аялал жуулчлал

Friday, October 23, 2009

Аялал жуулчлалын тодорхойлолт

Монгол улсын аялал жуулчлалын тухай хуульд зааснаар:
Аялал жуулчлал гэж хувь хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаас нэгээс 183 хүртлэх хоногийн хугацаагаар амралт, сувилал, танин мэдэхүйн зорилгоор болон шашин шүтлэг, ажил мэргэжлийн шугамаар өөр газар нутагт аялан явахыг хэлнэ.
Гадаадын улс орнуудад тодорхойлсноор:
Аливаа хүн өөрийн оршин суудаг нутаг орноос ангид өөр улсад айлчлах болон өөрийн нутагтаа тодорхой зардал гарган, тодорхой зорилгоор 24 цагаас 6 сар хүртлэх хугацаанд аялан явахыг хэлнэ.
Хувь хүн чөлөөт цагаа өнгөрүүлэх, бизнес ажил хэрэг болон бусад зорилгоор тодорхой хугацаанд байнгын оршин суух газраас өөр газарт зорчихыг аялал жуулчлал гэнэ.

No comments:

Post a Comment