аялал жуулчлал

Sunday, March 21, 2010

Эвэртэй эмээ

Эвэртэй эмээ
Хятадын Жан Руифан гэдэг 101 настай эмээ Хэнань мужийн Линлоу тосгоны алдартай хүний нэг. Учир нь Жан эмээгийн духан дээр эвэр ургасан аж. Түүний зүүн нүдний дээд хэсэгт жилийн өмнөөс эвэр ургаж эхэлжээ. Тэгээд зогсохгүй баруун нүдний дээд хэсэгт нь бас нэг эвэр ургаж байгаа гэнэ. Эмээгийн духны хэсэгт батга шиг зүйл анх тодроход нь эхлээд тоогоогүй нь улам томорч 6 см гаруй урт эвэр болжээ. Түүний энэ эвэртэй адил тэгш хэмд бас нэг эвэр ургаж байна. Чөтгөрийнх шиг эвэртэй эмээг харахаар Линлоу тосгоныг зорих хүн олширчээ. Эвэр ургаснаар надад бэрхшээл учруулахгүй байна гэж Жан эмээ ярьжээ. Жан эмээгийн зургаан хүүхэд нь ээжийгээ гэнэт ямаа шиг амьтан болчих вий гэхээс эмээж байгаа гэнэ.

“Ээжийн духнаас ургасан хоёр дахь эвэр нөгөөгөөсөө хурдан ургаж байгаа. Хүүхдүүд минь энэ сонин төрхийг нь өвлөн үлдэх вий гэхээс санаа зовнидог” гэж Жан эмээгийн том хүү ярьжээ. Настай эмэгтэй эмнэлэгт үзүүлээгүй бөгөөд эмч нар ч энэ сонин үзэгдлийн талаар тодорхой онош тавиагүй байна.

No comments:

Post a Comment