аялал жуулчлал

Sunday, November 15, 2009

УКРАИНД ГАХАЙН ХАНИАДААР НАС БАРАГСДЫН ТОО 93-Т ХҮРЧЭЭ.


Гахайн ханиадны А хүрээний H1N1 вирус хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн идэвхтэй тархаж, өдрөөс өдөрт халдвар авагсдын тоо нэмэгдсээр байна.Гахайн ханиад эрчтэй тархаж байгаа Украин улсад л гэхэд H1N1 вирусын халдвараар амиа алдсан хүний тоо 93 болж нэмэгджээ. Украины эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаагаар энэхүү аюулт өвчний халдвараар 450 мянга гаруй хүн өвчилжээ.
Украины эрх баригчид, засгийн газар хүн амын дунд эрчтэй тар
хаж байгаа гахайн ханиадны идэвхжлийг бууруулахын тулд боломжтой бүхий л алхмаа авч, өвчний дэг
дэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажил хийж байна. Украинд гахайн ханиад маш богино хугацаанд эрчтэй тархаж байгаад хөрш зэргэлдээх орнууд ч санаа зовинож байна. Словакийн эрх баригчид Украинтай залгаа хилийн хоёр ч цэгээ хаасан бол Польшийн ерөнхий сайд Еврокомиссын тэргүүн, ЕХ-г энэ хагас жилд тэргүүлж байгаа Шведын засгийн газарт захидал илгээж, Украинд гахайн ханиадны дэгдэлтийг бууруулахад зориулж тусламж дэмжлэг үзүүлэхэд уриалжээ.Оросын тал ч мөн Украинд гах
айн ханиадны А хүрээний H1N1 вирусын халдвар ийнхүү хяналтгүйгээр богино хугацаанд тархаж байгаад болгоомжтой хандаж байгаагаа илэрхийлсэн байна. Тиймээс Украинтай залгаа баруун хил дээр эрүүл ахуйн дэглэм барьж, хяналтаа чангатгах үүрэг өгч, хил хамгааллынханыг амны хаалт зүүн, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг даалгажээ. Украины эрх баригчид ард иргэдээ тайван байж, эрүүл ахуйн дүрэм журмыг мөрдөн, амны хаалт байнга зүүж, онцын шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байхыг зөвлөж байна. Украины эрх баригчид Барууны улс орнууд, ДЭМБ бусад олон улсын нийгэмлэгт хандаж А хүрээний H1N1 вирусын эсрэг тэмцэхэд тусламж дэмжлэг үзүүлэхийг хүсчээ.

1 comment:

  1. өөнөдөр л лав 388 болчихлоо доо. хэхэ Хэзээний мэдээ вэ? www.monua.wordpress.com

    ReplyDelete