аялал жуулчлал

Sunday, October 25, 2009

Хамгийн залуу галт уул Хорго


“… Монголд барагцаагаар унтарсан 400 шахам галт уул байгаагаас Дарьгангад 220 гаруй, Говьд 40-50, Хангайд 45-50, Хэнтийд 20 шахам, Соёны нуруунд 20 орчим, Алтайд 10 гаруй бий гэдэг. Эдгээрийн дотроос Хорго хамгийн залуу, дөнгөж хоёр түм орчим жилийн өмнө унтарсан уул гэнэ.

Архангай аймгийн Тариат су­мын нутагт оршдог, Хорго уулын бай­галийн үзэсгэлэнт газар нь 56 ам.км талбай бүхий нутгийг эзэлдэг. Энэхүү өвөрмөц газ­рыг 1965 онд улсын хамгаалалтад авчээ.

Энэ нутаг газар зүйн талаасаа Хангайн уулархаг дэд мужийн төвд, Тэрхийн цагаан нуурын зүүн хө­вөөнд оршдог. Далайн түвш­нээс дээш 2100-2200 метр өн­дөрт байрлах бөгөөд унтарсан галт уулсын гүнзгий өрх тогоо, бялхан гарсан хүрмэн хад цохио, ангал, хон­гил, агуй, нүх, асга хайрга, хүрмэн тавцан тэргүүтэй хоргодох газар нэн элбэг тул Хорго хэмээн нэрийдэх болсон гэдэг. Хангайн дэд мужийн ойт хээр, уулын хээр зонхилсон Хорго нутгийн зөвхөн дархан хилийн доторх ба гаднах газар зүйн иж бүрдэл нь олон янз, гайхам сонин сайхан үзэсгэлэнтэй юм.

Хоргын тогооны амсар хүрээ хөндлөөшөө 300-400 метр, өрхийн гүн 70 метр бөгөөд, дотогшоо нурж, гулссан асга ёроолдоо тунасан байдаг. Хоргын тогоо уулын баруун урд хормойдоо 10 метр диаметртэй амсар хүрээ бүхий Бор хундага гэж нэрлэгддэг жижиг хонхор бий. Хоргын тогооны баруун урд өвөрт 150х250 орчим диаметртэй 6-8 метр гүн, зууван өрхтэй 2140 метр орчим өндөртэй Тэвш хэмээх эртний унтар­сан гал уул бий. Хорго нутагт хүрмэн чулуун тавцан цөмрөн нурж, гүн ангал, хад асга үлэмж олон үүссэн байдаг ба тэдгээрийн томоох­ныг нь Их Анга, Бага Анга, Шар нохойн там, Чонын үүр гэх мэтээр нэрлэдэг.

Титаник"-ийн сүүлчийн зорчигчийн чандрыг далайд цацжээ

Алдарт "Титаник" хөлгийн сүүлчийн зорчигчийн чандрыг уржигдар Их Британийн өмнөд эрэг, Саутхемптон боомтод далайд цацжээ.

Элизабет Глэдис Дин энэ оны тавдугаар сард 97 настайдаа нас барсан аж. "Титаник" живж байхад тэрээр ердөө л есөн сартай байсан бөгөөд хөлгийн хамгийн бяцхан зорчигч байжээ. Элизабетийн аав нь тамхины мухлаг нээх зорилготой гэр бүлээрээ Америкийн Канзас хотыг зорьсон аж. Онгоц живэхэд аав нь нас барж, тэрээр ээж болон ахын хамт аврагдан бүх амьдралаа Саутхемптонд өнгөрүүлжээ.

Амьдралын сүүлийн жилүүдэд тэрээр ядруухан амьдарч, байрныхаа сарын төлбөр 3000 фунт төлөхийн тулд эд хогшлоо ч зарсан байна. Гэхдээ түүнд "Титаник" киноны одод Леонардо ди Каприо, Кейт Уинслет нар тусалдаг байжээ.

Энэхүү Саутхемптон хотоос 1912 оны дөрөвдүгээр сард "Титаник" эхний болоод сүүлчийн аялалдаа гарч байсан.

"Louis Vuitton" Монголд


Улс төр, бизнесийн салбарынхан, урлаг соёлын алдартнууд нэгэн дор цугласан дээд зэрэглэлийн хүлээн авалт өнгөрсөн долоо хоногт болсон нь Францын алдарт “Louis Vuitton” брэндийн монгол дахь албан ёсны нээлтийн ажиллагаа байлаа. Сүхбаатарын талбайн дэргэдэх MCS-ийн шилэн барилгын нэг давхарт энэхүү брэнд дэлгүүр нээгдээд удаагүй байгаа билээ. Орж үзсэн хүмүүс мэдэж байгаа байх үнийн хувьд лав л бидний амьдралаас хэт тасарсан юм харагдана билээ. Хамгийн хямд нь л гэхэд 350 000 төгрөгний түлхүүрийн оосор за тэгээд гутал, цүнх бол хэдэн саяар үнэлэгдэж байгаа нь ойлгомжтой. Хүлээн авалт ч тэр хэрийн тансаг болсон. Мэдээж энэхүү брэнд дэлгүүрийн салбар ард түмэнд бус нээлтэнд очсон УИХ-ын гишүүн Су.Батболд, Э.Бат-Үүл, “Хас банк”-ны гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, “MCS” компанийн захирал Ж.Оджаргал, топ модел Одгэрэл, Болормаа, Киви хамтлаг, Quiza, Агиймаа нарын хүмүүст зориулагдсан нь тодорхой. Ямартай ч монголд дэлхийд танигдсан брэнд орж ирсэн нь муу хэрэг биш. Гэхдээ хямралаас үүдэн тансаг хэрэглээнээс татгалзаж эхэлсэн энэ үед дампуурч буй “Louis Vuitton”-нд хөл алдлаа хэмээн дургүйцэх хүмүүс мэр сэр ажиглагдаж байна билээ

Залуу нас

Судар шиг их амьдралын харгуйд
Сур шиг харваад эргэн ирээгvй
Суу алдарт залуу нас чамайг
Санаж дурсахгvй хэн байна вэ?
Гэнэн гэхэд хvvхэд шиг гэнэн
Гэгээн гэхэд мэлмий шиг тунгалаг
Ээжий шиг дандаа хайрлаагvй явтал залуу нас чи
Эрчит мeрeн шиг урсан одном...

