аялал жуулчлал

Friday, May 21, 2010

Загварлаг хэрэглэгчдийн Versace Unique гар утас гарлаа


Дэлхийд алдартай Италийн загварын ордон Versace, ModeLabs Group болон LG-тэй хамтран мэдрэгчтэй дэлгэцтэй, шинэ загварын гар утсаа танилцууллаа. Versace Unique хэмээн нэрлэсэн уг гар утсыг керамик болон гялтгар материалаар нямбайлан бүрж, чимэглэснээс гадна ирмэгийг 18 каратын цагаан алт болон зэвэрдэггүй ган металаар чимэглэсэн байна. Арын хэсгийг арьсан материалаар бүрж, дээр нь Versace-ийн логог байрлуулжээ. Харин олны анхаарлыг татаж буй гол зүйл нь сафир, болор гялтганасан дэлгэц юм. Зурагдахаас сэргийлэх хамгаалалттай уг гар утас нь 3,0 инчийн мэдрэгтэй дэлгэцтэйгээс гадна 5,0 мегапиксель камертай, 3G сүлжээг дэмжиж ажиллах гэнэ. Ирэх сараас эхлэн худалдаалагдаж эхлэх Versace Unique-ийн үнийн санал хараахан тодорхойгүй байна.

Дэлхийн хамгийн том мотоцикл

Том мотоцикл гэхээр шууд л Harley-Davidson эсвэл Honda Gold Wing санаанд бууна. Харин Германы Эппингений Gunbus 410 бол арай л өөр эд дээ. Энэ мотоцикл 700 кг жинтэй, гурван метр хагасын урттай, 1,56 метрийн өндөртэй бөгөөд зохиогчийн нотолж буйгаар бол гудамжны хөдөлгөөнд оролцох эрхээ авсан дэлхийн хамгийн том мотоцикл ажээ.

Автомашин засварын инженер бөгөөд онгоцны техникч Клеменс Леонхард засварын газраа цэвэрлэж байтал хэдэн онгоцны дугуй олсноор бүх ажил эхэлжээ. Швейцарийн нэгэн компанийн захиалгаар дэлхийн нэгдүгээр дайны үеийн онгоцнууд засварлаж өгч байгаад хэдэн дугуй үлдсэн байв. “Аварга хүчин чадалтай мотоциклийг бусад хүмүүс ч хийж л байдаг болохоор би арай өөрийг хийхээр шийдсэн” гэж тэр ярьж байна. Леонхард хүчит мотор, дугуй ер нь бүх зүйл нь зохицсон мотоцикл хийхээр шийджээ. Ухрах араагаа оролцуулаад дөрвөн араатай, 350 PS хүчин чадалтай уг мотортой хөлөг 250 км/цагийн хурд гаргаж чадна. Харин 700 кг жинтэй аварга мотоцикл 15 градус налахад л осолд орчих гээд байдаг сул талтай гэнэ. Леонхард жилдээ 3-4 ширхгийг борлуулах бодолтой байгаа бөгөөд нэг бүрийн үнэ нь нэмүү өртгийн татварыг оруулж тооцоогүй байхад 195 мянган евро болох юм. Нэлээд хэдэн сонирхогч, голдуу америкийн сагсчид сонирхлоо илэрхийлээд байгаа гэнэ. Тэд ч аварга мотоциклоор гангарахаар бие хаатай хүмүүс л дээ.

Загасчдад зориулсан хосгүй машин


Загасчдад зориулсан энэхүү хосгүй машин нь хуурай замаар ч явна, дээр нь усанд живэхгүй, цасан хунгарт хий эргэхгүй. Өөрөөр хэлбэл дугуй хийсэн моторт завь, загас хадгалах хайрцаг, майхангийн комплекс гэж болно. Дугуй нь маш өргөн тул мөсөн дээр ердөө 130 гр./см2 даралт үзүүлдэг. Үүнийхээ ачаар ганц хүнийг арайхийж даадаг нимгэн мөсөн дээгүүр цөмрөлгүй гарч чадна.


Гэхдээ хурд нь бага, дөнгөж 30 км/цаг аж. Усанд хөвж явахдаа 250 кг ачаа даах чадвартайгаас гадна, шал нь тусгай дулаан хадгалах хучилттай болохоор даарна, норно гэж айлтгүй. Энэхүү машин завь ч гэх юм уу завин машин ч гэх юмуу гайхалтай эдийн нэр нь Wilcraft, үнэ нь 10 мянган ам.доллар юм байна.

Тамхинаас гарах гэж буй хүнд хэлж болохгүй 5 зүйл


Тохиромжгүй үгсийг хэлэхгүй байх нь хамгийн сайн зөвлөгөө болдог.
1. "Тамхиа хаяхгүй бол уушгины хорт хавдар тусна шүү.” Тамхи нь уушгины хорт хавдар тусахад нөлөөлдөг нь үнэн. Гэвч тэд ийм яриаг байнга сонсдог бөгөөд сонсох бүрдээ шумуул шиг ундууцдаг юм. Тамхи татах нь эрүүл мэндэд хортой гэдэг нь хэний ч хувьд шинэ зүйл биш. Ингэж хэлэхэд чинь тэд “Ямар хамаа байна” гэж амыг чинь таглах болно.
2. " Хэрэв чи надад хайртай л юм бол тамхиа хая.” Архаг тамхичинд гэмшил огт тус болохгүй. Харин тэр хаяж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа л бол тамхинаас гарна. Ингэж хэлснээр түүний оролдлогыг үгүй хийхээс гадна тэр ингэж шахаж байгаад чинь улам уурлах болно.
3. "Тамхи чинь балиар. Чи яагаад ийм заваан юм татаад байдаг юм бэ?”
Тамхичин хүнд тамхи татах нь муу зуршил гэдгийг тайлбарлах ямар ч үр дүнгүй. Учир нь тэр өөрөө үүнийг сайн мэдэж байгаа ч хүлээн зөвшөөрч чаддаггүй юм. Харин түүний талд гэдгээ харуул. Мөн түүнийг яагаад хаяж чаддаггүйг нь та мэднэ. Тэр өөрийгөө тамхинаас гарч чадахгүй гэж бодож байгаа. Ийм сөрөг зүйл хэлэхийн оронд түүнийг тамхинаас гарахад туслах арга чарга зааж өг. Энэ зуршлаа хаях гэж хичээж буй оролдлогыг нь дэмжээрэй.

Хүмүүс яагаад нууц амрагтай болдог вэ?


Шалтгааныг нь олохыг хүсэж байна уу
Ямар ч хосууд бие биенээ хуурч мэхлэнэ гэж амьдралаа зохиодоггүй. Амьдралын явцад нууц роман, тохиолдлын холбоо зэрэг үл үзэгдэх хүчин зүйл "буруу замаар" явахад хүргэдэг аж.

