аялал жуулчлал

Thursday, November 26, 2009

СПОРТЫН ЕРТӨНЦИЙН халуухан бүсгүйчүүд



Спортын ертөнцийн халуухан бүсгүйчүүд тэмцээний талбараасаа хальж, алдартай жүжигчин, загвар өмсөгч, фото модель, миссүүдийн “ажлыг” булаацалдах болжээ. Томоохон компаниудын дүр төрх олж, үнэтэй гэрээ байгуулан, алдартай сэтгүүлүүдийн нүүрийг чимж, зар сурталчилгаанд уригдан, бүр кино ертөнцөд хүртэл хүч үзэх болж. Түүгээр ч үл барам сайхан бүсгүйчүүдийн шалгаруулалтад байнга дээгүүрт орж байна. Тэр дундаа People, Sport Illustrated, Maxim, Esquire, FHM зэрэг сэтгүүлээс уншигчдынхаа дунд явуулсан санал асуулгаар сайхан бүсгүйчүүдийн жагсаалтыг “өнгөлж” буй тамирчин оддыг танилцуулья.

1. Анна Kурникова /теннис/
Энэ удаагийн жагсаалтыг ОХУ-ын тамирчин Анна Курникова тэргүүлжээ. Ер нь энэ төрлийн “уралдаан”-д орос бүсгүйчүүд нэлээд дээгүүр бичигддэг байна. Анна 1981 оны зургадугаар сарын 7-нд ОХУ-ын Москва хотноо төрсөн. 173 см өндөр, 56 кг жинтэй. Мэргэжлийн теннисчин. Хэдийгээр “Их дуулгын” тэмцээнд ганцаарчилсан тоглолтоор нэг ч удаа түрүүлж байгаагүй ч Оросын хамгийн алдартай, хамгийн их орлоготой эмэгтэй тамирчин. Теннисний “корт”-ноос гурван сая гаруй долларын орлого олсон бол фотомодель, загвар өмсөгчийн “туслах мэргэжил”-ээрээ хавьгүй илүү орлого олдог байна.

2. Биа, Бранка Ферес /усан сэлэлт/
Бразилийн усан сэлэлтийн тамирчин ихрүүд. Тэд Бээжин гийн олимпоор спорт сонирхогчидтой танилцсан. Тэд 1988 оны хоёрдугаар сарын 22-нд төрсөн. Спортын гялалзсан амжилт гаргаагүй залуу тамирчид боловч тэдний гоо сайхан, халуухан бие, нээлттэй зан төрх нь олны танил болгоод буй.

3.Элиссон Стоке /Тулгууртай харайгч/
Өдгөө 20 настай энэ бүсгүй жагсаалтын гуравдугаарт бичигджээ. Тэрбээр 15 настайдаа мужийнхаа хэмжээнд дээд амжилт тогтоон, аварга болж байжээ. Харамсалтай нь 2005 онд гэмтлийн улмаас түр завсарлаж, 2007 оноос эргээд тулгуураа гартаа барьжээ. Түүний хувийн дээд амжилт нь 4.14 метр. Элиссон бол тун даруухан, ирээдүйтэй тамирчин бөгөөд интернэтээр сая сая спорт сонирхогч түүний мэдээллийг хайж, зургийг нь татаж авдаг учраас энэ жагсаалтын гуравдугаарт бичигджээ.

4. Хели Коуп /усан сэлэлт/
Америкийн усан спортын тамирчин Хели бол дэлхийн аваргын алтан медальтай, алдаршиж байгаа залуу бүсгүй. Усан санд хурд, хүч, ур чадвараа сориод зогсохгүй, гоо сайхны ертөнцөд чамгүй амжилттай яваа нэгэн. Бүр том “жаалуудын” сэтгүүлийг нүцгэн зургаараа чимж, Maxim, Playboy сэтгүүлийн уншигчдын хайртай тамирчин юм.

