аялал жуулчлал

Wednesday, November 4, 2009

Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тогтоол гаргав

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол гаргалаа. Уг тогтоолд:
1. Монгол Улсын нутаг дэвсгэрт 2009 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт 14 хоногийн хугацаатай шилжүүлэх,
2. Томуугийн А хүрээний (Н1N1) цар тахлын халдварын эрсдлийг бууруулах зорилгоор дэлгүүр, нийтийн хоол, баар, рестораны үйлчилгээг 21.00 цаг хүртэл, олон нийтийг хамарсан хурал зөвлөлгөөн, соёл урлагийн арга хэмжээ, барааны захын үйл ажиллагааг 2009 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаагаар зогсоож, халдвар эсэргүүцэх арга хэмжээг эрчимжүүлэх,

3. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тусгай горим тогтоон, өвчлөгсдөд эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэж, хүндрэл, нас баралтыг бууруулах арга хэмжээ авах, оюутны хотхонд эмнэлгийн үйлчилгээ явуулах байнгын болон хөдөлгөөнт цэг байгуулах,
4. Хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг журамд оруулж, ариутгал цэвэрлэгээг сайжруулж, зорчигсдод эрүүл мэндийн үзлэг хийх нөхцөл бололцоогоор хангах,
5. 2009 оны намрын ээлжит цэрэг татлагын хугацааг 14 хоногоор хойшлуулах,
6. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ерөнхий эрдмийн хичээлийг "Боловсрол суваг телевиз" болон бусад телевизүүдээр заах ажлыг зохион байгуулах,
7. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд ЭМЯ, ОБЕГ, ЗТАЖЯ, МХЕГ, ХХЕГ, ЦЕГ-т шуурхай бүлэг томилон 24 цаг ажиллуулах зэрэг арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.

No comments:

Post a Comment