Ажил. Дунджаар эмэгтэйчүүдийн гуравны нэг ажил дээрээ хайр сэтгэлийн явдалтай учирдаг. Эдгээр эмэгтэйчүүдийн тал хувь нь нөхөр, гэр бүлтэй байдаг.
Ажил төрлийн ашиг сонирхол дээр үндэслэгдсэн ажлын харьцаа нь хүмүүсийг нягтруулах, ойр дотно болоход нөлөөлдөг. Ийм харьцаанд орсноор эмэгтэй гэр бүлээ эрсдэлд оруулж байгааг ойлгох нь зүй.
Муу үлгэр жишээ. Хүмүүжлийн орчин нөлөөлнө. Хэрэв эцэг эхийн хэн нэг нь хуурч мэхэлдэг байсан бол эмэгтэйд ч энэ чанар илрэн давтагдах магадлалтай.
Найз бүсгүйн нөлөө. Бүсгүйчүүд уулзаж аяга кофе уунгаа дэвэн дэлхийн зүйл шимтэн ярьдаг.
Ялангуяа найз бүсгүйн хайр дурлалын талбар дээрх амжилт, нууц амрагуудын тухай сонирхолтой яриа эмэгтэйн сэтгэлд саваагуй шохоорхол, хорхойг хүргэх нь бий. Нарийн мэдрэмжтэй эмэгтэй ийм яриаг тун соргогоор хүлээн авдаг. Дэмий яриа дараа нь харамсах тохиолдлын учралд хүргэж болзошгүй.
Том хот адал явдлаар дүүрэн. Эмэгтэй хаана амьдарч байгаагаас асуудал хамаарах нь бий. Аль ч орны том хот, улсын нийслэл нь хүмүүст янз бүрийн боломж нээж өгдөг. Том хотод хүмүүс хэн нэгэнд танигдахаас айлгүй харьцаа холбоо чөлөөтэй тогтоодог.
Нөхөртэй эмэгтэйд ч зүрх сэтгэлийг эзэмдэх эр хүн олдож таарна. Харин хүн ам цөөн жижиг хот, хөдөө сууринд ч ийм боломж харьцуулшгүй бага байдаг. Бүгд бие биенийхээ амьдралыг арван хуруу шигээ мэддэг туй хэн нэгэнтэй харьцаа тогтоовол хэл ам, хов живний бай болж гүйцнэ.
Удирдагч эмэгтэй. Хэрэв гэр бүлд эмэгтэй бүх асуудлыг шийддэг бол эр нөхөр нь аль ч тал дээр, тэр тусмаа сексийн хувьд ч үнэлүүлж чаддаггүй.

Аз жаргалын гэрэл зурагчин


Гэрэл зурагчин Жак Генри Лартие “Амьдрал гэдэг бол бүжиглэж наадаж, үсрэн хөөрч, дүүлэн нисч, инээд баясгалангаар дүүрэн байж байгаад биднийг орхиод явчихдаг гайхалтай зүйл юм” гэж түүхэнд бичиж үлдээжээ. Энэ хүний гайхамшигтай уран бүтээлийн 230 гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэнг саяхан Испанийн Барселона хотод гаргажээ.
Гэрэл зурагчин Лартие 1894 онд Францын нэгэн чинээлэг гэр бүлийн хүү болон мэндэлжээ. Тэр найман настай байх үед эх эцэг нь гэрэл зургийн аппарат бэлэглэсэн тэр мөчөөс эхлэн 92 нас хүртлээ гэрэл зураг авсаар байв. Тэр зөвхөн аз жаргал, гоо сайхан бүхнийг мэдрүүлсэн бүх зүйлийн зургийг авдаг байв.
Түүнийг ид идэвхтэй ажиллаж байх үед дэлхийн нэгдүгээр дайн, Орос оронд өрнөсөн хувьсгал, Франц орныг нацистууд түрэмгийлэн эзэлсэн гээд дэлхийг донсолгосон үйл явдлууд болж байсан. Гэтэл тэр нүдээ тас анин өнгөрөөж, амьдралынхаа туршид авсан түүний 100 000 гэрэл зургаас бүрдсэн цомогт эдгээр үйл явдалтай холбогдох ганц ч зураг байхгүй байгаа нь үнэхээрийн гайхшрал төрүүлмээр. Лартие анх зураг авч эхлэхдээ өөрийн анхаарлаа түүнийг тойрон хүрээлж буй ертөнц болох өөрийн гэр бүл, аав, ээж, эмээ өвөө, найз нөхөд, шүтэн бишрэгч хүмүүс, охид бүсгүйчүүд болон өөрийнхээ зураг хөргийг авч, “Ертөнц бол амгалан тайван мөнхийн амралт, баяр баясгалантай амьдрахын төлөө хөтлөгдсөн хэзээ ч дуусашгүй тоглоом наадам” гэж бичиж үлдээсэн юм гэж тус үзэсгэлэнг зохион байгуулагч Флориан Родари цохон тэмдэглэжээ.
Родари ярихдаа “Түүний авсан гэрэл зургууд түүхийг үнэн мөнөөр гэрчлэх бодит баримтууд бөгөөд одоо устаж алга болсон тэр үеийн Францын сурвалжит язгууртнуудын амьдрал болон Лартие-гийн амьдарч байсан тэр үеийн амьдралын гоо сайхан, аз жаргалыг харуулсан баримт болон үлдсэн юм” гэж ярьжээ.
Лартие өөрийгөө үргэлж гэрэл зураг сонирхогч төдий гэж үзэж байсан тул тусгай бие даасан үзэсгэлэн гаргах тухай хэзээ ч бодож байгаагүй бөгөөд 1963 онд АНУ-д очиж, үзэсгэлэн гаргаснаар түүний амьдралд төсөөлөөгүй их эргэлт гарчээ. Энэхүү үзэсгэлэнгийн дараа Франц улс түүнийг гайхамшигтай уран бүтээлч гэдгийг хүлээн зөвшөөрч, удалгүй дэлхий дахинд нэр алдраа цуурайтуулжээ. Лартие түүний зураг бүтээлийг үзээд хожим нь хүмүүс юу гэж ярих, дүгнэх бол гэсэн бодолд авталгүй аз жаргалаар бялхсан зургуудаа авсаар байгаад хорвоог орхин оджээ.