Харагдан eнгeрeхийг чинь мэдсэн хэрнээ
Хатуу хvтvvд хамаагvй зvтгvvлсээр
Хавар шиг яруу залуу нас чамайг
Хайранд жаргааж бvvвэйлж явсангvй.

Орчлонг таниагvй омголон насандаа
Олдошгvй хайрыг хэнэггvй гишгэчихээд
Нэхэл хату сэтгэлийн eрийг тeлeх гэж
Нэл цэцэг мэл залуу нас чамайг би зовоосоон

Алдар хvндийн тавцангаас зайдуу
Алиа наргиант цэнгэлээс хол
Хээрийн зeeлeн сэвшээ адил
Хийсэн одсон залуу нас чамайг

Хэт бардам зантны eмнvvр
Хийморь жавхааг чинь бууруулж
Уйтгарч хvлцэнгvй харагдуулсан бол
Уучлаарай намайг залуу нас минь...
Хvний талаар сонирхолтой мэдээлэлvvд

Хvний биенд байдаг зарим бодисууд : 5 бассейн ариусгаж болох хэмжээний Хлор байдаг,
20.000 шvдэнзний толгой хийж болох хэмжээний фосфор, 10 ширхэг саван хийж болох єєх, бvхэл бvтэн артиллерийг дэлбэлж болох хэмжээний глицерин агуулаагддаг юм байна. Гэхдээ энэ нь байгаа бvх бодисууд мэдээжийн хэрэг биш юм, зєвхєн эхлэл нь.
Єнєєдєр хvний биений зарим сонирхолтой 10 баримтуудыг оруулаа.

10. Хvний чихний температурын хэмжээ биенийхээс 1.5-2 градусаар бага байдаг байна.

9. 1 хоногт хvнээс 1 л шvлс, 2 л ходоодны шvvс, 3,5 л гэсдэсний шvvс, эцэст нь 1 л цєсний шvvс ялгардаг юм байна.

8. Хvний ганцаардал нь 20-22 цагт хамгийн хvнд тусдаг нь судалгаагаар тогтоогджээ.

7. Хумс болон vсний ургалт 16-18 цагийн хооронд хамгийн хурдтай ургадаг гэнэ.

6. Хvний мэдрэх, амтлах, ба сонсох чадвар 17-19 цагийн хооронд хамгийн єндєр тvвшинд байдаг гэнэ.

5. Бидний амтлах чадвар идэж буй хоолний темперартураас болоод ялгаатай байдаг. Хэрэв амталж буй буюу идэж буй хоол 24 градус орчим байвал хамгийн их амтыг мэдэрч чаддаг гэнэ.

4. Хvний элэг алкоxол буюу спиртийн тєрлийн бvтээгдэхvvнийг 18-20 цагийн хооронд хамгийн сайн задалдаг гэнэ.

3. Хvн биеийнхаа жингийн 6-8%-тай тэнцvv шингэнийг алдвал хагас ухаан алдалтын байдалд, 10%-иа алдвал хий юмс харах байдал ба юм залгих чадваргvй болдог байна. Харин 12%-иа алдсан тохиолдолд зvрх зогсох аюултай юм байна.

2. Хvний хємсєг, сормуус, суганы vс 3-4 сар амьдардаг бол, толгойны vс 4-6 жил амьдардаг гэнэ.

1. Францын эрдэмтэдийн судалгаагаар уйлж байгаа хvний нvvрний 43 булчин ажилладаг бол, инээж буй хvний зєвхєн 17 булчин ажилладаг гэнэ. Ийм учраас инээх нь уйлхаас бага энерги зарцуулдаг гэнэ шуу!
лэг гүрвэлийн хамгийн олон өндөгтөй газар
Дэлхийд хамгийн олон Үлэг гүрвэлийн өндөг олдсон орд бол Өмнөговь аймгийн Гурвантэс, Булган сумдын нутагт орших Баянзаг, Олгой, Улаанцав, Бугуйн цав зэрэг газар юм.Эдгээр газраас бараг гэмтээгүй шахам 10-15 см урт чулуужсан өндөг хэдэн зуугаар олджээ. Тэндээс олдсон чулуун өндөг эдүгээ Улаанбаатар, Москва, Варшав, Нью-Иоркийн музейд хадгалагдаж байна.
Хамгийн өндөр мод
Манай орны ой хөвчийн моддын дотроос хамгийн өндөр нь Жодоо юм. Жодооны мөчрөөс эфирийн тос ялгаруулж авдаг. Манайд ургадаг Сибирь жодоо нь өндрөөрөө 24-26 м, цээжний өндөр дэх ишний бүдүүн нь 40-42 см болно. Тохиромжтой нөхцөлд 37-38м өндөр, 60-80 см хүртэл бүдүүн байх нь элбэг.
Том солир
Манай оронд унасан хамгийн том солир бол Ховд аймгийн Булган сумын нутагт 1933 онд унасан 20 тонн жинтэй Чингисийн "мөнгөн дөш" нэртэй солир юм. Мөн "Аж богд 11" хэмээн нэрлэгдсэн солир 582,2 кг жинтэй ажээ.
Дэлхийд ховор цэцгийн нэг
Үхэшгүй мөнхийн бэлгэдэл Эдэльвейс Үнэнч хайрын бэлгэдэл Эдэльвейс хэмээн өрнөдийн олон оронд эрхэмлэдэг цэцгийг монголчууд Цагаан уул гэж нэрлэдэг. Еропын орнуудад ховор ургах энэ ургамал Альп зэрэг өндөр уулын бэлээр үзэгддэг. Манай орны тал хээр, хангайд хаа сайгүй элбэг ургадаг Цагаан цэцгийг монголчууд ашид мөнхийн бэлэгдэл хэмээн ихэд бэлэгшээдэг уламжлалтай.
Олон галт уултай нутаг
Манай оронд 300 орчим унтарсан галт уул бий. Монголын хамгийн олон галт уул одоогийн Сүхбаатар аймгийн нутагт байжээ. Зөвхөн тус аймгийн Дарьганга хавьд 200 гаруй унтарсан галт уул бүртгэгдсний дотор хамгийн алдартай нь Алтан-Овоо юм.


Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнvvд
Хотол олны эм болсон горхи, булаг рашаанууд
Хөвсгөл, Увс, Буйрын гvн цэнхэр нуурууд
Хvн малын ундаа болсон тойрон бvрд уснууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Орхон, Сэлэнгэ, Хөхvйн онц сайхан голнууд
Уурхай баялагийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал, хот балгадын сууринууд
Хол газар одсон харгуй дардан замууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрханууд
Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдамууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдагууд
Хvний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хангай,Говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар
Гөрөөс, араатан авласан урт урт шилнvvд
Хvлэг морьд уралдсан хөндий сайхан хоолойнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Салхины vзvvрт найгасан соргог нарийн ногоотой
Саруулд талд яралзсан сонин янзын зэргэлээтэй
Сайн эрс цугласан байц бэрх газартай
Сvлд тахилга улирсан сvмбэр их овоотой

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш сvлжих тэнэгэр сайхан нутагтай
Дөрвөн цагийн улиралд дураараа нvvх нутагтай
Таван зvйлийн тарианы хөрс шороот газартай

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар
Yр, ач, хvvхдийн vржиж өссөн газар
Таван хошуу мал тал дvvрэн бэлчсэн нутаг
Монгол хvн бидний сэтгэлийг сорсон орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өвлийн тасхийм цагт цасан мөсөн бvрхээд
Болор шилийн өнгө гялтганаж, гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд
Жигvvртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Алтай, Хянган хоёрын завсарт атар баялаг орон
Аав, ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хvннv, Сvннvгийн vеэс хөгшид өвгөдийн нутаг
Хөх Монголын цагт хvчирхэг болсон орон
Он онд идээшиж олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бvрхсэн нутаг

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өссөн төрсөн бидний vндэсний хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэл vтэр өшиглөн хөөнө
Хувьтан энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр хvндтэй гавьяаг байгуулъя

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Дэлхийн хамгийн анх хүмүүн үүссэн өлгий нутгийн нэг
Хүн хаана анх үүссэн тухай эрдэмтэд одоо хүртэл маргалдсаар байна. 1920 –иод оны эхээр Америкийн шинжилгээний анги монголын говийг таван жилийн турш судалсан эрдэм шинжилгээний ажлаа дүгнэсэн “Монгол геологи” хэмээх бүтээлд Ази тивийн төв хэсэгт бусад газар оронд хүн бий болохоос өмнө хүнтэй болжээ гэсэн таамаглалыг анх дэвшүүлжээ. Үүнийг баттай болгох нэгэн чухал зүйл бол 1974 онд Орхоны Шаамараас олсон мичний яс юм. Судлаачид мичний ясыг шинжлээд 2-3 сая жилийн өмнө амьдарч байсан гэж үзжээ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүн
Аймгийн аялал жуулчлалын сүлжээ бий болсноор гадаадын жуулчид, дотоодын аялагчдын тоо нэмэгдэж, уг салбараас орох орлого дээшилж, татварын орлогын шинэ эх үүсвэр бий болсноор аймгийн эдийн засагт нөлөөлхүйц салбар болно.
Ажлын байр нэмэгдэж, ажилгүйдэл багасан ажил эрхлэлтийн түвшин өсөж нийгмийн тогтвортой байдал бий болно.
Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн идэвхи санаачлага дээшлэн хүмүүсийн нийгмийн амьдралд оролцох оролцоо идэвхжинэ.
Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхэд хамрагдаж байгаа бүх байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцох өргөн боломж бүрдэнэ.
Аялал жуулчлалын бүтээгдхүүнийг бий болгох боломжийг тодорхойлж, ашиглагдаагүй нөөцөө хэрэглээнд оруулснаар аймгийн аялал жуулчлалын сүлжээний ойролцоо байгаа тухайн салбарт бүтээгдхүүн нийлүүлэгчдийн орлого ашиг нэмэгдэнэ.
Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага , бүтээгдхүүн нийлүүлэгчид дэлхийн өндөр хөгжилтэй орны иргэд харилцаж тэндээс суралцах, харилцааны соёл дээшилсэн байна.
Аймгийн эдийн засгийн бүтцэнд аялал жуулчлалын салбарын хүрээ нэмэгдэж, үйлдвэрлэл үйлчилгээний тоо, хэмжээ нэмэгдэж, үйлчилгээний чанар, соёл дээшлэнэ.

Иргэд амралтаа ая тухтай өнгөрөөх нөхцөл бүрдэж, дотоодын жуулчлалын салбар шинээр бий болно.

