h1 n1 ийн үед илрэх шинж тэмдгүүд (нус гоожих, ханиалгах, толгой өвдөх, хоолой өвдөх, халуурах, булчингаар өвдөх, тамирдах, сульдах, бөөлжих, суулгах гэх мэт)
Урьдчилан сэргийлэлт:Одоогоор өвөрмөц вакцин байхгүй тул Хүн бүр эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг сайтар сахих шаардлагатай. Үүнд:
* Ханиаж, найтаах үед ам хамрыг таглах
* Гараа сайтар савандаж угаах
* Өвчтэй хүнтэй хавьтал болохоос аль болох зайлсхийх
* Нүд, ам, хамарт бохир гараа хүрэхгүй байх.
* Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх
* Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулж байх.
* Онцын шаардлагагүй тохиолдолд өвчлөл гарсан оронд зорчихгүй байх.
* Олон хүн цугласан газраар сэлгүүцэхгүй байх
* Бие засах газар, ариун цэврийн өрөөний суултуур, гар угаагуурыг 1%-ийн хлорамины уусмалаар халдваргүйжүүлж байх
* Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харъяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах
Сэжигтэй тохиолдол илэрвэл ХӨСҮТ-ийн 100, 454921 утсанд мэдээлэх, зөвлөмж авахыг хэрэгтэй.
Friday, October 23, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment