Thursday, October 29, 2009
Шинэ кино
Хүн төрөлхтөн ирээдүйд гэрээсээ өөрийн төгс загвар болсон Surrogates роботуудаар дамжуулан амьдралаа ямар ч аюулгүй үргэлжлүүлж байлаа.
Тэднийг төлөөлдөг хуулбарууд нь гадаад дүр төрөхийн хувьд төгс төгөлдөр бас тачаангуй. Энэ бол гэмт хэрэг, өвчин, айдас үгүй төгс ертөнц.
Гэмт хэрэг, аллага, дээрэм гээд ниймгийн асуудлуудыг бүрэн компьютерийн сүлжээний хяналтанд оруулсанаар хүмүүсийн дунд муу муухай бүхэн мартагдах шахаад байсан хиймэл ертөнцөд олныг цочроосон гэмт хэрэг гарч эхэлнээр Холбооны Мөрдөх Товчооны ажилтан Грир Surragates роботын цаана байгаа маш том хуйвалдааны учрыг олохын тулд амиараа дэнчин тавин өөрийн бодит биеэр энэхүү адармаатай хэргийг мөрдөж эхэлнэ.
Та бүхний өмнө Өргөө кинотеатрийн дэлгэцнээ 10-р сарын 20-ноос адал явдал, тайлагдаагүй нууц, ирээдүйд хүн төрөлхтөн хэрхэн амьдрах бол гэсэн сонирхолтой зөгнөлүүдээр дүүрэн байхнэ.
Нэр: SURROGATES Ангилал +13Үргэлжлэх хугацаа: 1 цаг 44 минутТөрөл: Адал явдал, фантазНайруулагч: Жонатон МостоуГол дүрийн жүжигчин: Брюс Виллс
Дистрибютер: Buena Vista Pictures / Disney pictures /U.S. Box Office /Released week/: $14,902,692
Кино компани: Touchstone PicturesКино зураг авсан газар: Бостон, МассачуссетКино бүтээсэн газар: АНУӨргөөгийн дэлгэцэнд: 2009.10.16
Үнэлгээ:Кино шүүмжлэгчид: С+movie.yahoo.com хэрэглэгчид: ВӨргөө фэн клуб: В
КИНО ЕРТӨНЦӨӨР АЯЛЦГААЯ
2009 оны 10-р сарын 19-ний өдрөөс 10-р сарын 24-ний өдрийг хүртэл Герман-Францын кино өдрүүдийг ХБНГУ, Францын ЭСЯамд болон Аллианс Франсез буюу Монгол-Францын төв, Гёте-Институт гэсэн 4 байгууллага хамтран Улаанбаатар хотноо Өргөө Синема кинотеатрт хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.
Тус арга хэмжээг “Герман-Францын соёлын сан”-гаас санхүүжүүлсэн ба сан нь жил бүр ХБНГУ, Франц улсын гуравдагч оронд хамтран зохион байгуулж буй хурал зөвөлгөөн, кино наадам, концертыг санхүүжүүлдэг байгууллага юм.
Наадмын үеэр 6 өргөн дэлгэцийн уран сайхны киног үзүүлэх бөгөөд 3 герман, 3 франц киног монгол хэл дээр хадмал орчуулгатайгаар гаргана. Эдгээр кинонууд нь инээдмийн, уянгын, хайр дурлалын сэдэвтэй бөгөөд бүх насныханд зориулагдсан юм.
Энэ жилийн хувьд кино өдрүүдийг зөвхөн нийслэл хот төдийгүй Дархан, Эрдэнэт хотуудад өргөтгөн зохион байгуулж байгаа нь орон нутагт үргэлж өсөн нэмэгдэж байгаа Европын хэл, соёлын хэрэгцээнд бодитой хувь нэмэр оруулж байна.