5. Мария Шарапова /теннис/
Түүний хувьд тавдугаарт бичигдсэн ч урьд жилүүдийн амжилтаасаа ухарсан хэрэг болсон юм. Мария 1987 оны дөрөвдүгээр сарын 19-нд ОХУ-ын алс Сибирийн Няганд төрсөн бөгөөд долоон настайдаа АНУ-д ирж суурьшсан ч Оросын иргэний харьяаллаа солиогүй аж. Флорида мужийн Брадентон хотноо
ихэвчлэн амьдардаг ч Калифорн, Манхэттен Бичд хувийн орон сууц нь байдаг. Тэрбээр алдарт Ник Боллетьерийн теннисний академийн “бүтээгдэхүүн” бөгөөд 2004 онд Уимблдоны тэмцээнд түрүүлснээр шууд л од болсон юм. Өнгөрөгч 2006 онд US Open -д түрүүлж, өдгөө дэлхийн шилдэг теннисчдийн чансааг тэргүүлж байна. М.Шарапова мөн дэлхийн хамгийн баян эмэгтэй тамирчин. Жилдээ дунджаар 20 саяын орлого олдог байна. Зөвхөн спортын талбараас бус HONDA, LAND ROVER авто концернууд,гар утасны MOTOROLA, швейцарь цагны TAG HEUER,спортын хувцас хэрэгслийн
NIKE, гэрэл зургийн CANON гэх мэт нэр цуутай брэндүүдтэй өндөр үнэтэй гэрээ байгуулан чамгүй ашиг олдог аж. 183 см өндөртэй, 59 кг жинтэй энэ гоолиг бүсгүйн унших дуртай ном нь “Шерлок Холмс”,
үзэх дуртай кино нь “Pearl Harbor” бөгөөд орос хоолонд “нугасгүй “гэнэ.

6. Даниэла Чикарелли /фото модель/
Тэр энэ жагсаалтад орсон нь олон хүнийг гайхуулж магад. Тэгвэл алдарт хөл бөмбөгчин Рональдогийн хуучин найз бүсгүйн хувиар спорт сонирхогчдын танил болсон учраас жагсаалтад багтсан гэнэ. Бразилийн телевизийн од, фотомодель тэрбээр өдгөө 31 настай. Бүх цаг үеийн хамгийн чадварлаг, алдартай тамирчнаас салсан нь түүний алдаа байсан хэмээн Роналдогийн шүтэн бишрэгчид нэгэн дуугаар хэлдэг байна.

7. Женни Адамс /Хөнгөн атлетик/
Америкийн хөнгөн атлетикийн тамирчин Женни Адамс 1978 оны долдугаар сарын 8-нд төржээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа айргийн тавд орж, чамгүй сайн амжилт үзүүлдэг.
Тэрбээр 23 настайдаа хувийн дээд амжилтаа тогтоож байсан. 2003 онд Канадад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 12.63 секундэд 100 метр зайг туулсан байна. Харин “Спортын ертөнцийн халуухан бүсгүйчүүд” жагсаалтад үе мултарсан залуухан охидтой өрсөлдөн, долдугаарт бичигдсэн байна.

8. Мария Кириленко /теннис/
ОХУ-ын тамирчин, олон улсын мастер Мария Юрьевна Кириленко 1987 оны нэгдүгээр сарын 25-нд төрсөн. Тэрбээр таван настайгаасаа теннисний цохиуртай нөхөрлөжээ. Харин өсвөр насанд нь түүнийг алдарт тамирчин Елена Брюховец дасгалжуулан, улсын шигшээ багт оруулж байсан юм. Мария 15 настайдаа “Rogers cup” тэмцээний хамгийн залуу аварга болж, түүнээс хойш нэр хүндтэй олон тэмцээнд илт давуугаар ялалт байгуулж байгаа тамирчин. Карьерийнхаа хугацаанд нийт 143 тоглолт хийснээс 103-т нь ялалтаа авчээ. Сонирхуулж хэлэхэд, Мария Шарапова тэр хоёр дотнын найзууд. Мөн хүмүүнлэгийн үйлсэд гар сунгадаг өгөөмөр бүсгүй.

9. Аманда Бирд (усанд сэлэлт)
1981 оны аравдугаар сарын 29-нд АНУ-ын Калифорни мужийн Ирвин хотод төрсөн. Өсвөр насандаа 1996 оны Атлантын “алтан” олимпт оролцон хоёр мөнгө, нэг алтан медаль хүртэн спорт
сонирхогчдын дунд алдаршсан. Мөн Сиднейн олимпоос хүрэл ,Афины олимпоос алт, мөнгөн медаль авчээ. Дэлхийн аварга, дээд амжилтыг эзэмшигч энэ бүсгүй зэрлэг байгалийг хамгаалах хөдөлгөөнд идвэхтэй оролцдог байна.

10. Роми Бин /Америк хөлбөмбөг/
Роми бол Денвер Бронкосын чэрлидер \тоглолтын завсар үзэгчдийг хөгжөөгч\-ийн 34 гишүүний нэг билээ. Түүний гоо үзэсгэлэнг бүгд хүлээн зөвшөөрдөг.

No comments:

Post a Comment