аялал жуулчлал

Sunday, March 21, 2010

Америкийн эрдэмтэн Атлантидыг олжээ


Атлантид судлаач, Америкийн эрдэмтэн Дэн Кларкийг 1998 онд Кубын эрэг ойролцоох уснаас эртний соёл иргэншлийн үлдэгдэл олсон гэхэд хэн ч тоогоогүй өнгөрчээ. Гэтэл ердөө л гурван жилийн дараа Канадын судалгааны экспедиц Кубын өмнөд хэсэгт Гуанахасбибес хоолойн усан дороос 8000-аас дээш жилийн настай хотын туурь олсон байна.

Үүнээс хойш Кларк бараг 10 гаруй жил шинжилгээ судалгаа хийх хөрөнгө мөнгө хайжээ. Эцэстээ мөнгө олж, малталт хийгээд үр дүнгээс нь өөрөө ч айсан байна. Дэн Кларкийн олдвор эртний Алтантид нь дэлхийн өнцөг булан бүрт тархсан хэсгүүдээс бүрдсэн цогц соёл иргэншил гэсэн нэлээд өргөн тархсан ойлголтыг баталжээ.

"Атлантид нь Куба, Азорын арлууд, Мальта, Крит гээд олон газар байсан. Ийм олон газар цацагдсан нь хачирхалтай санагдаж магадгүй. Гэхдээ Атлантидын тухай анх өгүүлсэн Платон Посейдоны хүү нарын эх газарт төвтэй арван хаант улсын тухай дурьдсан байдаг" хэмээн Атлантид судлалын Оросын нийгэмлэгийн тэргүүн Александр Воронин ярьж байна.

Кларк ус бүтэн жилийн турш дулаахан байдаг, хотын үлдэгдэл усанд шумбагчид хүрч болох тийм гүнд орших газрыг олж малталт хийсэн байна. Тэдний олж илрүүлсэн пирамид хэлбэрийн барилга нь яг Майягийнхтай адилхан байжээ. "Теотиуканагийн пирамид болон бидний усан дороос илрүүлсэн зүйл хоёр яг л ихэр юм шиг адилхан. Гэвч тэдгээр нь цаг хугацааны хувьд толгой эргүүлээд байна.

"Мексикийн пирамидууд ойролцоогоор 2000 жилийн настай гэж үздэг. Гэтэл усан доорх пирамид 12 мянган жилээс доош настай байж таарахгүй" хэмээн Кларк өгүүлсэн байна. Тэрбээр цааш нь “Тэгэхээр Майячууд эртний соёл иргэншлээс хуулбарласан байх гэж бодож байна" хэмээн ярьжээ. Малталт хийх үеэр олдсон 3.5 метр өндөр хүний араг яс зэргээс үндэслэн ийм дүгнэлт хийжээ.

Атлантууд ийм байсан гэдэгт Кларк итгэлтэй байна. Судалгаа шинжилгээний ажлыг ивээн тэтгэсэн компани өөрийн зардлаа нөхөхийн тулд тэр аварга хүний ясыг авсан гэнэ. Араг яс одоо чухам хаана байгааг эрдэмтэн мэдэхгүй байгаа аж.

No comments:

Post a Comment