Кино өдөрлөгийн хуваарь:
Өдөр
Кино үзвэрийн нэр
10.19
“Нарны өргөн чөлөө” УСК /Герман 1998/99, 86 мин, Найруулагч: Леандэр Хаусманн/
10.20
“Буудайн нууц” УСК /Франц 2007, 151 мин, Найруулагч: Абдел Асиф Кешиш/
10.21
“Жаргалын хязгаар” УСК /Герман 2006, 103 мин, Найруулагч: Свен Таддикэн/
10.22
“Амьдралын дүр” УСК /Франц 2004, 102 мин, Найруулагч: Франсуа Фавра/
10.23
“Бүргэдийн дуудлага” УСК
10.24
“Нөхөрлөл” УСК /Герман 1998, 101 мин, Найруулагч: Каролинэ Линк/, “Хатгамалчид” УСК /Франц 2004, 89 мин, Найруулагч: Элеонор Фуше/
хоолны жор: манайхаан
Орц: 1 хүний порц-байцааны навч 2 ш, лууван 1ш, нойтон дүүпүү 50-60 гр, ургамлын тос 10 гр, давс , ногооны амтлагч , сүмсэнд: зөөхий 100 гр , гурил давс 2 гр , сармисны гол.
1. Буцалж буй халуун усанд бөөрөнхий байцааны навчийг хийж давс ногооны амтлагчаар амталж 3- 4 минут чанаж дутуувтар болгоод гаргаж сэврээнэ.
2.Дүүпүүг урт савхан хэлбэртэй зүсэж бэлтгэнэ. Зүссэн дүүпүүг кетчуп эсвэл улаан лоолийн соконд дүрж сайтар халаасан тостой хайруулийн тавганд хайрч авна.
3.Чанасан байцааны навчинд хайрсан дүүпүү болон лууван өргөст хэмхийг өнгө оруулан хуйлан ороогоод сармисны ногоон голоор уяж тогтооно.Үүнийгээ тосолсон халуун хайруулд хайрч авна.
4.Зөөхийн сүмс дусааж чанасан луувангаар чимэглэж болно.
Ингээл болоо залуусаа.
Sunday, October 25, 2009

“… Монголд барагцаагаар унтарсан 400 шахам галт уул байгаагаас Дарьгангад 220 гаруй, Говьд 40-50, Хангайд 45-50, Хэнтийд 20 шахам, Соёны нуруунд 20 орчим, Алтайд 10 гаруй бий гэдэг. Эдгээрийн дотроос Хорго хамгийн залуу, дөнгөж хоёр түм орчим жилийн өмнө унтарсан уул гэнэ.
Архангай аймгийн Тариат сумын нутагт оршдог, Хорго уулын байгалийн үзэсгэлэнт газар нь 56 ам.км талбай бүхий нутгийг эзэлдэг. Энэхүү өвөрмөц газрыг 1965 онд улсын хамгаалалтад авчээ.
Энэ нутаг газар зүйн талаасаа Хангайн уулархаг дэд мужийн төвд, Тэрхийн цагаан нуурын зүүн хөвөөнд оршдог. Далайн түвшнээс дээш 2100-2200 метр өндөрт байрлах бөгөөд унтарсан галт уулсын гүнзгий өрх тогоо, бялхан гарсан хүрмэн хад цохио, ангал, хонгил, агуй, нүх, асга хайрга, хүрмэн тавцан тэргүүтэй хоргодох газар нэн элбэг тул Хорго хэмээн нэрийдэх болсон гэдэг. Хангайн дэд мужийн ойт хээр, уулын хээр зонхилсон Хорго нутгийн зөвхөн дархан хилийн доторх ба гаднах газар зүйн иж бүрдэл нь олон янз, гайхам сонин сайхан үзэсгэлэнтэй юм.
Хоргын тогооны амсар хүрээ хөндлөөшөө 300-400 метр, өрхийн гүн 70 метр бөгөөд, дотогшоо нурж, гулссан асга ёроолдоо тунасан байдаг. Хоргын тогоо уулын баруун урд хормойдоо 10 метр диаметртэй амсар хүрээ бүхий Бор хундага гэж нэрлэгддэг жижиг хонхор бий. Хоргын тогооны баруун урд өвөрт 150х250 орчим диаметртэй 6-8 метр гүн, зууван өрхтэй 2140 метр орчим өндөртэй Тэвш хэмээх эртний унтарсан гал уул бий. Хорго нутагт хүрмэн чулуун тавцан цөмрөн нурж, гүн ангал, хад асга үлэмж олон үүссэн байдаг ба тэдгээрийн томоохныг нь Их Анга, Бага Анга, Шар нохойн там, Чонын үүр гэх мэтээр нэрлэдэг.
