аялал жуулчлал

Sunday, November 15, 2009

Бондын тухай 22 цуврал кино гараад байна


Их Британийн зохиолч Ян Флемингийн романы гол баатар “агент 007” буюу Жеймс Бондыг 1920 онд төрсөн гэж үздэг. Флемингийн романуудыг хожим кино болгон дэлгэцнээ гаргаснаар Бонд жинхэнэ алдар нэртэй болсон юм. Түүнийг Британийн тагнуулч Сидней Рейлигээс санаа аван бүтээсэн аж. Жеймс Бондын тухай цуврал кино урлагийн түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн цувралын нэгд зүй ёсоор тооцогддог.  1962-2009 оны хооронд 22 цуврал кино гарчээ. Жилд дунджаар хоёр кино гэсэн үг. Бондын цуврал бүтээгчиддээ нийт таван тэрбум гаруй ам.доллар авчиржээ. Энэ үзүүлэлтээрээ хамгийн амжилттай кино цувралын жагсаалтад хоёрдугаар байрт орж байгаа юм.Супер тагнуул Бондын бусдаас ялгардаг онцлогууд нь сайхан хүүхэн, архинд нугасгүй, асуудлыг хүчээр шийдвэрлэх дуртай. Бондын дүрд Шон Коннери, Жорж Лэзенби, Рожер Мур, Тимоти Далтон, Пирс Броснан, Дэниэл Крэг нар янз бүрийн цаг үед тогложээ.2011 онд дахин нэг шинэ цуврал гарах гэж байна.

No comments:

Post a Comment