Black Eyed Peas-ийн сингл хамгийн их зарагджээ


Black Eyed Peas-ийн "I Gotta Feeling" дуу хөгжмийн аж үйлдвэрийн түүхэнд хамгийн ихээр зарагдсан дижитал сингл болсон тухай Gigwise мэдээлжээ.
Трекийг зааврын дагуу интернэт-дэлгүүрээс 5,56 сая удаа хуулан авсан байв. "I Gotta Feeling" дуу 14 долоо хоногийн хугацаанд Billboard Hot 100 чартыг тэргүүлж байна. Синглийг 2009 оны тавдугаар сард гаргасан билээ.
Өмнөх дээд амжилтыг эзэмшигч рэппер Flo Ridaгийн "Low" дууг интернэтээр 5,53 сая хүн төлбөртөйгөөр хуулсан байжээ. Гуравт, леди Гагагийн "Just Dance" гэх дижитал сингл бичигдлээ.
Дижитал чансааны дөрөв ба тавдугаар байранд бас л Black Eyed Peas ба Леди Гага байна. Дөрөвт буй Black Eyed Peas-ийн "Boom Boom Pow" дууг 5,29 сая удаа хуулсан бол тав дахь Леди Гагийн "Poker Face" хит-сингл 5,13 сая удаа хуулагджээ.
Billboard чатын оргилд хүрсэн анхны дижитал релиз нь энэ жилийн хоёрдугаар сард гарсан “Гаитийн найдлага” ("Hope for Haiti Now") цомог болсон юм.

“Ойрхи Дорнод бол миний талбай”


“Ойрхи Дорнод бол минийн талбай юм. Би өөрөө тэнд очиж байж л үүнийг ойлгосон” гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама конгрессийн гишүүн ардчилсан намын еврей нартай уулзахдаа хэлэв.
Нэг намын еврей нараа тэр дэмжин “Израилийн АНУ-ын зүгээс дэмжих нь эргэлт буцалтгүй найдвартай” гэсэн амлалтыг Обама өглөө. Гэхдээ АНУ нь “энхийн үйл ажиллагааг амилуулахад чиглэгдсэн” тэнцэртэй бодлогыг явуулна гэв.
Уулзалтад ирсэн хүмүүст хандан Конгрессийн санаачилгаар Израилийн пуужингийн довтолгооноос хамгаалах “Төмөр дээвэр” хөтөлбөрийг санхүүжүүлэх төслийг тэр дэмжиж буйгаа хэлсэн байна.
“Уулзалтад оролцсон 30 конгрессмений нэг, Нью-Джерси мужийн төлөөлөгч Стив Ротман, Коль Исраэль” радио станцийн сурвалжлагчид ярихдаа “Израиль, АНУ хоёрт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд их зүйл хийх хэрэгтэй. Харин стратегийн талаас бол сүүлийн үеийн ерөнхийлөгч нараас Барак Обама нь еврей нарын хамгийн том найз” гэлээ.

Ганц хулгайч үнэтэй зургуудыг авч явжээ


Парисын орчин үеийн дүрслэх урлагийн музейгээгээс зургуудыг ганцхан хүн хулгайлсан гэж хуулийн байгууллагын төлөөлөгч хэвлэлийнхэнд мэдээллээ. Хулгайч музейд нэвтрэн таван зураг хулгайлсны Пабло Пикассо, Анри Матисса зэрэг нэртэй зураачдын бүтээл байна.
The Guardian сонинд бичснээр хулгайч ажиглах камерын бичлэгт бичигдсэн гэнэ. Гэмт хэргийг өглөөний долоон цагт илрүүлсэн бөгөөп музейн нэг цонх хагарч, цоож нь эвдэрсэн байжээ. Гэмт хэрэгтэн зургуудыг хүрээнээс нь нямбайлан салгаж авсан ба харин түүнийг зүсч гэмтээсэнгүй. Хулгай илэрсний дараа музейг хаажээ. Хулгайлагдсан зургуудыг нийтэд нь 90-100 сая евро гэж үнэлсэн байна. Өмнө нь мэдээлэхдээ 500 сая гэж байсан билээ. Хэрэв тэр зургуудыг 500 саяар үнэлсэн бол музейн цуутай хулгайн дээд зэрэг нь болох байв. Одоо музейн цуутай хулгайд Америкийн Изабелла Стюарт Гарднерын музейн хулгай ордог Тэр музейгээс 1990 онд Вермеер, Мане, Дега ба Рембрандт зэрэг нэртэй зураачдын 13 зургийг хулгайлсан байлаа.
Парисын музейгээс Пабло Пикассогийн “Ногоон шоштой тагтаа”, Анри Матиссийн "Пастораль, Жорж Бракийн "Эстакийн ойролцоох чидун жимсний мод ", Амедео Модильянийн "Дэвүүртэй эмэгтэй" ба Фернан Лежегийн "Лааны тавиуртай натюрморт " гэсэн таван зураг хулгайлжээ. Эдгээр зургууд маш алдартай учир зарахад хэцүү. Зургуудыг захиалгаар хулгайлсан бололтой.

Онгоцны ослоос нэг хүүхэд амьд гарав


Триполийн нисэх буудалд газардах үеэрээ сүйрсэн нисэх онгоцны ослоос Нидерландын найман настай хүү амьд үлдсэн ба харин түүний биеийн байдлын талаар мэдээлсэнгүй.
Өмнө нь мэдээлэхдээ онгоцны сүйрлээр онгоцонд байсан 105 хүн бүгд үрэгдсэн гэж мэдээлж байлаа. Сүйрлийн шалтгаан тодорхойгүй, мөрдөн байцаах ажил эхлээд байна. Йоханнесбургээс ирсэн онгоцны сүйрэл онгоц газардах зурвасаас нэг метрийн зайд болсон гэнэ.
Нисэхийн Afriqian Airways компанийн төлөөлөгчийн хэлснээр онгоцонд 93 зорчигч явжээ. Багийн гишүүн 11 хүн бүгд Ливийн иргэд байв. Нидерландын найман настай хүүгээс бусад нь бүгд амь үрэгдсэн гэнэ.
Онгоц орон нутгийн цагаар өглөөний 6:00-д сүйрчээ. Reuters агентлаг сүйрсэн онгоц нь аэробус A330-200 гэж нэгэн эх сурвалж өгүүлсэн гэж байна. Онгоц газардах үеэр дэлбэрч бүрэн задарсан байдалтай байжээ.

Ливид онгоц сүйрч 100 гаран хүн эрсдэв


Ливийн нийслэл Триполи хотын нисэх буудалд газарлахаар завдаж байсан иргэний агаарын тээврийн онгоц сүйрснээс болж 105 хүн амиа алдсан байна. Нийт зорчигчид болон нисэх багийнхан бүгд амь үрэгдсэн гэж мэдээлллийн хэрэгслүүд мэдээлж байгаа юм. Энэ онгоц ӨАБНУ-аас нисэж ирж байсан гэж Франс пресс агентлаг мэдээлсэн байна.

