аялал жуулчлал

Sunday, November 15, 2009

Обама дэлхийн хамгийн хүчирхэг хүний жагсаалтыг тэргүүлэв


Форбс сэтгүүлээс эмхэтгэн гаргасан 2009 оны дэлхийн хамгийн хүчирхэг 100 хүний шинэ жагсаалтад Европын орны удирдагчид давамгайлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ оны тус жагсаалтыг тэргүүлж, Хятадын Ерөнхийлөгч Ху Жиньтао, Оросын Ерөнхий сайд Владимир Путин нар түний араас бичигджээ. Британийн Ерөнхий сайд Гордон Браун жагсаалтын 29, Францын Ерөнхийлөгч Николия Саркози 56 дугаарт тус тус бичигдсэн байна. Британиас мөн "Би-Би-Си" агентлагийн ерөнхий захирал Марк Томпсон 67 дугаа
рт оржээ. Эдийн засгийн хямрал дэгдсэн мөнгө хэр хүчтэй болохыг нэг жилийн дараа гарч буй энэ жагсаалт харуулжээ.Дэлхийн хамгийн баян хүний жагсаалтын гуравт бичигдсэн Мексикийн тэрбумтан Карлос Слим энэ жагсаалтын зургадугаарт оржээ. Харин АНУ-ын холбооны нөөцийн дарга Бен Бернаке дөрөвдүгээрт, хэвлэл мэдээллийн салбарын магнат Руперт Мурдоч долдугаарт тус тус бичигдсэн байна. Үүнээс гадна интернэтийн салбарын тэргүүлэгчид болох "Google" компанийн Сергей Брин, Ларри Пэйже нар дэлхийн хамгийн хүчирхэг хүний 2009 оны жагсаалтын тавдугаар, "Майкрософт" компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс 10 дугаарт бичигдэв."Уол Март" компанийн гүйцэтгэх захирал Майкл Дуке жагсаалтын наймдугаарт орсноор есдүгээрт бичигдсэн дэлхийн нефтийн нөөцийг хянадаг Саудын Аравийн ван Абдуллагаас илүү хүчирхэг болохоо харуулжээ.Түүнчлэн жагсаалтад орсон сонирхолтой хүмүүсийн үзүүлэлтийг дурдвал Ромын католик сүмийн тэргүүн XVI Бенедикт 11, "Аль-Каида" бүлэглэлийн толгойлогч Усама бин Ладен 37, АНУ-ын хуучин Ерөнхийлөгч Билл Клинтон 31, Далай лам 39, Опра Уинфрей 45, ФИФА-н Ерөнхийлөгч Жозеф Блаттер 51 дугаарт тус тус бичигджээ.

No comments:

Post a Comment