аялал жуулчлал

Saturday, October 24, 2009

2012 онд галав юvлэхгvй нь



2012 онд галав юvлэхгvй нь
Зeндee олон аймшигт таамаглал дэвшvvлж байгаа ч, 2012 оны 12 дугаар сарын 21-нд галав
юvлэхгvй нь. НАСА-гийн Эймсийн нэрэмжит Судалгааны тeвийн бvрэлдэхvvнд багтдаг астробиологийн хvрээлэнгийн эрдэм шингжилгээний тэргvvлэх ажилтан Дэвид Моррисон «Вашингтон пост» сонинд ингэж бичжээ.

Тэр сvйтгэлт таамаглалын тухай нийтдээ хоёр зуу гаруй номыг «Сvйрэл 2012» гэдэг нэрийн дор нэгтгэн дvгнэсэн байна. Тухайлбал, Дэлхийн соронзон туйлууд гэнэт «eeрчлeгдeх», Дэлхий «Х гарагтай» мeртгeлдeх, тvvнчлэн дэлхийн гадаргууг бvрдvvлдэг бvрхvvлийн хeдeлгeeн идэвхжихийг дэлхий нийтийн цараатай сvйрэл vvсэх болзошгvй шалтгаануудын тоонд оруулжээ.

Моррисон «Астробиологчоос асуу» гэсэн эрдэм шинжилгээ-судалгааны буландаа хэдийнэ айж сандарч, ойрын vед аймшигт цараатай сvйрэл манай гарагийг нeмeрнe гэдэгт итгэчихсэн хvмvvсээс нэг мянга орчим захидал хvлээн авсан байна.

Дэлхийн соёл иргэншил мeхeхийг харахаас айхдаа амиа хорлоход ч бэлэн байна гэж Моррисонд нэг жаал хvv бичжээ.
Дэлхийн «сvйрэл болох нь» гэсэн яриа eнee vеийн хамгийн ноцтой eвчний нэг юм гэж эрдэмтэн тэмдэглэсэн байна.

Одоо Дэлхийн оршин тогтноход учирч буй шууд аюул байхгvй гэж Дэвид Моррисон хариуцлагатай мэдэгджээ. Тийнхvv ойрын vед киноатеатруудын дэлгэцнээ л галав юvлж болох юм.

Нострадамус XXI зууны талаар ингэж зөгнөжээ



Нострадамус XXI зууны талаар ингэж зөгнөжээ

-2007 онд дэлхийн шинэ дайн дэгдэх аюул нүүрлэнэ.
-Хүн төрөлхтөн өлсгөлөнд нэрвэгдэж, 11 жил үргэлжилнэ
-2008 онд дэлхийн дөрвөн том улс төрч алуурчны гарт амиа алдана.
-2009 онд сүйрэл, эмгэнэлт явдлууд гарч, олон хүний амь эрсэднэ. Энэ нь 100 улсыг хамарна. Шинэ аюулт зэвсгийг хориглох шаардлага гарч ирнэ.



Вангагийн зөгнөл
2009-10-23 14:07:57
Вангад дэлхийн олон хүчтэй удирдагчид очиж байжээ. Тэр бүү хэл, Гитлер очоод сэтгэл гонсгор буцсан гэдэг. Хамгийн сэтгэл хөдлөм зөнг сохор Ванга эмээ 1980 онд хийжээ. Тэр үед дараахь утгатай зүйлийг зөгаөн хэлсэн байдаг. “Зууны төгсгөлд 1999 юм уу, 2000 оны наймдугаар сард Курск усан доор орж бүх дэлхий түүний хойноос шагуудах болно” Тэр үед шал утгагүй зүйл мэт бодогдож байсан үг 20 жилийн дараа гэнэт аймшигт утга агуулж байсан нь илрэх юм гэж хэн таамаглах вэ. Усанд яагаад ч автах боломжгүй хоттой адил нэрт атомын шумбагч онгоц “Курск” сөнөлөө.

Горхи-Тэрэлж

Улаанбаатараас зүүн тийш 60-70 км-т орших энэ нутаг нь уул хад цохио, ой мод, гол мөрөн хосолсон Хэнтийн уулын үргэлжлэл болох үзэгэлэнт нутаг. Гурванаян, Өтөг, Эрүүгийн гэж нэрлэгдэх дунд төрмөлийн настай боржин чулуун уулт энэ нутагт 100 гаруй жилийн өмнө эрнийн чулуу, усан ба утаат болор олборлож байсан. 1960 онд эндээс 7,5 тн жинтэй 2м 40 см урт 1-3 өргөнтэй эргэн тойрон 18 талтай цул утаат болор олдсон байна. Горхи-Тэрэлжийн 2932 ам км талбайтай нутгийг 1993 оноос хамгаалалтад аваад байна.


Хөвсгөл нуур


Эргэн тойрон сүрлэг өндөр уулсаар хүрээлэгдсэн нэн үзэсгэлэнт энэ нуурын арлуудыг оролцуулахгүйгээр ил гадаргын талбай 2612 хавт.дөр.км, урт нь хойноос урагш 133,4 км, өргөн 39,5 км гонзгой зууван хэлбэртэй нуур болно. Нуурын хамгийн гүн Далайн хүйс аралын баруун өмнө С.П. Перетолчины хэмжиснээр 238,3 м байжээ.

Хөвсгөл нуур эзлэх талбай усны гүн эзэлхүүнээрээ манай улсын нутаг төдийгүй Төв Азид тэргүүн байранд орно. Тектоникийн гүн зөрөгт хотост тогтсон уулын нуур учраас эргийн байдал харьцангуй их хэрчигдсэн, булан тохой, арал хойг, хадан хацаа хэлбэртэй байна.

Нуурын баруун талын усны хагалбар уулсын орой хяр нуурын эргээс төдий л холгүй /5-10 км/ орших тул урт гол мөрөн үгүй ч гэсэн , услаг гол горхи их байгаа ба тэдгээрээс 17 нь байнгын урсгалтай юм. Зүүн эрэг мөн л өндөр уулсаар хашигдсан байна. Гэхдээ Баян, Хорьдол Сарьдагийн нуруутай адил өндөр биш урсгал усанд идэгдэж бөмбөгөр хавтгай оройтой ерөнхийдөө налуу урт хажуутай байна.

Нуурын зүүн эрэг рүү бүгд 29 гол горхи цутгана. Нуурын хойд талд усны хагалбар уулын хамгийн өндөр Мөнх сарьдагийн нуруу орших бөгөөд түүний бэл хормой нь нууранд тулж 40-50 м өндөр хүрмэн дэнж үүсгэнэ. Хөвсгөл нуурын хотгор урагшаа улам нарийсаад Хатгал хотын дэргэд урт нарийхан булан үүсгэж тэндээс Эгийн гол эх авч урсана. Энэ бол Хөвсгөл нуураас гадагш урсаж гардаг цорын ганц гол юм.

Дээр дурьдаснаас үзвэл Хөвсгөл нуур бүгд 46 гол горхийг нийлүүлэн авч 5300 хавт.дөр. км талбайгаас усжина. Хөвсгөл нуурт Хадан Хүй, Далайн хүй, Модон хүй, Бага хүй гэдэг 4 арал байгаагаас хамгийн том нь түүний төвд буй Далайн хүйс арал болно. Усны мандлаас 126 м өндөр бөгөөд 3 км 36 км урт, 2 км өргөн, 5,8 хавт.дөр.км талбайтай нилдээ ой модоор хучигдсан үзэсгэлэнт энэ арлын эргийн шугамын урт 8,5 км хүрнэ.