Турк Оросын иргэд харилцан визгүй зорчино


Реджеп Тайип Эрдоган ба Дмитрий Медведев. Гэрэл зургийг ©AFP

Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Туркт хийсэн хоёр хоногийн айлчлалын явцад тус орны ерөнхий сайд Реджеп Тайип Эрдогантай хэд хэдэн гэрээ хэлцэлд гарын үсэг зурлаа. Түүний тоонд хоёр орны хоорондын визийн дэглэмийг цуцалсан гэрээ байгууллаа гэж "Интерфакс" мэдээлэв.
Хоёр лидер Кавказ болон Самсуны боомтоор дамжсан олон улсын төмөр замын болон усан тээврийн ажиллагааг зохион байгуулахаар тохиролцов. Мөн Туркт атомын цахилгаан станц барих гэрээг байгуулжээ.
Тэд дээд боловсролын салбар ба үр тарианы чанар аюулгүй байдлыг хангах зэрэг олон төрлийн тунхаглал байгуулсан байна. Тавдугаар сарын 12-нд гарын үсэг зурагдсан гэрээний дагуу оросууд Туркт визгүйгээр 30 хоногийн хугацаанд очиж болохоор боллоо. Өмнө нь тэд Туркийн хил дээр виз авч 20 ам.доллар төлдөг байжээ.
Атомын цахилгаан станц барих талаар хэдэн жилийн турш яригдаж байсан юм. Энэ жилийн эхээр ерөнхий сайд Владимир Путин мэдэгдэхдээ АЦС барихын төлөөх өрсөлдөөнд Орос давуу эрхтэй болсон гэж байлаа. Ингээд Туркууд тендергүйгээр оросуудаар АЦС-аа бариулахаар болсон байна. Түүний өртөг нь 20 тэрбум ам.доллар болно. Гүйцэтгэгчээр нь Оросын "Атомстройэкспорт" компани байх ба төслийг хэрэгжүүлэхийн тулд тэд төслийн компанийг байгуулах бөгөөд АЦС нь түүний өмч болох юм байна.

50 гаруй Африк оюутан оросуудтай зодолджээ

Зуу гаруй хүнийг хамарсан том хэмжээний гудамжний зодоон Оросын Нижний Новгород хотод боллоо гэж “РИА Новости” агентлаг Москвагаас мэдээллээ. Орон нутгийн нэгэн кафед Африк оюутнууд болон нутгийн Оросуудын хооронд болсон зөрчилдөөн хяналтаас гарч олон арван хүнийг хамарсан зодоон болсон гэж тус хотын цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна. Зодоонд 50 гаруй африк гаралтай оюутан болон мөн төдий тооны орос залуучууд оролцсон байна. Зодооны үеэр талууд хоосон шил лонх болон бейсболлын цохиур ашигласан хэдий ч зөвхөн ганц хүн л тархиндаа бэртэл авсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн байна.

500 сая еврогийн хулгайн хэрэг гарав


Урлагийн бүтээлийн оргил болсон 500 сая еврогоор үнэлэгдэх алдарт зураач Пабло Пикассо, Генри Матиссе зэрэг дэлхийн сор болсон алдарт зураачдын 5 ширхэг зургийг өчигдөр /2010.05.20/ Парисын Орчин үеийн урлагийн Музейгээс хулгайд алдсан дуулиант хэрэг манджээ. Эдгээр зургийн дотор Пабло Пикассогийн “Le pigeon aux petites pois” буюу “Вандуйтай тагтаа” өөр хувилбараар “Амтат жимстэй тагтаа”, Генри Матиссе-гийн “La pastorale” буюу “Малын бэлчээр” зургууд байсныг хэрэг явдлыг шалган нягталж байсан хүмүүсийн нэг нь мэдээлжээ.
Хулгайч нар Жорж Бракийн “L’olivier pris de l’Estaque” /Эстакаас авчирсан оливийн мод/, Амадио Модилианий “La femme a I’uventail” /Дэвүүртэй бүсгүй/, Фернандо Лужерийн “Nature morte aux chandeliers” /Лаатай натюр морте/ зургийг бас хуу хаман авч одсоныг холбогдох эх сурвалж мэдээлж байна.
Музейн харуул хамгаалалтын албаны хүмүүс хулгай гарсныг өчигдөр үүрээр мэдсэн ажээ. Хулгайч нар музейн байшингийг тойруулан татсан төмөр торыг тасдан, музейн байшингийн цонхыг эвдлэн орсныг тэд тогтоосон байна. 1912 онд Пабло Пикассогийн зурсан “Le pigeon aux petites pois” зургийн хулгайд алдагдсан шалтгааныг эрэн сурвалж, тодруулах ажлыг хариуцан ажиллаж байгаа ажээ.
Парис хотын Орчин үеийн урлагийн музей халдарт Chaillot театрын хажууханд Эйффеллийн цамхагийн өмнө талд байрладаг юм байна. 1961 онд албан ёсны нээлтээ хийж, XX зууны урлагийн янз бүрийн урсгалын бүтээлийн цуглуулга дэлгэн харуулсаар иржээ. Энэ музейн үзвэрт 8000 гаруй бүтээл байдаг бөгөөд дэлхийд танил болж, алдаршсан Маттиссегийн “La Dance” /Бүжиг/, “ Боннардийн “Le Nu dans le bain” /Усанд орох агшны нүцгэн бүжиг/, “Le Jardin” /Цэцэрлэгт хүрээлэн/ болон Роберт Делонай-ийн “Equipe de Cardiff” /Кардиффийн баг/, Дерайны “La Riviere” /Голын урсгал/, Легерийн “Les Disques” /Цагираг/ хэмээх алдарт бүтээлүүд байдаг ажээ.
Ер нь Францын нийслэл хотод байдаг музейнуудийн Пикассогийн бүтээлээр гаргасан үзэсгэлэнгүүд олон жилийн туршид байнга хулгайн гэмт хэрэгтнүүдийн бай болж, үзвэрийн бүтээлүүдээ хулгайд алдах явдал нэг биш удаа гарсаар иржээ. Дэлхийд кубизмын урлагийг анх бий болгосон Пабло Пикассогийн ач хүүгийн Diana Widmaier-Picasso үзвэрийн танхим 2007 онд 50 сая еврогоор үнэлэгдсэн хоёр бүтээлийг хулгайд алдаж байсан удаатай. Энэ нь “Maya a la poupee” /1938 он/, “Portraid Jacqueline” /1961 он/ “Жакелиний хөрөг” хэмээх бүтээлүүд байжээ. Эдгээр бүтээлийг цагдаагийнхан эрчимтэй эрэн сурвалжсаны эцэст олж, эргүүлэн өгч байсан. 1976 онд Пабло Пикассогийн 118 бүтээлийг Парис хотод хулгайч нарт алдаж байжээ.
Эх сурвалж: EFE

Wednesday, May 19, 2010

Эрчүүдэд ямар бэлэг өгөх вэ?