Хөгжлийн хэтийн төлөв
Санхүү, эдийн засаг
Хөдөө аж ахуй
Боловсрол, соёл
Дэд бүтэц
Эрүүл мэнд
Байгаль орчин
Нийгмийн хамгаалал
Аялал жуулчлал


Аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого чиглэл, өнөөгийн байдал



Түүхэн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газрууд



Аялал жуулчлалын байгууллагууд

Гадаад харилцаа
Бизнесийн орчин
Төсөл, хөтөлбөр
Санал асуулгаДэлгэрэнгүй
Байгууллагын үйл ажиллагаа таны бодлоор?
Хэвийн явагдаж байна.
Санаанд төдийлөн хүрэхгүй байна.
Муу гэж бодож байна.
Нийт саналын тоо: 13
Нэвтрэх хэсэг (?)
Гишүүний нэр:
Нууц үг:
Нууц үгээ мартсан бол?
Шинээр бүртгүүлэх
Төсөл

* “Хүний эрх” төсөл
* Хөдөөгийн боловсролыг дэмжих READ төсөл
* Хөдөөгийн боловсролыг дэмжих Данида төсөл
* “Суралцагч байгууллагыг хөгжүүлэх манлайлал” төсөл
* “Бидний сургууль” төсөл
* Орон нутгийн хотуудын нийтийн аж ахуйн хөгжлийн хоёрдугаар үе шатны төсөл
* Гэр хорооллын нөхцөл сайжруулах MON-9015 төсөл
* "Боловсрол" төсөл
* "Хуульчдын сургалт ба давтан сургалт" төсөл
* "Засгийн газрын удирдлага, мэдээллийн систем" төсөл

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
Файлын сан
Нийт бичлэг: 7
Огноо

