шөнийн гурван цагийн үед авсан. Тухайн үед өмнө минь ямар нэг зүйл байгаа гэж огтхон ч мэдрэгдээгүй боловч гэртээ харьсны дараа бие жихүүцэж, нэг л сонин мэдрэмж төрж байсан.
Шилтгээний ажилчид тэр өдөр ямар ч ер бусын зүйл ажиглаагүй. Тэр тусмаа түүхэн хувцастай хүн, манекан шилтгээнд огт байгаагүй хэмээн баталж байгаа. Би ч бас шатны ойролцоо дундад зууны үеийн язгууртны хувцастай хатагтай олж хараагүй” хэмээн өгүүлжээ. Эдинбургийн Олон улсын шинжлэх ухааны байгууллагын шинжээчдийн 250 гаруй нь уг дүрсийг сүнс гэдэгт санал нэгдэж байгаа аж.

No comments:

Post a Comment