Алдарт "Титаник" хөлгийн сүүлчийн зорчигчийн чандрыг уржигдар Их Британийн өмнөд эрэг, Саутхемптон боомтод далайд цацжээ.
Элизабет Глэдис Дин энэ оны тавдугаар сард 97 настайдаа нас барсан аж. "Титаник" живж байхад тэрээр ердөө л есөн сартай байсан бөгөөд хөлгийн хамгийн бяцхан зорчигч байжээ. Элизабетийн аав нь тамхины мухлаг нээх зорилготой гэр бүлээрээ Америкийн Канзас хотыг зорьсон аж. Онгоц живэхэд аав нь нас барж, тэрээр ээж болон ахын хамт аврагдан бүх амьдралаа Саутхемптонд өнгөрүүлжээ.
Амьдралын сүүлийн жилүүдэд тэрээр ядруухан амьдарч, байрныхаа сарын төлбөр 3000 фунт төлөхийн тулд эд хогшлоо ч зарсан байна. Гэхдээ түүнд "Титаник" киноны одод Леонардо ди Каприо, Кейт Уинслет нар тусалдаг байжээ.
Энэхүү Саутхемптон хотоос 1912 оны дөрөвдүгээр сард "Титаник" эхний болоод сүүлчийн аялалдаа гарч байсан.
| ||
|

Сур шиг харваад эргэн ирээгvй
Суу алдарт залуу нас чамайг
Санаж дурсахгvй хэн байна вэ?
Гэгээн гэхэд мэлмий шиг тунгалаг
Ээжий шиг дандаа хайрлаагvй явтал залуу нас чи
Эрчит мeрeн шиг урсан одном...
Харагдан eнгeрeхийг чинь мэдсэн хэрнээ
Хатуу хvтvvд хамаагvй зvтгvvлсээр
Хавар шиг яруу залуу нас чамайг
Хайранд жаргааж бvvвэйлж явсангvй.
Орчлонг таниагvй омголон насандаа
Олдошгvй хайрыг хэнэггvй гишгэчихээд
Нэхэл хату сэтгэлийн eрийг тeлeх гэж
Нэл цэцэг мэл залуу нас чамайг би зовоосоон
Алдар хvндийн тавцангаас зайдуу
Алиа наргиант цэнгэлээс хол
Хээрийн зeeлeн сэвшээ адил
Хийсэн одсон залуу нас чамайг
Хэт бардам зантны eмнvvр
Хийморь жавхааг чинь бууруулж
Уйтгарч хvлцэнгvй харагдуулсан бол
Уучлаарай намайг залуу нас минь...

Єнєєдєр хvний биений зарим сонирхолтой 10 баримтуудыг оруулаа.
10. Хvний чихний температурын хэмжээ биенийхээс 1.5-2 градусаар бага байдаг байна.
9. 1 хоногт хvнээс 1 л шvлс, 2 л ходоодны шvvс, 3,5 л гэсдэсний шvvс, эцэст нь 1 л цєсний шvvс ялгардаг юм байна.
8. Хvний ганцаардал нь 20-22 цагт хамгийн хvнд тусдаг нь судалгаагаар тогтоогджээ.
7. Хумс болон vсний ургалт 16-18 цагийн хооронд хамгийн хурдтай ургадаг гэнэ.
6. Хvний мэдрэх, амтлах, ба сонсох чадвар 17-19 цагийн хооронд хамгийн єндєр тvвшинд байдаг гэнэ.
5. Бидний амтлах чадвар идэж буй хоолний темперартураас болоод ялгаатай байдаг. Хэрэв амталж буй буюу идэж буй хоол 24 градус орчим байвал хамгийн их амтыг мэдэрч чаддаг гэнэ.
4. Хvний элэг алкоxол буюу спиртийн тєрлийн бvтээгдэхvvнийг 18-20 цагийн хооронд хамгийн сайн задалдаг гэнэ.
3. Хvн биеийнхаа жингийн 6-8%-тай тэнцvv шингэнийг алдвал хагас ухаан алдалтын байдалд, 10%-иа алдвал хий юмс харах байдал ба юм залгих чадваргvй болдог байна. Харин 12%-иа алдсан тохиолдолд зvрх зогсох аюултай юм байна.
2. Хvний хємсєг, сормуус, суганы vс 3-4 сар амьдардаг бол, толгойны vс 4-6 жил амьдардаг гэнэ.