- Түүний хүсэж мөрөөддөг, гэхдээ одоо хүртэл авч амжаагүй юмыг бэлэглэ. Ном цуглуулдаг бол ховор ном, компьютерын хорхойтонд этгээд “хулгана” гэх мэт.

- Эр хүнийг өөрт татах бэлэг буюу гоё тэлээ, зангиа, бугуйвч, гинж бэлэглэ. Эдгээр зүйл хуримын бөгжтэй адил эр хүнийг бүслүүрдэн тогтооно.

Танил эрдээ …
- Олон зориулалттай, хутганы цуглуулга, фото аппарат, тамхины асаагуур, үнсний сав, гоё аяга, дискний тавиур зэргийг бэлэглээрэй.

Даргадаа …
- Цэцэг бэлэглэ. Шар цэцэг санхүүгийн амжилтыг билэгддэг гэдэг. Жижиг эсвэл хэт том баглаа болохгүй. Эр хүнд таваас илүү цэцэг бэлэглэдэггүй.

- Захиалгаар онцгой бялуу хийлгэж бэлэглэ, эсвэл цуглуулгын архи вино тохиромжтой. Ялангуяа даргынхаа төрсөн оны эсвэл фирмээ нээсний ойн вино бүр их оноо авна.

- Үнэтэй бичгийн хэрэгсэл, ширээний цаг, хуанли бэлэглэ.

- Бугуйн тансаг цаг бүү бэлэглээрэй.

Хамаатандаа …
- Архи бүү бэлэглэ.
- Цаг, ороолт, тэлээ, бичгийн хэрэгсэл, сайхан ном, радио ч бэлэглэж болно.
- Цүнх зэрэг хэрэгцээний зүйл бэлэглэ.

Ер нь эрчүүдэд яамар бэлэг өгөх вэ?
- Авах гэж төлөвлөсөн байсан зүйл бүү бэлэглэ. Тэр таныг өөр дээр нь мөнгө хэмнэж байна гэж бодно.
- Ухаалаг эхнэр нөхрөө хоол хийлгэдэг болох гэж хормогч хэзээ ч бэлэглэхгүй. Мөн засвар хийхэд хэрэгтэй гэж багаж хэрэгсэл бүү бэлэглэ.
- Нөхөр чинь усан сан, фитнесс, бялдаржуулах клубын тухай яриа өдөж эхэлбэл хичээллэх эрхийн бичиг бэлэглэ. Саунд суух дуртай бол ашиглах зүйл бэлэглэ.
- Машинтай бол шинэ суудлын бүрээс, толь, цаг, гоё агааржуулагч зэргийг бэлэглэ.
- Загасчлах дуртай бол загасны хэрэгсэл төхөөрөмж худалдаж авч өг.

Хамгийн бохир 5 хүнс

Хүнсний аюулгүй байдлын талаар яригдах болсон энэ үед чухам ямар хүнс хамгийн бохир мөн их нян тээж байдаг талаар танд хүргэхийг зорилоо.

Өндөг
Мэдээж өндөг болгон хүнийг өвчлүүлэхгүй гэхдээ л судлаачдын шинжилгээгээр жилд дунджаар 660,000 хүн муудсан өндөгнөөс болж хордлого авдаг бөгөөд тэдний 300 орчим нь түүнээс болж нас бардаг гэсэн тооцоо гарсан байна. Тиймээс та өндөг худалдан авахдаа юуны түрүүнд хагарсан гоожсон гэх зэрэг ил харагдахуйц шинж тэмдэгийг нь сайн харж аваарай.

Тоор
Тоор хэдийгээр амттай сайхан жимс ч гэсэн хальсанд нь ихээхэн асуудал нуугдаж байдаг байна. Тоор жимс маш зөөлхөн учраас жаахан цохигдох төдийд л муудаж бөөн нян бактерийг өөртөө агуулдаг байна. Тоор 9 төрлийн химийн хортой бодис агуулах боломжтой гэнэ.

Савлагдсан салат
Хэдийгээр гурвантаа угаасан ч нянгүй болчихно гэсэн үг биш юм шүү. Салатаа аягалахаасаа өмнө заавал цэвэрлэх хэрэгтэй

Хулуу
Хулуу болон амтат хулуунаас дээж аван судлахад - судалгаанд орсон хулууны 3,5 хувьд нь хүнээс хүнд халдварладаг хоёр төрлийн нян илэрсэн байна. Импортоор оруулж ирдэг амтат хулуунаас нянгаас гадна хорхой илэрсэн аж. Тиймээс та хулуу болон шийгуа идэх гэж байгаа бол гадар хальсыг нь бүлээн савантай усаар угааж хэрэглэхийг зөвлөе.

Ногоон сонгино
Сүүлийн үед хүнсний ногоог сайн цэвэрлэж хэрэглээгүйгээс болж А гипатит, маш олон төрлийн шимэгч хорхойнууд, халдварлагч нянгууд ихээр илрэх болсон байна. Та гадуур ресторан болон хоолны газруудаар хоол идэхдээ энэ бүгдийг хянах боломжгүй ч гэсэн гэртээ энэ бүгдийг сайтар хэрэгжүүлж байгаарай.
Эцсийн эцэст хүнсний аюулгүй байдал маш ихээр зөрчигдөж байгаа энэ үед та өөрөө л үр хүүхэд гэр бүлээ аюултай байдлаас хамгаалж чадна гэдгээ санаарай. Дээр дурдсан хүнсийг хэрэглэхээсээ эмээх хэрэггүй зүгээр л сайтар цэвэрлэж, дэлгүүрээс худалдан авахаасаа өмнө муудсан эсэхийг нь сайн шалгаж авч заншаарай.

Өөрт тань

Эмэгтэй хүнийг яагаад цэцэгтэй зүйрлэдэг вэ. Эмзэг бас үзэсгэлэнтэй болохоор нь тэр юм болов уу. Магад ч үгүй юм. Гэтэл зарим нэг маань би царай муутай дээрээс нь эршүүд болохоор цэцэгтэй зүйрлэх нэг л болж өгөхгүй байна гэж гомдоллох нь байдаг.

