аялал жуулчлал

Saturday, October 24, 2009

2012 онд галав юvлэхгvй нь



2012 онд галав юvлэхгvй нь
Зeндee олон аймшигт таамаглал дэвшvvлж байгаа ч, 2012 оны 12 дугаар сарын 21-нд галав
юvлэхгvй нь. НАСА-гийн Эймсийн нэрэмжит Судалгааны тeвийн бvрэлдэхvvнд багтдаг астробиологийн хvрээлэнгийн эрдэм шингжилгээний тэргvvлэх ажилтан Дэвид Моррисон «Вашингтон пост» сонинд ингэж бичжээ.

Тэр сvйтгэлт таамаглалын тухай нийтдээ хоёр зуу гаруй номыг «Сvйрэл 2012» гэдэг нэрийн дор нэгтгэн дvгнэсэн байна. Тухайлбал, Дэлхийн соронзон туйлууд гэнэт «eeрчлeгдeх», Дэлхий «Х гарагтай» мeртгeлдeх, тvvнчлэн дэлхийн гадаргууг бvрдvvлдэг бvрхvvлийн хeдeлгeeн идэвхжихийг дэлхий нийтийн цараатай сvйрэл vvсэх болзошгvй шалтгаануудын тоонд оруулжээ.

Моррисон «Астробиологчоос асуу» гэсэн эрдэм шинжилгээ-судалгааны буландаа хэдийнэ айж сандарч, ойрын vед аймшигт цараатай сvйрэл манай гарагийг нeмeрнe гэдэгт итгэчихсэн хvмvvсээс нэг мянга орчим захидал хvлээн авсан байна.

Дэлхийн соёл иргэншил мeхeхийг харахаас айхдаа амиа хорлоход ч бэлэн байна гэж Моррисонд нэг жаал хvv бичжээ.
Дэлхийн «сvйрэл болох нь» гэсэн яриа eнee vеийн хамгийн ноцтой eвчний нэг юм гэж эрдэмтэн тэмдэглэсэн байна.

Одоо Дэлхийн оршин тогтноход учирч буй шууд аюул байхгvй гэж Дэвид Моррисон хариуцлагатай мэдэгджээ. Тийнхvv ойрын vед киноатеатруудын дэлгэцнээ л галав юvлж болох юм.

No comments:

Post a Comment