1. Францын эрдэмтэдийн судалгаагаар уйлж байгаа хvний нvvрний 43 булчин ажилладаг бол, инээж буй хvний зєвхєн 17 булчин ажилладаг гэнэ. Ийм учраас инээх нь уйлхаас бага энерги зарцуулдаг гэнэ шуу!
Дэлхийд хамгийн олон Үлэг гүрвэлийн өндөг олдсон орд бол Өмнөговь аймгийн Гурвантэс, Булган сумдын нутагт орших Баянзаг, Олгой, Улаанцав, Бугуйн цав зэрэг газар юм.Эдгээр газраас бараг гэмтээгүй шахам 10-15 см урт чулуужсан өндөг хэдэн зуугаар олджээ. Тэндээс олдсон чулуун өндөг эдүгээ Улаанбаатар, Москва, Варшав, Нью-Иоркийн музейд хадгалагдаж байна. |
Үхэшгүй мөнхийн бэлгэдэл Эдэльвейс Үнэнч хайрын бэлгэдэл Эдэльвейс хэмээн өрнөдийн олон оронд эрхэмлэдэг цэцгийг монголчууд Цагаан уул гэж нэрлэдэг. Еропын орнуудад ховор ургах энэ ургамал Альп зэрэг өндөр уулын бэлээр үзэгддэг. Манай орны тал хээр, хангайд хаа сайгүй элбэг ургадаг Цагаан цэцгийг монголчууд ашид мөнхийн бэлэгдэл хэмээн ихэд бэлэгшээдэг уламжлалтай.


Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнvvд
Хотол олны эм болсон горхи, булаг рашаанууд
Хөвсгөл, Увс, Буйрын гvн цэнхэр нуурууд
Хvн малын ундаа болсон тойрон бvрд уснууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Орхон, Сэлэнгэ, Хөхvйн онц сайхан голнууд
Уурхай баялагийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал, хот балгадын сууринууд
Хол газар одсон харгуй дардан замууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрханууд
Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдамууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдагууд
Хvний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Хангай,Говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар
Гөрөөс, араатан авласан урт урт шилнvvд
Хvлэг морьд уралдсан хөндий сайхан хоолойнууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Салхины vзvvрт найгасан соргог нарийн ногоотой
Саруулд талд яралзсан сонин янзын зэргэлээтэй
Сайн эрс цугласан байц бэрх газартай
Сvлд тахилга улирсан сvмбэр их овоотой
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш сvлжих тэнэгэр сайхан нутагтай
Дөрвөн цагийн улиралд дураараа нvvх нутагтай
Таван зvйлийн тарианы хөрс шороот газартай
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар
Yр, ач, хvvхдийн vржиж өссөн газар
Таван хошуу мал тал дvvрэн бэлчсэн нутаг
Монгол хvн бидний сэтгэлийг сорсон орон
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Өвлийн тасхийм цагт цасан мөсөн бvрхээд
Болор шилийн өнгө гялтганаж, гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд
Жигvvртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Алтай, Хянган хоёрын завсарт атар баялаг орон
Аав, ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Хvннv, Сvннvгийн vеэс хөгшид өвгөдийн нутаг
Хөх Монголын цагт хvчирхэг болсон орон
Он онд идээшиж олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бvрхсэн нутаг
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Өссөн төрсөн бидний vндэсний хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэл vтэр өшиглөн хөөнө
Хувьтан энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр хvндтэй гавьяаг байгуулъя
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Хүн хаана анх үүссэн тухай эрдэмтэд одоо хүртэл маргалдсаар байна. 1920 –иод оны эхээр Америкийн шинжилгээний анги монголын говийг таван жилийн турш судалсан эрдэм шинжилгээний ажлаа дүгнэсэн “Монгол геологи” хэмээх бүтээлд Ази тивийн төв хэсэгт бусад газар оронд хүн бий болохоос өмнө хүнтэй болжээ гэсэн таамаглалыг анх дэвшүүлжээ. Үүнийг баттай болгох нэгэн чухал зүйл бол 1974 онд Орхоны Шаамараас олсон мичний яс юм. Судлаачид мичний ясыг шинжлээд 2-3 сая жилийн өмнө амьдарч байсан гэж үзжээ.