Хувьдаа би бол цэцэг цэврүү ч байна уу юу ч байна уу эмэгтэй хүн бол эх хүн болдог учраас уян зөөлөн хирнээ анхаарал халамж их шаарддаг болохоор усалж тордож байхгүй бол хагдарах гээд байдаг цэцэг ч юм уу гэж боддог. Бүсгүйчүүл бид заавал эр нөхөр, найз залуу эсвэл хэн нэг ойр дотныхноо анхаарал халамжийг шаардаад байх биш зөвхөн өөрөө өөртөө л жаахан анхаарал халамжтай байх юм бол цэцэг хэвээрээ нэлээн дэлбээлэх юм шиг санагддаг юм.

Усалж тордоноо гэдэг маань юу вэ гэхээр өөрийгөө хайрлах урлагт суралцах

Эрүүл хүнс хэрэглэхийг эрхэмлэх
Эмэгтэй хүнд биеийн галбираа хадгалах явдал хамгаас чухал байдаг. Эрчүүд өөрсдөө гүзээтэй болсон ч харвин гүзээгээ унжуулсан эмэгтэй хүнд хэзээ ч дуртай байдаггүй. Иймд аль болох илчлэг багатай витамин минерал ихтэй хоолоор хооллох хэрэгтэй. Нас ахих тусам эмэгтэй хүн хэвийн байдлаар кальцийн хэмжээгээ хадгалахад хүндрэлтэй болдог тул сүү сайн уух хэрэгтэй.

Хөдөлгөөн бас дахиад хөдөлгөөн.
Эрүүл чийрэг бие бялдартай спортоор хичээллэдэг хүн энерги ихтэй байх тул ядарч сульдахгүй уур уцааргүй байх тул хөгширдөггүй. Ядаж л ингэж ч ядарлаа тэгж ч өвдлөө гэж хажуудахдаа гомдоллоод байхгүй тул эр нөхөр, найз залуу чинь чамд дургүй болтлоо нэлээн их хугацаа зарцуулах хэрэгтэй болно.

Сайхан хувцаслах
Сайхан хувцаслах гэдэгт заавал үнэтэй хувцаслах гэсэн ойлголт багтдаггүй. Ялангуяа орчин үед үнэтэй арьсан үслэг эдлэл, алт мөнгийг эмэгтэйчүүд л хэрэглэдэг болсон цаг гэдгийг сана. Чамд зүгээр л өмссөн хувцас чинь зохисон байхад л хангалттай. Тэгээд ч хэтэрхий үнэтэй гял цал хувцасласан эмэгтэйгээс дараа нь учирч болох санхүүгийн бэрхшээлээс болоод эрчүүд дөлөх нь их байдаг. Биеийнхээ галбирын аль нэг давуу талаа жаахан дөвийлгөсөн хувцас өмсөхөд эмэгтэйчүүд улам үзэсгэлэнтэй харагддаг. Гэхдээ эрээ цээргүй хэтэрхий задгай хувцаснаас татгалз. Хөх чинь хэтэрхий ил гарах гээд байвал хөнгөхөн алчуур хүзүүгээрээ ороочихвол нууцлаг хирнээ эсрэг хүйсний хүний сонирхолыг илүү татах жишээтэй.

Хөгжилтэй ялдам зантай байх
Уур уцаартай дуу цөөтэй, хахир хатуу бүсгүйчүүл өөрийнхөө сайн сайхныг өөрийнхөө гараар урж тасдаж байгаатай адилхан. Уурлах бүрт хэдэн мянган эд эс үхэж нүүрэнд чинь үрчлээс нэмэгдэж байдаг. Байнга ааш муутай явах нь эмэгтэй хүний царай зүсийг хатуу хахирган дүртэй зэрэмдэг хүн болгон хувиргадаг. Аливаа зүйлд уриалгахан, ааш зан сайтай байнаа гэдэг эмэгтэй хүнийг чимэхээс гадна залуу насыг нь уртасгаж байдгийг тэр бүр хүн анзаардаггүй.

Чөлөөт цагаараа сонирхолтой зүйл хийж сурах
Гэр орны болон албан ажил, үр хүүхэд хань ижлээ халамжилахаас гадна эмэгтэй хүн өөртөө таалагддаг зүйлдээ цаг зарцуулж байх хэрэгтэй. Сайхан ном унших сонирхолтой нэвтрүүлэг кино үзэх, эсвэл сайхан газар луу аялах, салхи агаарт зугаалах гээд таны цагаа өнгөрүүлэх зүйл олон. Ямагт сайн сайхан зүйл уншиж дуулж байвал сэтгэл санаа өөдрөг байх бөгөөд та хэн нэгэнтэй үзэж харсан зүйл эсвэл сонирхдог зүйлийнхээ талаар өөрийн үзэл бодлоо хуваалцах яриа хөөрөө өрнүүлэхэд хэтэрхий тулга тойрсон зүйл хов живээр хөөцөлддөг эмэгтэйгээс хамаагүй илүү үнэлэгдэх болно.

Үе үе хөнгөн дурлаж байх.
Хөнгөн гэсний учрыг сайн анхаараарай. Хүн эсрэг хүйсний хүндээ дурласан үед бие организмд хэрэгтэй ашигтай фегмент ялгарч сэтгэл санаа өөдрөг байдаг. Тэгээд ч эмэгтэй хүнийг хамгийн их залуужуулдаг зүйл бол дурлал. Эмэгчин амьтан бол яах аргагүй аль болох олон эрэгчин түүнд татагдаж байвал бие махбодь нь улам эрүүл чийрэг болж гялалзаж байдаг. Зүгээр л хамт ажилладаг залуу ч юм уу хэн нэг танд таалагддаг аятайхан залууд хөнгөхөөн дурлаад үг яриа өдөж явахад сэтгэл санаа чинь цаанаа л нэг аятайхан урамтай байхыг та мэдрэх болно. Хөнгөхөөн гэснийг хэтрүүлээд хүн болгонтой аальгүйтээд эсвэл өвөр түрийд нь ороод байвал харин буруугаар эргэж нэр хүндгүй нэгэн болно гэдгийг анхаар.

Sex
Нэг хэвийн уйтгартай секс таныг залхаана. Иймд секс хамтрагчдаа эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй шинэ содон зүйлийг орон дотроо санаачлаад үз. Сайхан дотуур хувцас өмсөж (жирийн үед зориглон өмсөхгүй дотуур хувцас ч байсан гэмгүй ), эсвэл бяцхан тоглоом зохиож тоглоод үз. Нэг эхнэр нөхөр хоёрын тухай уншиж байсан юм. Заримдаа анх танилцсан газраа болзоод анх унтаж үзсэн орон дээрээ /тэр нь зочид буудлын ор байсан шиг санагдаж байна/ унтахаар яг анхны шөнө шигээ сайхан мэдрэмж гал халуун дурлалыг амталдаг гэж. Энэ мэтчилэн секс амьдралаа сонирхолтой болгох бяцхан тоглоомууд асар олон. Эмэгтэй хүн сексээс таашаал авч чаддаг дур тачаал ихтэй байвал залуу сайхан цэцэг шиг дэлбээлсэн хэвээрээ л байдаг.
Хүмүүс хоорондын харьцаа бидэнд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Зарим хүнтэй харьцасны дараа таагүй мэдрэмж төрөх, ажил үйлс бүтэхээ болих, шалтгаангүй ядарч сульдах, бүр өвдөх ч тохиолдол байдгийг та анзаарсан бизээ. Энэ нь хүний энергийн бүрхүүл, хамгаалалт алдагдсантай холбоотой юм.