Файл
2007.04.01
Файлын гарчиг
2007.03.12
Статистик мэдээлэл - I улирал, 2007
2007.03.10
Стандартууд
2007.03.02
Тусгай зөвшөөрлүүд
2007.02.14
Хууль, дүрэм журам
2007.02.12
2006 оны ИТХ-ын шийдвэрүүд
2007.01.27
2006 оны статистик мэдээ
Зургийн цомог
Нийт бичлэг: 24
Монголчуудын хийморь болсон ард түмэн
Та 2007-03-01-с хойших манай
517739 дахь зочин боллоо.
1. 202.170.83.170
2. 74.6.17.190
3. 66.249.71.23
Онлайн байгаа хэрэглэгчийн нийт тоо: 3
Зочин: 3
Гишүүн: 0
Хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэх үндсэн асуудлууд
- Аялал жуулчлалыг аймгийн эдийн хөгжлийн шинэ чиглэл болгон авч үзэх
-Түүх, соёлын дурсгалт газар, байгалийн үзэсгэлэнт газруудыг аялал жуулчлал , үзмэрийн зориулалтаар бэлтгэх
-Бүх төрлийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх
- Аймагт аялж ирэх гадаад , дотоодын жуулчдын тоог нэмэгдүүлэх
-Аймгийн урьд хэсэгт Мянганы зам болон Эрдэнэт-Булган-Уньтийн хатуу хучилттай замыг түшиглэсэн үйлчилгээний цэгүүдийг орчин үеийн загвараар хөгжүүлэх
- Хутаг-Өндөр, Сэлэнгэ суманд тусгай сонирхлын аялал жуулчлалын бүс хөгжүүлж, Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудтай холбох
-Орон нутгийн зочид буудал, зоогийн газрын тоог нэмэгдүүлж, үйлчилгээг сайжруулах ажлыг зохион байгуулж, улсын зэрэглэлд хамруулах
- “Булганы бүтээгдэхүүн” нэрийн барааны дэлгүүр Булган, Улаанбаатар хотод ажиллуулах
-Англи хэл дээр аймгийн вэб хуудастай болох
-Аймгийн аялал жуулчлалын хөгжлийн статистик дүн мэдээ болон аймгийн эдийн засаг, орон нутгийн малчид иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэхэд үзүүлж байгаа үр дүн, нөлөөллийн байнгын судалгаа, хэмжигдэхүүнийг тогтоож, жил бүр тайлагнах
- Аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд байгаль орчныг хамгаалах иж бүрэн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх
-Зарим рашааныг түшиглэн амралт сувилал, жуулчны бааз байгуулан аялал жуулчлалын дотоод сүлжээ бий болгох
-Хойд бүсийн сумдыг аялал жуулчлалын нэгдсэн сүлжээнд хамруулах
-Байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэн аялал жуулчлалын нэгдсэн сүлжээнд дараахи 3 чиглэлээр хамрагдах
1. Улаанбаатар -Булган –Баян-Агт сумын Хануйн рашаан-Шарга-Цэгээн нуур-Архангайн Тариат- Рашаант-Эрдэнэ зуу-Улаанбаатар
2. Улаанбаатар- Амарбаясгалант хийд-Булган- Хархорин-Улаанбаатар
3. Улаанбаатар- Амарбаясгалант хийд-Булган- Хөвсгөл-Улаанбаатар
4. Улаанбаатар-Дашинчилэн-Рашаант-Хархорин
Хэрэгжүүлэх арга хэрэгсэл
1.Аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтыг дэмжинэ.
2.Аялал жуулчлал эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн татварын орлогыг тухайн орон нутагт нь авах, хяналт тавих санхүүгийн механизмд шилжих асуудлыг холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэх
3.Жуулчны баазуудын материаллаг бааз, үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх , аялалын сүлжээний дагуу шинээр жуулчны бааз байгуулах, зочид буудлын сүлжээнд холбогдоход нь дэмжлэг үзүүлэх
4.Жуулчны улирлыг уртасгах
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл явц нь дараахи үндсэн чиглэл байна.
Нэг. Аялал жуулчлалыг тодорхой бодлого чиглэлтэйгээр нутаг дэвсгэрийн хэмжээнд бүсчлэн хөгжүүлэх талаар системтэй арга хэмжээ авч аймгийн газар нутгийг аялал жуулчлалын зориулалтаар 4 бүс нутгаар хөгжүүлнэ.
а/ Тал хээрийн бүс. Энэ бүсэд Дашинчилэн, Баяннуур, Гурванбулаг, Рашаант сумд хамрагдах бөгөөд төв нь Рашаант сум байна.
б/ Дотоодын аялал жуулчлалын бүс. Могод, Хишиг-Өндөр, Сайхан, Баян-Агт сумд хамрагдах бөгөөд төв нь Баян-Агт сум байна.
в/ Төвийн бүс. Булган, Бүрэгхангай, Орхон сумд хамрагдах бөгөөд төв нь Булган сум байна.
г/ Хойд бүс. Хутаг-Өндөр, Тэшиг сумд хамрагдах бөгөөд төв нь Хутаг-Өндөр сум байна.
д/ Зүүн бүс. Сэлэнгэ, Хангал, Хялганат, Бугат сумд хамрагдах бөгөөд төв нь Хялганат тосгон байна.
Аялал жуулчлалын бүс нутаг тус бүр нь өөр өөрийн онцлогыг тусгасан өвөрмөц үйлчилгээ, үзүүлбэрүүдийг нарийвчлан тусгасан реклам сурталчилгаа, мэдээлэл хөтөлбөрүүдтэй байна.
Хоёр. Аялал жуулчлалын шинэ төрөл, үзвэр үйлчилгээг өргөжүүлснээр ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх болно. Үүний тулд аялал жуулчлалын бүс бүрт
- Амралт эмчилгээ сувилгаа
- Хурал, зөвлөгөөн, уулзалт /найрсаг дотно/
- Ургамал, амьтны аймаг, байгалийн үзэсгэлэнт газартай танилцах
- Түүх соёлын дурсгалт газар, шашин сүм хийдийн зан үйлтэй танилцах
- Урлаг спортын арга хэмжээнд оролцох
- Монгол наадам наадгайгаар тоглох
- Ан ав хийх, ховор ан сонирхох
- Нүүдэлчний аж ахуй ёс заншил соёлтой танилцах
- Морь, тэмээ, үхэр, үхэр тэргээр аялах
- Ууланд авирах гэх мэт олон төрөл ангиар үйлчилгээ явуулах боломжтой байна.
