аялал жуулчлал

Wednesday, November 4, 2009

2009 the 3rd World Kudo Championship

2009 оны 11 р сарын 15 ны өдөр Кудогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы Токио хотноо зохион байгуулагдах гэж байна.

Тэмцээн биеийн индексээс хамааран эрэгтэй 6, эмэгтэй 1 ангилалаар зохиогдох бөгөөд нэг ангилалд 16 тамирчин оролцоно.
Эрэгтэй:
  1. -230
  2. 230-240
  3. 240-250
  4. 250-260
  5. 260-270
  6. +270
Эмэгтэй:
  1. -230
Нэг улсаас нэг баг байх ба баг нийт 11 гишүүнтэй байна. Хамгийн ихдээ 7 тамирчин, нэг жинд нэг тамирчин, нэг багийн ахлагч, нэг дасгалжуулагч, нэг эмч, нэг сурвалжлагч багт байна.
Тамирчин нь 1990 оны 12 сарын 31 ээс өмнө төрсөн байна. Мөн тэмцээн болохоос 30 хоногоос ихгүй хугацаанд мэргэжлийн эмчид үзүүлсэн эрүүл болохийг тодорхойлсон бичигтэй байна. Тамирчид кудогийн дүрмийн дагуу зориулалтын каск, гарын бээлийн өмсөнө.
Тэмцээний техникийн зөвлөгөөн 2009 оны 11 сарын 13 д 10 цагаас болох бол тамирчидийн жин үзэлт мөн өдрийн 14-16 цагийн хооронд болохоор төлөвлөсөн байна.

No comments:

Post a Comment