аялал жуулчлал

Saturday, October 24, 2009

Жокондагийн инээмсэглэлийн нууцыг тайлав





Италийн их зураач Леонардо да Винчийн урласан Жокондагийн нууцлаг инээмсэглэлийн учрыг тайлах бас нэг оролдлогыг Испанийн судлаачид хийлээ. Аликант дахь Мэдрэлийн судалгааны хүрээлэнгийн Луис Мартинес Отеро, Диего Алонсо Паблос нар тухайн үзэгчийн нүднээс тархинд сөрөг дохио илгээхэд Жокондагийн ялдам инээмсэглэл ширэвхийсэн янзтай болж солигддог гэсэн дүгнэлтэд хүрчээ. Эрдэмтдийн баталснаар бол, нүдний торлог бүрхэвчийн янз бүрийн хэсгүүд тархинд олон төрлийн мэдээлэл илгээдэг.
Эдгээр суваг нь харааны талбайн хэмжээ, байрлал, тод болон хурц байдлын талаарх мэдээллийг бүртгэн жагсаах бөгөөд нэг суваг нь ялахад үзэгч инээмсэглэлийг, нөгөө нь ялахад ширүүвтэр төрхийг олж хардаг гэнэ. Өмнө нь Амстердамын их сургууль болон АНУ-ын мэргэжилтнүүд Мона Лизагийн инээмсэглэлийн 83 хувьд аз жаргал, есөн хувьд басамжлал, зургаан хувьд айдас, хоёр хувьд хорсол нуугддаг гэж дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл түүний инээмсэглэлийг хүртэх байдал ийм олон талтай ажгуу. Шинжээчид компьютерийн программ ашиглан, инээмсэглэлийг төрүүлдэг үндсэн зургаан сэтгэлийн хөдөлгөөнийг Жокондагийн дүрслэлтэй харьцуулж үзжээ.
Мөн үзэгчийн харц аль өнцгөөс тусаж байгаагаас хамааран Мона Лизагийн инээмсэглэл өөрчлөгддөг гэх таамаглал 2004 онд гарсан. Харвардын их сургуулийн профессор хатагтай Маргарет Ливингстон 2003 онд үзэгч шууд Жокондагийн уруул дээр бус, нүүрний бусад хэсэгт харцаа чиглүүлэхэд инээмсэглэл нь илтэд харагддаг хэмээн тайлбарласан байна.

No comments:

Post a Comment