Гурав. Аялал жуулчлалын чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, давтан сургах асуудлыг их, дээд тусгай мэргэжлийн сургуулиуд гэрээ захиалгаар суралцуулж бэлтгэх олон улсын байгууллага, гадаад улс орон, компани пүүсүүдтэй хамтран боловсон хүчин бэлтгэх, зарим оронд түр хугацаагаар дадлага хийлгэх боломжийг судалж хэрэгжүүлэх.
Дөрөв. Аялал жуулчлалын байгууллагыг аймагт нэгтгэн удирдах удирдлагын бүтэц бий болгох зохион байгуулалтыг нь боловсронгуй болгоно.
Аялал жуулчлалын талаар аймгийн Засаг даргын тамгын газрын хэмжээнд бодлого боловсруулж түүнийг хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах зохицуулах, мэргэжлийн хяналт тавих бүхий аялал жуулчлалын байгууллага буюу мэргэжлийн хяналтын байгууллага бий болгох түүнчлэн бүртгэл статистик мэдээллийн санг бүрдүүлэх систем тогтооно.
Аялал жуулчлалын талаар аймгаас авч хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалтын ажлын хүрээнд дараахь асуудлууд анхаарлаа хандуулах болно.
Үүнд:
-Засгийн газрын шугмаар ирэх гадаад орнууд, олон улсын байгууллагаас авах зээл тусламжийн тодорхой хэсгээс авч аялал жуулчлалын тодорхой хэсгээс авч аялал жуулчлалын материаллаг баазыг бэхжүүлэхэд зориулах
-Аялал жуулчлалын салбарт гадны хөрөнгө оруулалт оруулахыг бүхий л талаар дэмжих
-Гадаад дотоодын сурталчилгааг төрөл бүрийн чиглэл, мэдээллийн хэрэгслээр эрчимтэй явуулж гэрээ хэлцэл байгуулах, суралцах, туршлага солилцох ажилд байнга дэмжлэг үзүүлэх
-Аялал жуулчлалын салбарт шаардлагатай үед төрөөс санхүүжүүлж авах боломжийг хайх, зээл буцалтгүй тусламж үзүүлэхэд анхаарах
-Аялал жуулчлалын чиглэлээр ажиллах хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг хөхүүлэн дэмжиж дэмжлэг туслалцаа үзүүлэх
-Аймгийн ангийн нөөцийг түшиглэн гадаадын анчин жуулчдад ан агнуулах зөвшөөрлийг Засгийн газар болон холбогдох газруудаас авч энэ чиглэлийг хөгжүүлэх.
-Аялал жуулчлалын бүхий л байгууллагуудтай өргөн хүрээтэй холбоо тогтоож тэдний дэмжлэгийг авч харилцан ажиллах
Арван хоёр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
Хөтөлбөрийг 2005-2015 онуудад дараахи үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Нэг дүгээр үе шат: 2005-2010 Аялал жуулчлалын салбарт оруулах дотоод , гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, менежментийг нь сайжруулах замаар хангайн бүсийн болон улсын аялал жуулчлалын сүлжээнд хамрулж стандартын шаардлагыг хангасан аялал жуулчлалын баазын тоог олшруулна.
Хоёрдугаар үе шат: 2011-2015 Аялал жуулчлалын бүх төрлийг хөгжүүлж, аймгийн эдийн засагт эзлэх байр суурийг нэмэгдүүлж, үйлчилгээний чанар, менежментийг олон улсын түвшинд хүргэнэ.
Хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэх үндсэн асуудлууд
- Аялал жуулчлалыг аймгийн эдийн хөгжлийн шинэ чиглэл болгон авч үзэх
-Түүх, соёлын дурсгалт газар, байгалийн үзэсгэлэнт газруудыг аялал жуулчлал , үзмэрийн зориулалтаар бэлтгэх
-Бүх төрлийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх
- Аймагт аялж ирэх гадаад , дотоодын жуулчдын тоог нэмэгдүүлэх
-Аймгийн урьд хэсэгт Мянганы зам болон Эрдэнэт-Булган-Уньтийн хатуу хучилттай замыг түшиглэсэн үйлчилгээний цэгүүдийг орчин үеийн загвараар хөгжүүлэх
- Хутаг-Өндөр, Сэлэнгэ суманд тусгай сонирхлын аялал жуулчлалын бүс хөгжүүлж, Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудтай холбох
-Орон нутгийн зочид буудал, зоогийн газрын тоог нэмэгдүүлж, үйлчилгээг сайжруулах ажлыг зохион байгуулж, улсын зэрэглэлд хамруулах
- “Булганы бүтээгдэхүүн” нэрийн барааны дэлгүүр Булган, Улаанбаатар хотод ажиллуулах
-Англи хэл дээр аймгийн вэб хуудастай болох
-Аймгийн аялал жуулчлалын хөгжлийн статистик дүн мэдээ болон аймгийн эдийн засаг, орон нутгийн малчид иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэхэд үзүүлж байгаа үр дүн, нөлөөллийн байнгын судалгаа, хэмжигдэхүүнийг тогтоож, жил бүр тайлагнах
- Аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд байгаль орчныг хамгаалах иж бүрэн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх
-Зарим рашааныг түшиглэн амралт сувилал, жуулчны бааз байгуулан аялал жуулчлалын дотоод сүлжээ бий болгох
-Хойд бүсийн сумдыг аялал жуулчлалын нэгдсэн сүлжээнд хамруулах
-Байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэн аялал жуулчлалын нэгдсэн сүлжээнд дараахи 3 чиглэлээр хамрагдах
1. Улаанбаатар -Булган –Баян-Агт сумын Хануйн рашаан-Шарга-Цэгээн нуур-Архангайн Тариат- Рашаант-Эрдэнэ зуу-Улаанбаатар
2. Улаанбаатар- Амарбаясгалант хийд-Булган- Хархорин-Улаанбаатар
3. Улаанбаатар- Амарбаясгалант хийд-Булган- Хөвсгөл-Улаанбаатар
4. Улаанбаатар-Дашинчилэн-Рашаант-Хархорин
Аялал жуулчлал хөгжүүлэх зорилт
Булган аймгийн нийгэм эдийн засгийг 2004-2010 онд хөгжүүлэх төлөвлөгөөнд “ Байгалийн үзэсгэлэнт газруудыг тэдгээрийн даац боломжид тулгуурлан зохистой ашиглаж бүс нутагт аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх “ зорилт тавьсан.
