аялал жуулчлал

Sunday, November 15, 2009

Америкчууд 2009 оны хамгийн найдвартай болон найдваргүй машиныг нэрлэжээ


Америкийн Consumer Reports хэвлэл 2009 оны загварын хамгийн найдвартай хийгээд найдваргүй машины рейтинг тогтоосон тухай Dni.ru. сайтад мэдээллээ.Consumer Reports америкийн зах зээлд худалдаалагдсан бүх загварын машин засварын газарт хандсан статистикийг жил бүр цуглуулдаг юм байна. Мєн тухайн нэг загварын машин унадаг хvмvvс тємєр хєлгийнхєє талаар ямар санал сэтгэгдэлтэй байдагт үнэлэлт дүгнэлт єгдєг байна.2009 оны жагсаалтыг гаргахын тулд Америкийн автомашин эзэмшигч 1,4 са
я хүний санал сэтгэгдлийг сонсчээ.Ингэхэд хамгийн найдваргүй автомашины жагсаалтын ихэнхийг америк загварын машин эзэлсэн байна. Тухайлбал Женерал Моторсын 48 загвараас 47 нь дундаж үзүүлэлтээс доогуур дvн авчээ. Харин Крайслер загварын машин тvvнээс арай дээгүүр орсон байна. Энэ загварын машинд єнгєрсєн онд найдвартай гэсэн ангилалд огт ороогүй бол харин одоо энэ компанийн зам үл гологч Dodge Ram 1500 найдвартай машины жагсаалтад оржээ. Энэ жил тус компаниас рейтингэд оролцсон 51 загварын 46 нь дундаас дээш "vнэлэлт" авсан байна.Шинэ Jaguar XF санаандгүй байтал хамгийн найдваргүй гэсэн жагсаалтад оржээ. Европт Nissan Versa нэрээр борлуулагддаг компакт седан Nissan Versa ч єєрийн тєрєлдєє хамгийн найдваргүй машинаар тодорсон байна.Энэчлэн германы зам үл голдог Volkswagen Touareg лкжс ангиллын тєрєлд хамгийн их эвдэрдэг унаагаар тодорсон нь олныг гайхшруулжээ. Ташрамд дурдахад энэ ангилалд Mercedes GL-class, BMW Х5, Land Rover LR2 болон Audi Q7 загвар багтдаг бєгєєд эдгээр машин унадаг хүмүүс засварын газарт бусад загвартай харьцуулахад хамгийн цєєхєн удаа очсон байна.Харин Япон болон Солонгосын автобрэнд урьдын нэг адил энэ жилийн жагсаалтад найдвартай машин гэдэг байр сууриа хадгалан үлдсэн байна. Дээд үнэлгээ авсан 48 загварын 36 нь Азийн энэ хоёр оронд үйлдвэрлэсэн машин байжээ. Тэдгээрийн 18 загвар нь Тоёота, найм нь Хонда, дєрєв нь Ниссан, гурав нь Hyundai/Kia болон Subaru компанийн машин байжээ. Ерєнхийдєє япон машин бусдаас ихээхэн сайн байсан байна. Бүх Honda болон Acura дунд, тvvнээс дээш үнэлгээ авчээ. Тоёота-гийн олон тооны загвараас түүний брэнд бvтээгдэхүүн Lexus GS л дундаас дээш түвшинд орсон байна. Ниссан болон люкс Инфинити мєн дундаас дээш түвшинг заажээ.Энэ жил бvх Subaru-raac турба Impreza WRX санамсаргүй сайн үнэлгээ авчээ. Солонгосын Hyundai/Kia загварын бүх машинаас минивэн Sedona болон кроссовер Sorento нэлээд эвдэрдэг үзүүлэлт гарсан байна.

No comments:

Post a Comment