аялал жуулчлал

Wednesday, November 4, 2009

Тамирчны алдар дууны клипийг шинэчлэгдэж байна

Өчигдөр Монголын сагсан бөмбөгийн холбооноос хийсэн мэдээллийн үеэр Монголын тамирчдын сүлд дуу болсон "Тамирчны алдар" дууны клипийн шинэ хувилбар бүтээгдэх гэж буйг сонирхуулсэн юм."Тамирчны алдар" дууны клипэнд 1968 оны олимпийн мөнгэн медаль хүртсэн үеэс гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын ДАШТ-ээс медаль хүртсэн үе хүртэлх Монголын спортын амжилтуудыг харуулсан байдаг бол одоо бүтээгдэх клипэнд олимп, ДАШТ-ий медальтнуудын амжилт үзүүлэх юм байна. Клипэнд олимп, ДАШТ-ий медальтнууд, багш, дасгалжуулагч нийлээд 70-аад хүнийг оролцуулахаар төлөвлөөд байгаа аж. Тамирчны алдар 2" клип шинэ жилийн баяраас өмнө үзэгчдэд хүрэх юм байна.

No comments:

Post a Comment