аялал жуулчлал

Thursday, November 26, 2009

Yahoo улам муудаж болзошгүй байна.


Нэт портал болон хайлтын системийг ашигласан зеклам сурталчилгааны ирээдүй бүрхэг болж эхэлж байна. Ямар ч компанийн хувьд ашиг хамгийн чухал байдаг.



Яахав зазим тохиолдолд ирээдүйтэй компанид өнөөгийн ашиг сонин биш байж болно л доо. Тэгвэл Yahoo-ийн хувьд тийм биш ажээ. Тэд асар өндөр ашиг олох ирээдүй байхгүй бөгөөд харин өнөөдөр гол ашигаа хийж байгаа. Тиймээс ашигаа өндөр байлгахыг оролдох нь зүйн хэрэг.
Тэгвэл энэ оны 10-р сарын 21-ны байдлаар тэдний санхүүгийн баланс тааруухан гарсан байна. Тэдний зардал маш өндөр буюу 3,9 тербум долларыг жилд үрсэн байх юм. Yahoo бол хөл дээрээ бат зогссон цөөхөн сайтуудын нэг боловч сүүлийн жилд нэтээс олох ашиг 64%-аар буурч 54,3 сая доллар болсон гэнэ. Харин жилээр нь авч үзвэл Yahoo корпорацын нийт орлого 1%-аар өсөж 1,79 тэрбум доллар болсон дүнтэй байна.
7-р сарын байдлаар дүгнэлт хийж үзэхэд Yahoo нь хайлтын системийн боломжоороо дэндүү хол хоцорч байна. Ер нь хүмүүс Yahoo дээр хайлт хийж болдог гэдгийг ер нь мартжээ. Энэ бүхэн Яахуу-д хүнд цохилт өгөх нь гарцаагүй.
Yahoo нь реклам сурталчилгааны тарифаа бага зэрэг бууруулсан байна. Ингэснээр рекламаа байрлуулах газрын тоо нэмэгдэж орлого хэвийн төвшиндөө байх боломжтой. Гэвч тэд өмнөх оны сүүлээр 2008 оны орлогоо тооцоолохдоо 7,35-аас 7,85 тербум америк доллар байна гэж байсан бол энэ нь одоогийн байдлаар 7,18-аас 7,38 тербум болж багассан байна. 2008 он дуустал ердөө ганцхан улирал үлсэн болхоор нийт оны орлогыг нилээд үндэслэлтэй тооцоолж болхоор болсон байна шүү дээ.

No comments:

Post a Comment