Аймгийн аялал жуулчлал хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр шйидвэрлэх зорилт нь:
1. Аймгийн үндэсний орлогын чөлөөт валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх
2. Ажлын байрны тоог нэмэгдүүлж, аялал жуулчлалд ажиллагсдын тоо, мэргэжил, боловсролыг дээшлүүлэх
3. Аймгийн түүх дурсгалт газрууд, түүхэн хөгжил, бүтээн байгуулалтын явцыг гадаад , дотоодын жуулчид болон олон нийтэд танилцуулж, сурталчлах
4. Гадаадын болон дотоодын тойрон аялагчидтай холбосноор гадаад харилцаа өргөжих боломж нээгдэж, орон нутгаа эрчимтэй хөгжүүлэх тааламжтай нөхцөл бүрдүүлэх
5. Түүх соёлын болон байгалийн үзэсгэлэнт газрууд улс, аймгийн тусгай хамгаалалтад оруулж, хүн төрөлхтөний оюуны хэрэглээг хангахын төлөө үйлчлэх хүрээг өргөжүүлэх
6. Аймгаа бүс нутгийн чиглэлээр хөгжүүлэх зорилтыг шийдвэрлэхэд аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлснээр аймаг орон нутгийн эдийн засаг , дэд бүтцийг хөгжүүлэх
Аялал жуулчлал хөгжүүлэх сул талууд
1.Булган аймгийн Хөгнө хаан, Элсэн тасархай чиглэлийн урьд сум, Тэшиг сумдаар аялал жуулчлал харьцангуй хөгжсөн .боловч нийт аймгийн хэмжээнд аялал жуулчлал тэргүүлэх чиглэл болж хөгжөөгүй.
2. Нисэх онгоцны үйлчилгээ зогссон учраас ихэнхи тохиолдолд автомашинаар жуулчид ирж, буцах тул цаг хугацаа алдах, замд ядрах тохиолдол бий.
3. Жуулчдын дамжин өнгөрөх газарт түр буудаллах байр байхгүй.
4. Аялал жуулчлалын талаар хийх сурталчилгаа хязгаармагдмал, орон нутгийн засаг захиргааны зүгээс аялал жуулчлалын үйлчилгээг эрхлэхээр шамдаж байгаа байгууллага, хувь хүмүүсийн бизнесийг байнга дэмжиж, урамшуулах механизм байхгүй.
5. Жуулчны баазууд болон амралт сувиллын газрууд интернетэд бүрэн холбогдоогүй учраас мэдээлэл авахад бэрхшээлтэй.
6. Англи, Герман, Япон, Хятад, Солонгос, Франц зэрэг улсуудын хэл мэддэг, жуулчдын үйлчилгээний мэргэжсэн боловсон хүчин дутагдалтай. Ялангуяа хэлмэрч, хөтөч, тайлбарлагч, тогооч зэрэг хүмүүсийг сургах дадлагажуулах ажил хоцорч байна.
7. Сум бригад, жуулчдын бааз хоорондын зам бартаа ихтэй, одоогийн тээврийн хэрэгсэл, жуулчдыг ая тухтай явах шаардлагыг бүрэн хангаж чадахгүй.
8. Зочид буудал, үйлчилгээний газруудын муу хөгжсөн, үйлчилгээний соёлын түвшин доогуур, жуулчдыг хүлээн авах байр / буудал,гэр байшин/-ны тохижилт тэр бүрчлэн ариун цэвэр, стандартын шаардлага хангахгүй байна.
9. Жуулчны баазуудад дэд бүтэц сул хөгжсөн , цахилгаан эрчим хүч, холбоо харилцааны эх үүсвэр муутай.
10. Жуулчны баазуудад жуулчин нийлүүлэх бие даасан сүлжээ, туроператаор байхгүй.
11. Жуулчид хоол унд болон бусад үйлчилгээний төрөл дээр сонголт хийх боломж бүрдээгүй, жуулчны баазуудын ажилтнуудын мэргэжлийн ур чадвар тааруу, аялал жулчлал эрхлэх менежмент хангалтгүй.
12. Жуулчдад үйлчлэх унааны асуудлыг бүрэн шйидэж чадаагүй.
Эдгээр сөрөг сул талуудад онцгой анхаарч шинээр жуулчдын бааз барьж байгуулах газрыг зөв сонгох, стандартын шаардлага хангуулах, ариун цэвэр соёлч үйлчилгээг чухалчлах, эхнээс нь аялагч, жуулчдын хүсэл сонирхлыг татах нь энэхүү хөтөлбөрийн ач холбогдол, эдийн засгийн үр ашиг шалтгаална.
Аялал жуулчлал хөгжүүлэх давуу талууд
1.Байгалийнхаа унаган төрхийг харьцангуй сайн хадгалж үлдсэн аймаг юм. Байгалийн үзэсгэлэнт, сонин тогтоц бүхий олон газруудтай. Булган аймгийн нутагт Эг-Сэлэнгэ, Эг-Тарвагатайн бэлчир, Уран тогоо, Хөгнө хаан, Булган зэрэг байгалийн үзэсгэлэнт дархан цаазат тусгай хамгаалалттай нутаг, Хантай , Авзага хайрхан, Бүрэг, Намнан, Залман , Дулаан хаан, Буурал хаан, Их, Бага Агт, Мээж зэрэг холимог ой бүхий өндөр уул нуруунууд, Сэлэнгэ, Орхон, Туул, Эг, Хануй зэрэг манай орны томоохон гол мөрөн, Харгал, Айрхан, Шарга, Цэгээн, Өрөм, Боргочингийн нуур, Хульж, Хануй, Үнэгт, Цагаан гол, Хунт зэрэг халуун, хүйтэн рашаантай. Төрөл бүрийн жимс жимсгэнэ, эмийн ургамлаас гадна алт, зэс , молибден, чулуун нүүрс, зос, хаш, оюу номин зэрэг 40 гаруй төрлийн ашигт малтмалын нөөцтэй.
2. Ан амьтан элбэг.Хандгай , баавгай, гөрөөс, гахай, хүдэр, шилүүс, үнэг, хярс, чоно, хэрэм, тарвага зэрэг ан амьтан, олон зүйлийн шувуу, гол мөрөн, нууртаа тул, зэвэг, цурхай зэрэг төрөл бүрийн загастай.
3. Түүх соёлын дурсгал газар олонтой.Эртний чулуун зэвсгийн үеэс эхлээд Уйгарын хаант улсын Бай-Балык хотын туурь, Хар бухын болон Цогт хун тайжийн цагаан балгас, Хангидай, Арслантын түрэг бичээс, Бичигтийн хадан хушууны бичээс, Цогтын чулууны бичээс, Талын улаан балгас, Эмгэнтийн хэрэм зэрэг түүх соёл, уран барилгын дурсгал багагүй байдаг.
4. Булган аймаг нь бусад аймагтай харьцуулахад дэд бүтэц харьцангуй хөгжсөн төмөр зам, агаарын болон авто замын улсын сүлжээнд ойр, бүх сум, зарим баг төвийн эрчим хүчний системд холбогдсон.