Шинж тэмдэг:
Бусдыг энергийг сорж амьдардаг хүмүүс харьцагчийнхаа бухимдлыг төрүүлж байнга хэрүүл маргаантай орчинд дурладаг. Ийм хүмүүс ялангуяа амьдрал нь бүтэмжтэй, баяр баясгалантай хүнтэй харьцаж, өөрийн энергийг сэлбэх дуртай байдаг. Гэвч тэднийг таньж мэдэхэд тийм хялбар биш. Энерги сорогч гэхээр заавал муу хүн байх албагүй. Энэ бүлэг хүмүүст таны сайн найз, ойрын төрөл, хамт ажиллагч, хамтран амьдрагч ч байх боломжтой. Тэд өөрсдөө ч орчиндоо ямар аюултайг тэр бүр мэдэхгүй. Хэрэв хэн нэгэнтэй харьцасны дараа таны бие сульдах, ажил нурах, саад бэрхшээл хэт их тохиолдох, анхаарал сарних, тэр байтугай өвдөх шинж тэмдэг илэрвэл ямар хүмүүстэй харьцсанаа сайн сана. Ингэснээр та энерги сорогчийг тодорхойлж болох юм.
Өөрийгөө хэрхэн хамгаалах. Энерги сорогч нь хүрээлэл дотор байх магадлалтай тул учир шалтгаангүй харьцаагаа муутгах хэрэггүй. Ингэвэл та өөрөө л хямарна. Харин харьцахдаа болгоомжтой бай.

-Нүд рүү нь бүү хар. Хүний нүд их хүчтэй туяа үүсгэдэг.
-Нөлөөлөлд нь автахгүй байх. Ийм хүнтэй харьцасны дараа гэртээ очоод шууд эсрэг тэсрэг устай шүршүүрт ор. Хоолондоо хар эсвэл улаан перец, амтлагчууд хийж ид. Кофенд перец бага хэмжээгээр хийж уувал маш тустай. Рок поп зэрэг эрчимтэй аялгуу, хөгжим сонс. Залбирч байгаа мэт алгаа хавсар, нүдээ тус бүрийг нь цэв хүйтэн усаар шавшиж угаа. Энэ мэт үйлдэл нь таныг био энергийн орчин, гадны нөлөөнөөс хамгаална.

Алимны ач тус

Та ямар жимсэнд дуртай вэ? Хүн болгон л өөр өөрөөр хариулах байх л даа. Гэхдээ хүмүүс алим хэмээх жимсэнд илүү дуртай байх тал ажиглагддаг. Алим шүүслэг, сайхан амттайгаас гадна та бидний эрүүл мэндэд маш их ач тустайг бид тэр бүр сайн мэддэгүүй байхаа. “Алим байхад эмчээр яах вэ” гэсэн эртний зүйр цэцэн үг хүртэл байдаг ажээ. Алимыг хамгийн анх 5000 жилийн тэртээгээс тарьж, ургуулж ирсэн хэмээх баримт байдаг. Саяхны нэгэн судалгаагаар бага хэмжээний витамин С болон 100 гр алим идэхэд 1500 миллиграм витамин уусантай тэнцдэг гэнэ.

Харин алим их идэж байна гээд үрийг нь идвэл тийм ч сайн үр нөлөөтэй биш байх аж. Ийнхүү та бүхэнд алимны хамгийн наад захын ашигтай талуудыг хэлж өгье.

1. Алим идвэл таны шүдийг цэвэрлэхээс гадна буйлыг нь чангаруулна.
2. Мөн өдөр бүр хоёр алим идэхэд л таны холестрины хэмжээг арав хүртэл хувиар бууруулдаг нь тогтоогджээ.
3. Өдөрт гурван удаа алимны цэвэр шүүс уусан тохиолдолд биед тань үүсэх хортой бодисыг гадагш хөөн гаргадаг гэнэ.
4. Таны хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа тийм ч сайн биш бол хоол идэхээсээ өмнө алим идэж байвал хоолны шингэлтэд сайнаар нөлөөлдөг байна.
5. Нэг ширхэг том алим идэхэд л таны биед хэрэгтэй утаслаг ургамлын хэмжээний 30 хувийг нөхдөг учраас өдөр бүр алим идэх хэрэгтэй.
6. Бие тавгүйрхэж, гүйлгэх үед нухсан алим, тарагтай хольж хэрэглэхэд тохиромжтой ажээ. Харин та алим худалдан авахдаа хөлдсөн алим худалдан авах хэрэггүй. Учир нь хамаг шим шүүс нь алдагдсан байдаг. Хэрвээ алимаа хөргөгчинд хадгалахгүй бол амархан мууддаг.

Цэцэгсийн хэл

Цэцэг болгон, цэцгийн өнгө бүрт өөрийн гэсэн нууц утга агуулга, илэрхийлэл нуугдаж байдаг. Бас цэцгийн баглаанд орсон тоо ширхэг нь ч олон зүйлийн тухай өгүүлдэг тул сонголт хийхдээ бидний бэлтгэсэн зөвлөгөөг анхааран уншаарай.

Цэцгийн тоо
1, 3 ба 5 ширхгээр боосон баглаа бэлэглэж болох ч 2 ба 4-р боосон цэцгийн баглаа хэзээ ч бүү өг. Сондгой тоогоор боосон цэцгийн баглаа нь амьдралын эрч хүч, эерэг энергийг билэгддэг байна.

1 цэцэг - Чи зөвхөн минийх
3 цэцэг - Чамтай цуг ертөнцийн хязгаар хүрэхийг хүсч байна.
5 цэцэг - Би чамд хайртай
7 цэцэг - Сүй тавихдаа барьдаг уламжлалтай
9 цэцэг - Би чамайг найзаа гэж боддог.
10 цэцэг - Чиний төлөө ямар нэгэн юм хийхийг хүсч байна.
11 цэцэг - Чи миний анд нөхөр

12 цэцэг - Бидэнд одоогоор хүнд байгаа хэдий боловч удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэ.
13 цэцэг - Би чамайг үзэн ядаж, жигшин зэвүүцэж байна.
14 цэцэг - Чи надад байгаа бүх юм
15 цэцэг - Чи миний хайр хүндэтгэлийг хүлээж авна уу?