Friday, October 23, 2009

Аялал жуулчлалын тээврийн хэрэгслийн онцлогууд

Ердийн хөсөг тээвэр:

Бие даан аялал жуулчлалын төрөл болж чаддаг. Ямар ч тээврийн хэрэгсэл явах боломжгүй газраар явах чадвартай. Маш хямд зардалтай, өөрийн унаатай бол ямар ч зардал гаргахгүй аялах боломжтой. Их хугацаанд маш бага замыг туулдаг. Тав тухгүй орчинтой. Доорх 4 төрлийн тээврийн хэрэгслээр өндөр настан, тахир дутуу гэх мэт хүмүүс аялах болмжтой бол энэ төрөлд боломжоор хязгаарлагдмал байдаг.
Төмөр замийн тээвэр:

Туулах орон зайн хувьд хязгаарлагдмал. Үнэ хямдтай. Үзэж харах зүйл их тааралддаг ч чөлөөтэй тайван үзэхэд бэрхшээлтэй. Аялагч жуулчин бүр хамрагдах боломжгүй. Вагоноос гаралгүйгээр дотроо үйлчлүүлээд удаан хугацаагаар аялах боломжтой. Эрсдэл гарах нь маш ховор.
Усан тээвэр:

Туулах орон зайн хувьд хязгаарлагдмал зөвхөн устай газар ашиглагддаг. Аялагч жуулчин бүр ашиглаад байх боломжгүй. Үзэж харах зүйлсээр томоохон хөлөг онгоцууд хязгаарлагдмал ба жижиг усан онгоц, завь мэтээр аялахад нээлттэй харагддаг. Дотроо үйлчлүүлээд удаан хугацаагаар аялах боломжтой. Зарим тохиолдолд эрсдэл гарах боломжтой.
Авто тээвэр:

Бүх улс оронд өндөр хөгжсөн. Аялагчыг зорьсон газрын үүдэнд хүргэж өгдөг. Зардал бага гарах боловч хугацаа харьцангуй их зарцуулдаг. Аялагч жуулчид өөрсдөө жолоодоод явах боломжтой. Бусад тээврийн хэрэгсэлтэй харьцуулахад харьцангуй их эрсдэл гардаг. Аялал жуулчлалд оролцож буй хүн бүр заавал энэ төрлийн тээврийн хэрэгслийн ашигладаг. Үзэж хагах зүйлтэй их таардаг.
Агаарын тээвэр:

Дэлхий дахинд маш эрчимтэй хөгжсөн, бүх улс өөрийн агаарын тээвэртэй. Аялал жуулчлал хийж буй хүмүүсийн тал хувь нь агаарын тээврээр зорчдог. Хол замыг богино хугацааны дотор туулах боломжтой ч яг очих газрын үүдэнд нь хүргэдэггүй зөвхөн нисдэг тэрэг, агаарын бөмбөлөг л тухайн цэгт нь хүргэх боловч аялагч жуулчин бүр ашиглаад байх боломжгүй өртөг өндөртэй. Үнэ өндөр мэт болвч туулж байгаа орон зайн хувьд бусад тээврийн хэрэгслээс хямд зардал гардаг. Энэ төрлөөр зорчиж байгаа тохиолдод үзэж харах зүйлсээр хязгаарлагдмал.

H1N1 ээс сэргийлцгээе!!!

h1 n1 ийн үед илрэх шинж тэмдгүүд (нус гоожих, ханиалгах, толгой өвдөх, хоолой өвдөх, халуурах, булчингаар өвдөх, тамирдах, сульдах, бөөлжих, суулгах гэх мэт)

Урьдчилан сэргийлэлт:Одоогоор өвөрмөц вакцин байхгүй тул Хүн бүр эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг сайтар сахих шаардлагатай. Үүнд:

* Ханиаж, найтаах үед ам хамрыг таглах
* Гараа сайтар савандаж угаах
* Өвчтэй хүнтэй хавьтал болохоос аль болох зайлсхийх
* Нүд, ам, хамарт бохир гараа хүрэхгүй байх.
* Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх
* Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулж байх.
* Онцын шаардлагагүй тохиолдолд өвчлөл гарсан оронд зорчихгүй байх.
* Олон хүн цугласан газраар сэлгүүцэхгүй байх
* Бие засах газар, ариун цэврийн өрөөний суултуур, гар угаагуурыг 1%-ийн хлорамины уусмалаар халдваргүйжүүлж байх
* Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харъяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах

Сэжигтэй тохиолдол илэрвэл ХӨСҮТ-ийн 100, 454921 утсанд мэдээлэх, зөвлөмж авахыг хэрэгтэй.