5. “Эрдэнэт- Булган –Уньт “ чиглэлийн хатуу хучилттай зам барих төслийн ажил Кувейтийн сангийн зээлээр амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд Монгол улсын дэд бүтцийн хэвтээ, босоо тэнхлэгийн замд хамрагдсан цөөхөн аймгийн нэг. Энэ ажлын хүрээнд Баяннуур- Дашинчилэн чиглэлийн хатуу хучилттай зам тавигдаж байна. Эгийн болон Хануйн голын төмөр бетонон гүүрүүд шинээр баригдаж ашиглалтанд орсон.
Цаашдаа Монгол улсын “Хангайн бүсийн хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан Тэшиг-Закаменскийн авто замыг засаж сайжруулан, Бага-Илэнхи боомтоос Булган , Хархорин, Арвайхээрийг дамжин Баянхонгорыг хамран Шивээхүрэнгийн боомтоор гарах босоо тэнхлэгийн Булган-Хархорины 210 км зам, Булганы Уньтаас Мөрөн хүртэлхи 260 км хатуу хучилттай замыг барьж байгуулна.
6.Бүх сумд улс, хот хоорондын автомат холбоонд шилжүүлж дамжуулах техникийн нөхцөл бүрдсэн. Булган-Мөрөн, Улаанбаатар-Дашинчилэн чиглэлийн дамжуулах сүлжээг шилэн кабелиар шинэчилж, Дашинчилэн, Хутаг-Өндөр сумд өндөр хурдны сүлжээнд хамрагдан, аймгийн төв болон зарим сумдад Скайтель, Мобиком зэрэг хөдөлгөөнт холбооны системд холбогдлоо.
7.Рашаант, Тэшиг, Булган, Гурванбулаг, Баян-Агт сумдад гадаад дотоодын жуулчдыг хүлээн авах 16 жуулчны бааз, 2 анчдын отог ажилладаг бөгөөд жилд дунджаар 7000 гаруй гэдээд дотоодын жуулчид болон амрагчдыг хүлээн авч үйлчилдэг. Түүнээс гадна Сэлэнгэ, Гурванбулаг, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр зэрэг сумын нутагт 9 жуулчны бааз шинээр баригдахаар зөвшөөрөл авч, барилгын ажил эхлээд байна.
8.Хөгнө хаан, Жаргалант, Булган, Хантай , Авзага хайрхан, Бүрэг, Намнан, Залман , Дулаан хаан, Буурал хаан, Их, Бага Агт, Мээж зэрэг сүрлэг уулсаар явган болон морин аялал, Орхон, Сэлэнгэ, Хануй, Эгийн голоор усан аялал хөгжүүлэх өргөн боломжтой. Түүнээс гадна олон зуун жилийн уламжлалтай Хульж, Хануй, Үнэгт, Цагаан гол, Хунт зэрэг халуун, хүйтэн рашааныг түшиглэн эмчилгээ сувилгаа аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлэх боломж нөхцөл сайтай.
9. Аймгийн төвд байдаг Орон нутгийг судлах музей, Баруун замын тусгай ангийн штаб-музей, Хатанбаатар Магсаржавын дуулга хэлбэрт бунхан , хилчин баатар С.Лхагвадоржийн морьтой хөшөө, Чин ван Ханддоржийн хөшөө, тухайн үедээ Ази тивд сүрлэг томруун дурсгалын нэгэнд орж байсан”Цагаан суварга”-ын туурь, Диваажин буюу жаргалын орон гэж нэрлэгдэж байсан хиймэл уулан дээр байгуулсан бяцхан сүмийн суурь, Зүүн түрүүний голын хүн чулуу, Жаргалант зуслан зэрэг нь жуулчдын сонирхлыг их татдаг.
Эдгээр давуу талуудыг ашиглан Булган аймагт аялал жуулчлал хөгжүүлэх жуулчны баазуудыг байгалийн унаган төрхийг алдагдуулахгүй, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах үндсэн дээр хөгжүүлэх өргөн боломж бий.
Хоёр. Аялал жуулчлал хөгжүүлэх шаардлага
Булган аймагт аялал жуулчлалын салбарыг амжилттай хөгжүүлэх нь нийгэм эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж бие даан хөгжих чухал нөхцлийн нэг юм. Иймд энэ салбарыг тодорхой чиглэл, бодлогоор хөгжүүлэх явдал чухлаар шаардагдаж байна.
Аялал жуулчлалын салбарыг зөв хөгжүүлэх нь байгалийн унаган төрхийг хадгалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахад сөрөг нөлөө багатай, богино хугацаанд орлого олох, ажлын байр бий болгох боломжтой салбар юм.
Булган аймгийн газар зүйн байршил, цаг агаар, байгалийн үзэсгэлэн, түүх соёлын дурсгалт зүйл, цэнгэг ус, цэвэр агаар, ан амьтны нөөц, уламжлалт ёс заншил зэрэг нь гадаад, дотоодын аялагчид, жуулчдын хүсэл сонирхлыг илүү татдаг юм. Өөрөөр хэлбэл байгалиас заяагдмал ховор үзэсгэлэнт сайхан нутаг тул аялал жуулчлал хөгжүүлэх, жуулчны бааз байгуулах бэлэн хөрс, орлогын эх үүсвэр гэж болно.
Ийм өргөн боломж, бэлэн нөөцийг бид ухаалгаар харж, алс хэтийн чиглэл бодлоготой, зүй зохистой ашиглаж, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлж, орон нутгаа хөгжүүлэх явдал тулгамдсан зорилт болж байна.
Аялал жуулчлалын тухай хууль 2000 онд батлагдсаны зэрэгцээ Монгол улсын Засгийн газар аялал жуулчлалын салбарт ихээхэн ач холбогдол өгч үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрт уг салбарыг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх зорилт тавьж , 2003, 2004 оныг “Монголд зочлох жил “ 2005 оныг “Жуулчлал тогтвортой амьжиргаа” уриан дор Орон нутгийн аялал жуулчлалын хөгжлийг дэмжих жил болгон зарлаад байна. Мөн Булган аймгийн нийгэм эдийн засгийг 2004-2010 онд хөгжүүлэх төлөвлөгөө, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт аялал жуулчлал хөгжүүлэх талаар тодорхой тусгагдсан. Энэ бүгдээс үүдэн аймагт аялал жуулчлал хөгжүүлэх чиглэл боловсруулж ажиллах зайлшгүй шаардлага тавигдаж байна.