Цэцгийн өнгө
Шар, цэнхэр, улаан зэрэг цэцгийн өнгө бүр өөр өөрийн гэсэн утгыг илэрхийлдэг.
Цагаан цэцэг - гэм зэмгүй, хар хоргүй сэтгэлийг
Шар цэцэг – хайр сэтгэлтэй болсныг
Ягаан цэцэг - хайр дурлалыг

Хурц тод улаан цэцэг - хайр дурлалдаа шатаж байгааг
Цэнхэр цэцэг - үнэнч сэтгэлийг
Ягаан болон нил ягаан цэцэг - энх тайван, итгэлцлийг
Хар цэцэг - үхлийг бэлэгддэг байна.

Цагаан цэцэгс
Гэрийн хошоонгор - намайг бодож яваарай
Шиваантэг - Би зовж байна. (аз жаргалгүй байна)
Сараана цэцэг - цэвэр цэмцгэр, энхрий байдал
Башир цэцэг - гэм зэмгүй, буруугүйг
Хонин нүдэн цэцэг - надад итгэж болно, итгэл даана
Голт бор - залуугийн гэнэн томоогүй занг
Алтанзул цэцэг - би чамайг дахин хайрлаж чадахгүй

Шар цэцэгс
Шиваантэг - Би чамд сэтгэл зүрхээ өгч байна.
Нил цэцэг - Чи миний аз жаргал
Сарнай - Хөрч байгаа хайр сэтгэл, хардалт сэрдэлт
Алтанзул - Би чамд хайртай.

Ягаан
Башир цэцэг - Би чамд сайн сайхныг хүсч байна.

Улаан
Шиваантэг цэцэг - Би чамд хайртай
Башир цэцэг - Цэвэр ариун хайр сэтгэл
Сарнай цэцэг - Чамайг бүхнээс илүү хүсч байна
Алтанзул цэцэг - Зүүдэндээ чамайг хардаг

Цэнхэр (хөх)
Цахилдаг - Би чамайг хүндэлдэг
Нил цэцэг - Чамд үргэлж итгэдэг
Нил ягаан голт бор - Би чиний энхрийллийг маш их хүсэж байна
Хар алтан зул цэцэг - Чамтай хамт үхэхийг хүсэж байна

Эмэгтэйчүүдийн юу бэлэглэх вэ

Мэдээж хамгийн чухал, нандин бэлэг бол цэцгийн баглаа. Цэцгийн баглаа бол бэлгийн хувьд хуучинсаг зүйл огт биш, харин ч хамгийн эрхэм, хэзээ ч хуучиршгүй, сонгодог сайхан уламжлал юм. Цэцэг заавал байх ёстой зүйлийн нэг ч цорын ганц бэлэг биш билээ.

Цэцгийг зөвхөн Мартын 8-ны баяраар ч биш бусад тэмдэглэлт өдрүүдэд, жирийн өдрүүдэд ч бэлэглэж болдог онцлогтой. Эмэгтэйчүүдийн баярын өдөрт зориулан цэцэг бэлэглэхээр шийдсэн бол:

- Дахин давтагдашгүй, тансаг цэцгийн баглаа бэлтгэх эсвэл
- Дангаараа ч гэсэн утга илэрхийлэх нэг цэцэг сонгоорой.
- Хэрэв эхнэр эсвэл найз бүсгүй чинь цэцэг тарьдаг, амьд цэцэг сонирхдог бол гоёмсог ваартай таримал цэцэг бэлэглэсэн ч болно.
- Хэрэв найз бүсгүй чинь цэцгийн тоосны харшилтай эсвэл цэцэг үхэхийг амьд амьтан үхсэнтэй адил хүлээж авдаг бол түүнд чамин гоёмсог хиймэл цэцгийн баглаа бэлэглэж болох юм.

Цэцгэн дээрээ ямар бэлэг нэмэх вэ?
Цэцэг хамгийн сайхан бэлэг гэдэг нь мөн боловч ойр дотны хүнд чинь арай хангалтгүй. Хамгийн ойр, дотныхоо хүний ааш зан, хүсэл эрмэлзэл, дуртай, дургүй юмыг та мэддэг шүү дээ. Бүсгүйчүүд бол харин бэлгэнд юу авмаар байна гэсэн асуултанд чинь дуртайяа хүслээ хэлнэ. Гэхдээ л та хэрвээ хайртай хүндээ юу бэлэглэхээ мэдэхгүй байгаа бол бэлэг чинь таныг түүнд хэрхэн хандаж байгааг илэрхийлж чадахуйц, гоёмсог, чамин байх ёстой гэдгийг л анхаарах хэрэгтэй.

Yнэт эдлэл
Энэ бол цэцгийн дараа орох эмэгтэйчүүдийн хүсэн хүлээдэг бэлэг юм. Yүнд алмазан шигтгээтэй болон цагаан алтны орцтой зэрэг үнэт эдлэл байхаас гадна гоёмсог үнэт чулуу ч байж болдог.

Шигтгээтэй бэлзэг эсвэл бугуйвч - Хэрэв та эхнэргүй бол бөгж бэлэглэх нь “надтай гэрлээч” гэж санал тавьж байгаатай адил тул эхлээд та үүнд бэлэн үү гэдгээ сайтар бод. Мэдээж та эхнэртэй бол бэлэглэсэн бөгж эсвэл бугуйвч чинь түүнийгээ хайрлаж хүндэлдгийн илэрхийлэл болох төдийгүй хайртын чинь гарыг чимэн олны нүдийг хужирлах болно гэдэг нь эргэлзээгүй юм.

Хүзүүний гинжин зүүлт бэлэглэхээр шийдсэн бол хайртынхаа төрсөн ордны дүрстэй, амьтны болон зүрхэн хэлбэртэй хүзүүний зүүлт эсвэл зүүлтэнд нь зориулан жижигхэн кулон байж болно.

Эмэгтэй хүнийг түүний намирсан сайхан үс, зөөлөн торгомсог арьс, гоолиг биө, сүмбэн цагаан хуруунаас илүүтэй чимэх гоёл хаа ч байхгүй. Тиймээс:
- үсний гоёмсог хавчаар, үс тогтоогч
- үзэмжтэй, байгалийн, цэвэр бүтээгдэхүүнээр хийсэн сам сойз
- хумс засагч хэрэглэлийн цуглуулга, хумсны өнгө өнгийн будаг
- сүрчиг болон үнэртэй ус
- нүүрний будаг арилгагч бүтээгдэхүүн (сүүн шингэн тоник) зэргийг бэлэглэж болно.