аялал жуулчлал

Thursday, November 26, 2009

Николь Шерзингер: Нэг мэдэхэд л задгай хувцсаар шүүгээ минь дүүрчихэж


“Pussycat Dolls” хамтлаг Николь Шерзингерийн ачаар алдрын оргилд гарсан гэвэл эсэргүүцэх хүн үгүй биз. Хамтлагийн ахлагч тэрбээр 2007 оны 11 дүгээр сард бие даасан анхны дуу болох “Baby Love”-оо сонсогчдын хүртээл болгож, удалгүй бие даасан цомгоо /“Her Name is Nicole”/ худалдаанд гаргасан нь “Pussycat Dolls” тарах нь” гэсэн шуугиан ч дэгдээж дөнгөсөн юм.
Ярилцлага, тоглолт, клип, нэвтрүүлэг, энгийн байгаа байдал нь ч өөртөө итгэлтэй, дайчин. Эр хүн бүрийн хүслэн болсон түүнийг цөөнгүй хүн эмэгтэйлиг байдлын бодит жишээ хэмээн бахаддаг.  Гвен, Поп гүнж нараас ч өмнө тачаангуй байдлыг дуу хөгжимтэй хослуулах зоригтой шийд гаргасан нь ийн амжилт олсон гэхэд хилсдэхгүй.