Аймгийн аялал жуулчлалын сүлжээ бий болсноор гадаадын жуулчид, дотоодын аялагчдын тоо нэмэгдэж, уг салбараас орох орлого дээшилж, татварын орлогын шинэ эх үүсвэр бий болсноор аймгийн эдийн засагт нөлөөлхүйц салбар болно.
Ажлын байр нэмэгдэж, ажилгүйдэл багасан ажил эрхлэлтийн түвшин өсөж нийгмийн тогтвортой байдал бий болно.
Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн идэвхи санаачлага дээшлэн хүмүүсийн нийгмийн амьдралд оролцох оролцоо идэвхжинэ.
Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхэд хамрагдаж байгаа бүх байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцох өргөн боломж бүрдэнэ.
Аялал жуулчлалын бүтээгдхүүнийг бий болгох боломжийг тодорхойлж, ашиглагдаагүй нөөцөө хэрэглээнд оруулснаар аймгийн аялал жуулчлалын сүлжээний ойролцоо байгаа тухайн салбарт бүтээгдхүүн нийлүүлэгчдийн орлого ашиг нэмэгдэнэ.
Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага , бүтээгдхүүн нийлүүлэгчид дэлхийн өндөр хөгжилтэй орны иргэд харилцаж тэндээс суралцах, харилцааны соёл дээшилсэн байна.
Аймгийн эдийн засгийн бүтцэнд аялал жуулчлалын салбарын хүрээ нэмэгдэж, үйлдвэрлэл үйлчилгээний тоо, хэмжээ нэмэгдэж, үйлчилгээний чанар, соёл дээшлэнэ.
Иргэд амралтаа ая тухтай өнгөрөөх нөхцөл бүрдэж, дотоодын жуулчлалын салбар шинээр бий болно.
Хөгжлийн хэтийн төлөв
Санхүү, эдийн засаг
Хөдөө аж ахуй
Боловсрол, соёл
Дэд бүтэц
Эрүүл мэнд
Байгаль орчин
Нийгмийн хамгаалал
Аялал жуулчлал
•
Аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого чиглэл, өнөөгийн байдал
•
Түүхэн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газрууд
•
Аялал жуулчлалын байгууллагууд
Гадаад харилцаа
Бизнесийн орчин
Төсөл, хөтөлбөр
Санал асуулгаДэлгэрэнгүй
Байгууллагын үйл ажиллагаа таны бодлоор?
Хэвийн явагдаж байна.
Санаанд төдийлөн хүрэхгүй байна.
Муу гэж бодож байна.
Нийт саналын тоо: 13
Нэвтрэх хэсэг (?)
Гишүүний нэр:
Нууц үг:
Нууц үгээ мартсан бол?
Шинээр бүртгүүлэх
Төсөл
* “Хүний эрх” төсөл
* Хөдөөгийн боловсролыг дэмжих READ төсөл
* Хөдөөгийн боловсролыг дэмжих Данида төсөл
* “Суралцагч байгууллагыг хөгжүүлэх манлайлал” төсөл
* “Бидний сургууль” төсөл
* Орон нутгийн хотуудын нийтийн аж ахуйн хөгжлийн хоёрдугаар үе шатны төсөл
* Гэр хорооллын нөхцөл сайжруулах MON-9015 төсөл
* "Боловсрол" төсөл
* "Хуульчдын сургалт ба давтан сургалт" төсөл
* "Засгийн газрын удирдлага, мэдээллийн систем" төсөл
Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
Файлын сан
Нийт бичлэг: 7
Огноо
Файл
2007.04.01
Файлын гарчиг
2007.03.12
Статистик мэдээлэл - I улирал, 2007
2007.03.10
Стандартууд
2007.03.02
Тусгай зөвшөөрлүүд
2007.02.14
Хууль, дүрэм журам
2007.02.12
2006 оны ИТХ-ын шийдвэрүүд
2007.01.27
2006 оны статистик мэдээ
Зургийн цомог
Нийт бичлэг: 24
Монголчуудын хийморь болсон ард түмэн
Та 2007-03-01-с хойших манай
517739 дахь зочин боллоо.
1. 202.170.83.170
2. 74.6.17.190
3. 66.249.71.23
Онлайн байгаа хэрэглэгчийн нийт тоо: 3
Зочин: 3
Гишүүн: 0