Зөвлөгөө

Нойр муутай хоносон ч єдєр бvр тогтмол цагт босч бай
Нойрны хямралын vед гарах шинж тэмдэг:
*Санаандаа хvртэл унтаж чаддаггvй
*Єглєє эрт эсвэл шєнє дунд сэрчихээд эргээд унтаж чаддаггvй
*Амархан цочиж сэрдэг
Нойрны хямралтай бол яах вэ?
1. Нойргvй удаан хугацаагаар бvv яв
2. Оройн цагаар кофе, цай уухаа багасгаж, сvv, сvvн бvтээгдэхvvн хэрэглэ
3. Архи уусан хvн шєнє дунд заавал сэрдэг
4. Хэт орой идэж, уухыг хоригло
5. Шєнє муу унтсан бол маргааш єдєр нь унтахгvй байхыг хичээ
6. Орондоо орчихоод унтаж чадахгvй байгаа бол ном унших, зурагт vзэх зэргээр єєрийгєє тайвшруулах ямар нэгэн зvйл хийгээрэй.

Аялал жуулчлалын тодорхойлолт

Монгол улсын аялал жуулчлалын тухай хуульд зааснаар:
Аялал жуулчлал гэж хувь хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаас нэгээс 183 хүртлэх хоногийн хугацаагаар амралт, сувилал, танин мэдэхүйн зорилгоор болон шашин шүтлэг, ажил мэргэжлийн шугамаар өөр газар нутагт аялан явахыг хэлнэ.
Гадаадын улс орнуудад тодорхойлсноор:
Аливаа хүн өөрийн оршин суудаг нутаг орноос ангид өөр улсад айлчлах болон өөрийн нутагтаа тодорхой зардал гарган, тодорхой зорилгоор 24 цагаас 6 сар хүртлэх хугацаанд аялан явахыг хэлнэ.
Хувь хүн чөлөөт цагаа өнгөрүүлэх, бизнес ажил хэрэг болон бусад зорилгоор тодорхой хугацаанд байнгын оршин суух газраас өөр газарт зорчихыг аялал жуулчлал гэнэ.
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хvvрэг савсаж vvлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хvйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Надад юу ч байхгүй
Баян хоосны зовлон багаасаа л амсаж
Байх байхгүй дунд байгаагаараа л амьдарч
Согтуу ухаан шиг амьдралын дэнсэнд би
Сохор зоос ч үгүй алхадаг
Надад юу ч байхгүй ээ
Ээждээ би согтуу очихгvй
Ижий тэнгэрт нар мандахаа больчихно
Намайг гэх цацлын сvv ээдэж
Наснаасаа урьтаж ижий минь єтєлчихнє

ЭЭЖДЭЭ БИ ХАЙРТАЙ
Эх хүн гэж
Миний ээжийг хэлдэг
Ээжээ гэж дуудах үр нь би байдаг
Энэ орчлон нь өөрөө
Эх хүний ертөнц байдаг

Газар дээрхи
Ганц гэрэл гэгээ нь эх хүн байдаг
Гарцаагүй үнэнийг олж хэлдэг
Гайхамшигт үг эх хүнийх байдаг
Гал усыг эвлүүлдэг
Гагцхүү ид шид нь эх хүнийх байдаг

Төрүүлж өсгөсөн заяа нь эгэлгүй байдаг
Түшиж өндийхөд эх хүний хайр дэм байдаг
Түгдчиж алхахад урмын үг нь тэнцвэр болдог
Түгшиж айхад нөмөр ивээл нь байдаг"
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг
Нүгэл хэмээн маяглаж нүдээн таглахгүйгээр
Нүцгэн биеийг алдаршуулъя
Шалиг завхай, шунал тачаалыг цааш нь түлхэж
Шалдан биеийн тэнгэрлэг сайхныг алдаршууля
Янаг минь чи хувцсаа тайл
Ялгаа байхгүй өмдөө ч бас тайл
Ядам хуруун дахь бөгжөө ч бүү үлдээ
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас бүү харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгийгээ харанхуй нүхрүү бүү түлх