“Pussycat Doll аймшигтай атлаа эмзэг. Учир нь бид хэрэгтэй цагт хүчирхэг байж чаддаг. Тоглож, зугаацахаа ч хойш тавьдаггүй. “
-Николь Шерзингер
Николь Еликолани Пресковия Шерзингер 1978 оны зургадугаар сарын 29-нд Хавайн Хонолулуд мэндэлжээ. Хавай, Филиппин, Орос цус холилдсон тэрбээр урлагийн гэр бүлээс гаралтай. Түүний ээж Розмари мэргэжлийн бүжигчин, эмээ нь дуучин байжээ.
Николь зургаан насандаа аавыгаа дагаж Кентак мужид ирсэн бөгөөд тэндээ урлагийн дунд сургуульд элссэнээр дуучин, бүжигчин болох гараагаа эхэлсэн байна. Түүний авьяас бүр өсвөр наснаас нь л илэрсэн гэдэг. 1996 онд Кока Кола коомпанийн нэрэмжит авьяаслаг хүүхдүүдийг шалгаруулах тэмцээн, дараа нь Луисвиллын театрт хэд хэдэн удаа тоглосон байдаг.
Дунд сургуулиа төгсөөд Охиогийн их сургуульд театр, бүжгийн ангид элсэн орж, төгсмөгцөө мөнгө цуглуулахаар загвар өмсөн, компаниудтай гэрээ байгуулан ажилласан байна.
Ингэж яваад л Травис Микстэй гэрээ байгуулан хамтлагийнх /Days of the New/ нь гоцлол дуучин болж, хэсэг хугацаанд сургуулиа орхижээ. Гэхдээ хамтлаг нь тийм ч удаан оршин тогтносонгүй. 2000 онд Николь гэртээ ирж, өөрийн дуугаа бичиж эхэлсэн байна. Удалгүй “Popstars” телевизийн нэвтрүүлэгт оролцсон нь өнөөдрийн өндөрлөгт хүрэх гол түлхүүр байсныг Николь тааварлаагүй гэдэг.
-“Pussycat Dolls” хамтлаг тайзнаа гарахад Гвен Стефанигийн гүйцэтгэсэн үүрэг багагүй гэж нэгэнтээ уншсан санагдана. Яг юу болсныг тодруулаач.
-10, 15 жилийн өмнө анхны бүрэлдэхүүнээрээ “Pussycat Dolls” хамтлаг Робин Антинтай хамтран ажилладаг байсан юм. Тэр хамтлагтаа бүжигчид авахыг хүсэж, түүнийгээ ч биелүүлсэн нь кабаре театрын бүжигчид байлаа. Тэр хамтлагтай хамтран дуулж, тайзнаа гарах олны танил хүмүүсийн уртаас урт жагсаалт гаргаж, бүгдийг нь урьсан юм. Тэр үед Гвен урилгыг хүлээн авч, хамт дуулсан.
-Таныг чамин зүйлст дуртай гэж сонссон. Эдлэл хэрэглэлээсээ эрч хүч авдаг хэвээрээ юу?
-Бүсгүйчүүдийн гоё сайхан харагддагийн нууц хувцасны шүүгээн дотор нуугддаг гэж та сонсож байсан уу? Ямар ч өөг далдлах увидас тэнд бий. Бид энгийн нэг охидын хамтлаг биш биш. Баялаг түүхтэй. Театрчилсан хэв маягтай учир хувцасны шүүгээ маань ч сонголт хийж болохуйц арвин байх шаардлагатай байдаг юм.
-Гэхдээ хэт задгай хувцаслаж байна гэсэн шүүмжлэл цөөнгүй ирдэг байх аа?
-Охидын хүч өөрийгөө хайрлах, өөртөө итгэлтэй, зоригтой байхад л оршдог юм. Заавал задгай хувцаслаж байж дур булаам харагддаг гэж өрөөсгөл ойлгож болохгүй л дээ. Зүгээр нэг л мэдэхэд ийм хувцас шүүгээгээр минь дүүрчихэж. Хөгжилтэй байгаа биз. Гэхдээ энгийн хэрэглээний хувцас минь тийм биш шүү дээ. Зөвхөн тайз, тоглолтын хувцаснууд л тийм загвартай. Өөрийгөө мэддэг, захирч чаддаг эмэгтэй хүнд ямар хувцас өмсөх нь тийм ч чухал биш юм шиг санагддаг.
-“Pussycat Dolls”-т эмэгтэй дуучинтай хамтран ажиллах завшаан гарч байв уу?
-Lady GaGa. Бид нэгдүгээр сараас хойш Европоор хамтарсан аялан тоглолт хийсэн. Одоо тэр өөрийнхөө ажилд ханцуй шамлаад байна. Харин бид Филиппинд ирчихээд байна. Lady GaGa яг л тэсрэх бөмбөг гэсэн үг. Ер бусын хүн шүү.
-Lady GaGa тайзны ард ч тэсрэг бөмбөг шиг аашилдаг гэж үү?
-Тийм шүү.
-Та хэд байнга л аялан тоглолтоор явах юм. Хайр дурлал, хувийн амьдралдаа зарцуулах цаг гардаггүй байх аа?
-Хувийн амьдралдаа огт цаг гаргадаггүй гэвэл дэндүү өрөөсгөл болно. Зав багатай амьдрал минь аажмаар өөрчлөгдөж л байна. Хүмүүс надаас дандаа л “Танд цаг зав гардаг уу?” гэж асуудаг юм. Харин би тэр бүрт нь “Надад сул чөлөөтэй цаг олддоггүй. Гэхдээ би өөртөө цаг зав гаргадаг” гэж хариулдаг.
-Таны бодлоор эрэгтэй хүний хамгийн дур булаам шинж чанар нь юу вэ?
-Би гайхалтай мэдрэмжтэй, ухаалаг, сайхан инээмсэглэдэг эрчүүдэд дуртай. Намайг инээлгэж, хамт байхад ер бусын амар амгаланг мэдэрдэг эрчүүд надад таалагддаг. Түүнчлэн хүчирхэг, бие даасан, өөртөө итгэлтэй байдлыг ч шалгуур болгодог. Мэдээж бас цайлган, нинжин сэтгэлтэй байх хэрэгтэй.
-Гэхдээ гадаа үзэмж ч бас чухал шалгуур биз дээ?
-Юуг сайхан гэх вэ гэдгээс л хамаарна даа. Миний бодлоор эрчүүдийн өөртөө итгэлтэй байдал нь хамгийн дур булаам зүйл. Ямар ч хүн анх танилцсан хүнийхээ гадаад байдлыг нь хардаг. Харин дотоод мөн чанарыг нь таних үед тухайн хүнийг жинхэнэ ёсоор нь дүгнэдэг. Тэгэхээр яг л хувилахуйн ухаан шиг байгаа биз.
-Ким Кардашиан та хоёрыг өрсөлддөг гэх яриа байдаг.
-Бид хамт байхдаа сайн найзууд шиг л байдгийг та анзаарсан ч байж болох юм. Бид өөртөө итгэлтэй, бардам зангаараа төстэй. Гадаад төрхөөрөө ч төстэй. Тиймээс ч тэр үү ойлголцоход амар, сайхан найзуудын харилцаатай байдаг.
-Тан бодлоор бүсгүй хүний ямар зан эрчүүдийг үргээдэг бол?
-Өөртөө итгэлгүй байдал. Би хэзээ ч хэн нэгний анхаарлыг татах гэж байдгаараа хичээж байгаагүй. Сонирхлыг минь татсан залуу намайг өдсөн ч би нүдээ ирмээд л “Би өөр тийшээ явах хэрэгтэй” байна гээд зүтгэчихдэг. Би тийм л хүн.
-Та дуу бичлэгийн студид ихэнх цагаа өнгөрөөдөг болсоор нэлээд удлаа. Хэр их туршлага хуримтлуулав даа?
-Би студид байх дуртай. Миний хоргодох газар байгаа юм. Хамтлагтайгаа хамт байж, дуу, цомог бичүүлж байхдаа би маш их баяр баясгалан, эрч хүч авдаг.
-Энэ хугацаанд таны тухай маш олон цуу яриа гарсан. Эдгээрээс ганц ч болтугай үнэн зүйл бий юу?
-Хэвлэлүүд дэндүү дэгсдүүлээд байдаг юм. Дэлгэрэнгүй тайлбар хийгээч гэхэд тэд юу ч хэлдэггүй. Тэдний хийх ёстой ажил нь тэр байх л даа. Гэхдээ би түүнд анхаарлаа хандуулахгүй байж чаддаггүй юм.

No comments:

Post a Comment